Авьяасаа үнэлүүлж, Лондонг зорьё

ОУОХ-ноос спорт сонирхогчиддоо зориулан нэгэн уралдааныг зарлажээ. Та бүхэн өөрийн юу чаддагаа, өөрийн бүтээж байсан хамгийн сайн амжилтаа видео бичлэгт буулган ОУОХ-нд илгээснээр энэхүү уралдаанд оролцох аж. Түрүүлэх аваас Лондоны олимпийн наадмыг үзэх эрхээр шагнуулах ажээ. Доорхи холбоосноос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу! Танд амжилт хүсье!
https://showyourbest.olympic.org/en/#!/gallery
Азийн босс ANOC-ийн босс боллоо
Үндэсний олимпийн хороодын холбооны (ANOC) хурал өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо нээлтээ хийлээ. Чуулганыг нээж ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге үг хэлсэн юм. Сонирхолтой нь тэрбээр 10 жилийн өмнө Москва хотын энэ танхимд ОУОХ-ны Ерөнхийлөгч болж байжээ. 200 гаруй орны үндэсний олимпийн хороодын Ерөнхийлөгч, удирдлагууд оролцож буй энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь уг байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох байлаа. Одоогоос сар гаруйн өмнө ANOC-ийг 30 гаруй жил удирдсан Мексикийн иргэн, ОУОХ-ны гишүүн Марио Васкез Рана ажлаа өгсөн юм. Уг холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч асан Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах 174 хүний саналаар тасархай тэргүүллээ. Ийнхүү тэрбээр ANOC-ийн хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Ирэх өдрүүдэд Лондоны олимпийн бэлтгэл ажил, бусад асуудлыг хурлаар хэлэлцэнэ.
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар уг хуралд оролцож байгаа юм.
Ж.Отгонцагаан ОУОХ-нд хүчин зүтгэнэ
Олон улсын олимпийн хорооноос өчигдөр ОУОХ-ны комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг зарлахад ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчин (англиар Sport and Environment) комиссын гишүүнээр Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан сонгогдлоо.ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Лондон-2012″ олимпийн наадмын урилгыг гардууллаа
August 25, 2011 by admin
Filed under Дотоод, Лондон 2012, ОУОХ
CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн урилгаар Монгол улсад айлчилж буй ОУОХ-ны Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Жак Рогге “Олимпик хаус”-т зочилсон юм.
Энэ үеэр олон үйл явдал болсон бөгөөд тэдний нэг нь “Лондон-2012″ олимпийн наадамд оролцох урилгыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге өөрийн биеэр олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Энхболдод гардуулсан юм. Ёслолын ажиллагааны үеэр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар нар байлцлаа.
Лондон хот олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг 2005 онд Сингапурт болсон ОУОХ-ны их хурлаар авснаар орчин үеийн олимпийн наадмыг гурван удаа зохион байгуулахаар болсон анхны хот болсон билээ. Лондон хоттой Парис, Нью Йорк, Москва, Мадрид хотууд өрсөлдсөн юм.
Лондон хот олимпийн наадмын эрхийг авснаас хойш дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн тал дээр маш амжилттай ажиллаж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө цэнгэлдэх хүрээлэн, бүтээн байгуулалтын ажлуудаа хүлээлгэж өгөөд байна.
Олимпийн наадам үндсэндээ Төвийн бүс, Темза мөрний бүс, Олимпийн бүс, Их Лондоны гадна бүс, Хөлбөмбөгийн бүс гэсэн таван хэсэгт зохион байгуулагдана.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчаар (chef-de-mission) Монгол Улсын Шадар Сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Энхболд ажиллах бол, атташегаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан томилогдсон.
Одоогоор Монголын баг олимпийн наадмын дөрвөн эрхийг хөнгөн атлетик, буудлага, байт харвааны төрөлд аваад байна. Бусад олон спортын төрлийн эрх авах тэмцээнүүд болсны дараа энэхүү тоо улам нэмэгдэх нь дамжиггүй билээ.
Ирэх жилийн долдугаар сарын 27-нд бамбараа асаах уг олимпод монголчууд чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, тэквондо, дугуйн спортоор 30-40 тамирчин оролцуулах өөдрөг зорилттой байгаа бөгөөд “Бээжин-2008”-д долоон төрлөөр 27 тамирчин илгээсэн билээ
ҮОХ-д Лондонд бус Москвад хуралдана
Олон улсын Үндэсний Олимпийн Хороодын холбооны нэгдсэн хурал 2012 онд Лондон хотноо болох байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж тэд Москва хот руу шилжүүлжээ. Лондон хот энэхүү хурлыг зохион байгуулахад 5 сая паунд буюу 8 сая ам.доллар хэрэгтэй байсан юм.
