Инсбрук-2012 биднийг дуудаж байна
Хүүхдийн анхдугаар заны олимпийн наадам амжилттай зохиогдсоны дараа Инсбрукийн анхдугаар өвлийн олимпийн наадмын чимээ цуурайтаж эхэллээ. Энэхүү наадмын сурталчилгааны видеог хүлээн авч үзнэ үү.
Монголчуудын дархалсан хоёр алтыг О.Дөлгөөн мөнгөн медалиар чимлээ
Монголын багийн гурав дахь медаль буюу Хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медалийг жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн хүртлээ.
Сингапурын сониноос
Аварга бодлоо өөрчлөв
Олимпийн аварга маань түрүүчийн ярилцлагадаа алтан медалийнхаа бай шагнал 40 сая төгрөгөө аваад, “ХААН” банкиндаа хадгална гэж байснаа бас бодлоо өөрчлөв. Тэрбээр шагналын мөнгөөрөө аавдаа орон сууц авч өгөхөөр шийдсэн гэнэ. Тэднийх гэр хороололд байдаг тул олон жил нүүрс ухсан аавыгаа охины хувьд халамжилж, тавтай амьдруулахаар дотроо бодсон бололтой. Санаа зөв бол, заяа зөв өө… Read more
Сингапурын сониноос #2
Томчууд баяр хүргэв
Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн алтан медаль хүртсэн бяцхан нядхан Баатарзоригийн Батцэцэгт хамгийн түрүүнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар утсаар баяр хүргэж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Женко” Х.Баттулгын сингапур найз нар манай 11 тамирчин хүүхдэд гарын бэлэг өгөхөөр амласан гэнэ. Read more
Сингапурын сониноос #1
Дэлхийн хаан хүүхдүүд нэгэн дээвэр дор
Хүүхдийн цовоо дуу, цоглог уухайгаар хөглөгдсөн олимпийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ дэлхийн багачуудын хүсэл тэмүүлэл эв нэгдэл, олон зууны олимпийн түүхийн бахдам үйл явдлыг хөшгөө нээгээд удаагүй байгаа анхдугаар наадам харуулж байна. Тэдний дуу хоолой ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисийн хөвгүүд, охидын хүсэл тэмүүлэл билээ. Таван тивийн төлөөлөл хүүхдүүдийн цээлхэн дуу, Сингапурын зон олны аж амьдралыг харуулсан үзүүлбэр, гал маналзуулан архирч буй арслан хот, галт үзүүлбэр, урлагийн тоглолт гайхам сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Манай ирээдүйн тамирчид нээлтийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцаж байна. Read more
Сингапурын олимпийн бамбар бадамлан аслаа
Олимпийн наадмын бамбарыг олимпийн наадмын өлгий нутаг Грекд бадамлан асааж өртөөлүүлэн буухиалсаар олимпийн наадмыг зохион байгуулах хотод хүргэдэг билээ. Read more
Монголчууд Сингапурт 11 тамирчин “сойно”
“Сингапур-2010″ өсвөрийн олимпийн наадамд оролцох Монголын баг дөрвөн тамирчнаар бүл нэмэв. МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Олон улсын усан спортын төрлүүдийн холбоо (FINA), Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинд “Арслан” хотыг зорих эрхийн бичиг ирүүлжээ. Ингэснээр Сингапурын усан санд Г.Өлзийбадрах (50, 100м-т өврөөр даллах сэлэлт), Э.Сүрэнням (100 м-ийн далайн гахай сэлэлт) нар уралдах бол гүйлтийн замд Ж.Хишигжаргал (100м), Э.Сарангуа (400м) хурд сорих бэлтгэлээ базааж байна. Ийнхүү Монголын баг 11-үүлээ боллоо.
ӨАБНУ 2020 оны олимпийн наадамд нэрээ дэвшүүлнэ
ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге саяхан хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан ӨАБНУ-д айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр ерөнхийлөгч Зуматай уулзжээ.
ӨАҮОХ-ы гүйцэтгэх захирал Табби Редди “Бид засгийн газар болон бусад бизнесийн, гол хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр 2020 онд олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Бид Африк тивээс олимпийн наадмыг хүлээн авсан анхны улс болно” хэмээн мэдэгджээ. Read more
Дэлхийн дайнаас хойшхи хамгийн олон сайн дурынхан Лондонд ажиллана
“Наадмыг бүтээгчид” хэмээн нэрлэгдсэн Лондоны олимпийн сайн дурын ажилтнуудын тухай мэдээллийг ЗБХ хийлээ.
Лондоны олимпийн үеэр хоёр төрлийн сайн дурынхан ажиллана гэнэ. Эмнэлгийн, спортын, хэвлэлийн болон бусад зохион байгуулах ерөнхий ажлыг хийх сайн дурынхан ажиллах бол үзэгчдийн зөвлөх, хувцас тараах, тасалбар шалгах ажлыг бас хийх хэсэг сайн дурынхан ажиллах ажээ. Read more
Мюнхен, Аннес, Пёнчан 2018 оны олимпийн төлөө
6 сарын 22-нд хуралдсан ОУОХ-ны гүцэтгэх зөвлөлийн хурлаас 2018 оны олимпод албан ёсоор нэр дэвшиж байгаа хотуудаар Мюнхен, Аннес, Пёнчан хотуудыг зарлалаа.
Нэр дэвших хүсэлтэй хотуудын материалыг энэ оны эхээр хүлээн авсан бөгөөд тэдний хүсэлтийг нягталж үзсэний эцэст энэ гурван хотыг өрсөлдүүлэхээр үлдээжээ. Read more












