Олимпийн их дэлгүүр Сингапурт нээгдлээ

May 7, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн анхдугаар олимпод зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн олон жижиг дэлгүүр Сингапурт ажиллаж байгаа билээ. Тэгвэл Сингапур хот-улсаас наадамд зориулсан хамгийн том дэлгүүр худалдааны хамгийн том Орчард дүүрэгт нээлтээ хийлээ.

Хамгийн жижгээс авхуулаад төрөл бүрийн бэлэг дурсгал, хэрэглэлийн дэлгүүр 150 гаруй метрийн урттай бөгөөд “Олимпийн супер их дэлгүүр” хэмээн нэрийджээ. Read more

Ватти Азийн наадмын бамбарыг нийлүүлнэ

May 5, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн 16-р наадмын бамбар, шатдаг хийн нийлүүлэлтийг Хятадын Зоншаний Ватти компани хариуцан ажиллахаар болж хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Зоншан Ватти компани нь бамбарын аяллын үе дэх бүх техникийн асуудлыг хариуцан ажиллаж Давалгаа хэмээн нэрлэгдсэн бамбарыг нийлүүлэх ажээ.

2001 оноос хойш спортын салбар руу эрчтэй орсон Ватти Гуанжоуд болсон Хятадын бүх ард түмний спартакиад, Нанжиний спартакиад, Бээжингийн олимпийн наадам, Хүүхдийн анхдугаар олимпийн наадам, Хонг Конг 2009 Зүүн Азийн наадмын бамбарыг нийлүүлж байжээ.

Сочигийн олимпийн цасны нөөц төлөвлөгөө

May 4, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Ванкуверийн олимпод цасаар гачихгдахын зовлонг амсч буй канадуудыг харсан Сочигийн олимпийн баг тус олимпийн үеэр хиймэл цасны нөөц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Сочигийн өвлийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Чернышенко энэ тухай “Бид Канадын нөхцөл байдлаас их зүйл сурсан. Дулаарал нь дэлхий нийтийн асуудал боловч Сочигийн олимп энэ асуудалд өртөх ёсгүй. Бид Б төлөвлөгөө боловсруулан оны өмнө бэлэн болгох бодолтой байгаа. Ямар ч байсан олимпийн үеэр энэ асуудал тохиолдохгүй” хэмээжээ. Read more

Олимпийн шигтгээ – 2010*05*3

May 3, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өнгөрсөн долоо хоногт ОУОХ-ы удирдах зөвлөл Дубай хотноо хуралдлаа. Хурлын өмнө ОУОХ-ы ерөнхийлөгч Хүүхдийн олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэр Миан Нг, ОУОХ-ы энэхүү наадамд томилогдсон комиссын дарга Сергей Бубка нартай дугуй ширээний уулзалт хийжээ. Харин уулзалтын дараа ОУОХ-ы хүндэт гишүүн Хейн Вербруггений удирдсан СпортАккорд конвенцийн нээлтийн ажиллагаанд оролцсон аж. Read more

Елена Исинбаева – Залуучуудын олимпийн элч

April 28, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Домогт тулгууртай харайгч Елена Исенбаева Сингапур 2010 наадмын албан ёсны элчээр сонгогдлоо. Тэрбээр хоёр дахь элч болж байгаа бөгөөд 2 сард Майкл Фелпс энэхүү наадмын анхны элч төлөөлөгч болсон билээ.

Олимпийн хошой аварга Исенбаева Залуучуудын олимпийн наадмын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан авьяаслаг хүүхэд, багачуудад дэмжлэг үзүүлж, олимпизмийн мөн чанарыг тэнэд ойлгуулна. Read more

Олимпийн шигтгээ – 2010*04*25

April 26, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-нд

ОУОХ өнгөрсөн лхагва гаригт өвчний улмаас 89 насандаа таалал төгссөн ОУОХ-ы хүндэт ерөнхийлөгч Маркиз хэргэмт Хуан Антонио Самаранчад гүнээ эмгэнэлээ. Тэр орчин үеийн олимпизмийн хамгийн том төлөөлөгч, шинэчлэл, бааз суурийг өдгөөгийн түвшин авчиртал нь Read more

Азийн наадмын Хүүхдийн зуслан 183 хүүхдийг хүлээн авна

April 24, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Дэлхийд цар хүрээгээрээ хоёрт орох том наадам Азийн наадмын үеэр “Хүүхдийн зуслан” буюу “Youth Camp” ажилладаг билээ. Энэ жил уг зусланд Азийн өнцөг булан бүрээс ирсэн 183 өсвөрийн шилдэг хүүхдийг хүлээн авахаар болжээ.

Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 44 орноос 2, 2 буюу нийт 88 хүүхдийг авах бол, 4 хүүхдийг Азийн 16-р наадамд зориулсан Эссе бичлэг, гар зургийн уралдаанд олон улсаас шалгарсан 4 хүүхдэд энэхүү зусланд хамрагдах эрхийг олгох аж. Харин 91 хүүхдийг БНХАУ-аас, 25 хүүхдийг наадмыг зохион байгуулагч Гуандунь мужаас хамруулна гэнэ. Read more

Залуу боксчид Бакуд

April 20, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азербейжаны нийслэл Баку хотноо боксын залуучуудын ДАШТ-д хүчээ үзэхээр манай баг тамирчид хүлгийн жолоо залсан билээ. Галт уулын дэлбэрэлтээс шалтгаалж ихэнхи Европын орнууд нислэгээ зогсоогоод байгаатай холбогдуулан зохион байгуулагчид тэмцээнээ 2 хоногоор хойшлуулж 4 сарын 25 – 5 сарын 3нд зохион байгуулахаар болсон байна. Read more

ҮОХ-дын төлөөлөгчид Лондонд

April 20, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Нэр бүхий 17 ҮОХ-дын төлөөлөгчид Лондон хотноо наадмын төлөвлөгөөг шинэчлэх, түүнчлэн бүс нутгийн төлөөлөгчидтэй наадмын өмнөх бэлтгэлийн төвүүдийн багтаамжийн асуудлаар ярилцжээ. Нийт төлөөлөгчид Олимпик Парк, Паркаас гаднах хамгийн том спортын ордон болох ExCel ордонтой танилцсан байна. Read more

Олимпийн шигтгээ – 2010*04*18

April 18, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ы ерөнхийлөгч

4 сарын 14нд ОУОХ-ы ерөнхийлөгч болон Хятадад буй ОУОХ-ы гишүүд тус оронд болсон газар хөдлөлтөнд өртөгсдөд эмгэнэл илэрхийллээ. Read more

Page 6 of 7« Эхлэл...34567