Хоёр жил тутам болдог энэхүү арга хэмжээнд 200 гаруй орны Үндэсний Олимпийн Хороодын удирдлагууд оролцохоос гадна ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болдгоороо онцлогтой. Энэ нь 2000 оноос хойш анх удаа олимпийг зохион байгуулах хот нь энэ хурлыг аваагүй тохиолдол гэнэ.
Өнгөрсөн сар цунамигийн аюулаас болж уран гулгалтын ДАШТ-ийг зохион байгуулж чадахгүйд хүрсэн Токио хотын эрхийг Москва хот мөн шилжүүлэн авсан билээ.
Монгол хүүхдүүдийн эссе ОУОХ-ны эмхтгэлд
April 19, 2011 by admin
Filed under Дотоод, Олимп судлалын төв, ОУОХ
CITIUS, ATLIUS, FORTIUS
ОУОХ-ноос 2010 онд зарласан “Спорт ба уран зохиол” эссе бичлэгийн хүүхдүүдийн уралдааны хоёр насны ангилалд Монголоос Энхбаатарын Мөнх-Уянга, Баянмөнхийн Содоо нар шалгарч, ноднин жил “IOC Trophy”, мөнгөн шагналаа МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нараас гардан авсан билээ. ОУОХ-ны соёл, олимпийн боловсролын комиссоос дээрх уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлийг нэгтгэн, “Sport et Literature” эмхтгэл хэвлэн гаргасан бөгөөд манай хоёрын эссе уг альманах бүтээлд багтсан байна. “Бээжин-2008” олимпоос манайхан хоёр алтан медаль хүртэх торгон агшинд гудамж, талбайд хуран цуглаж баярлаж хөөрсөн хүмүүсийг хараад Чингисийн эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Ялангуяа хөл муутай эмээ нь хүртэл босчихсон баярлаж байсныг хэзээ ч мартдаггүй” гэж Э.Мөнх-Оргил бичсэн бол “…Бага байхад эгч маань төрсөн өдрөөр минь хөлбөмбөгийн ширэн бөмбөг бэлэглэснээс хойш спортоос салахаа больсон. Том болоод олимпийн нэртэй тамирчин болж, төрөлх сургуульдаа шинэ заал барьж өгөх юмсан” хэмээн бяцхан Содоо хүү бичжээ. ОУОХны гишүүн 205 орноос нийт 45 ҮОХ-ны бүтээл шалгарч, дээрх эмхтгэлд орсон байна.
Олимпийн медалийг Рио Тинтогийн металаар бүтээнэ
April 13, 2011 by admin
Filed under Гадаад, Лондон 2012, Мэдээ, ОУОХ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Лондонгийн олимпийн наадмын медалийн түүхий эдийг Рио Тинто компани хариуцахаар болжээ. Рио Тинто компани энэхүү түүхий эдээ АНУ-ын Юта муж болон Монголын Оюу Толгойн орд газруудаас олборлох гэнэ. Тус компани нь 2002 оны Солт Лейкийн олимпийн наадмын медалийг мөн хариуцаж байсан аж. Орчин үеийн олимпийн наадмын алтан медальд 6 гр цэвэр алт ордог бол мөнгөн медаль нь бүтэн цэвэр мөнгө байдаг юм. 2012 оны олимпод, паралимпод нийт 4700 медаль эзэндээ очих билээ. Олимпийн наадамд 205 орны 10,500 гаруй тамирчин 26 спортын төрлөөр хүч үзэх юм.
“Спорт Аккорд”-ын хурал боллоо
Спорт Аккорд буюу Олон улсын спортын холбоодын нэгдсэн холбооны хурал өнгөрөгч өдрүүдэд олимпийн нийслэл Лондон хотод болж өнгөрлөө. Хурал нь энэ зун ӨАБНУ-ын Дурбан хотноо болох ОУОХ-ны ерөнхий чуулганы өмнөх хамгийн том хурал бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
- Спортын уралдаан тэмцээний бооцооны талаарх боловсролын хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэж баталсан байна.
- 2004 оноос холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Хейн Вербруггенийг улираан сонголоо. Read more













