Азийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хороо хуралдав

Азийн Олимпийн зөвлөл-ийн (OCA) Хэвлэл мэдээллийн хорооны хуралдаан Өмнөд Хятадын Гуанжоу хотноо болж тус хорооны гишүүн, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан оролцлоо. OCA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мануэль Силвериогийн (Макао) тэргүүлдэг уг хорооныхон Гуанжоу Азийн Наадам болон ирэх 12 сард болох Азийн Элсний наадам, 2011 оны 1 сард хөшгөө нээх Азийн Өвлийн 7-р наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний ажиллах нөхцөл, тавигдах шаардлага, Азийн шилдэг тамирчныг тодруулах болзол, “OCA Media Guide”-ийг боловсруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Read more