Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.
February 2, 2012 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Чөлөөт бөх
CITIUS, ATLIUS, FORTIUS

Эрэгтэй
55 кг Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор
сургууль/
60 кг Спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/
66 кг Залуу бөх Батсүхийн Мянганбаяр /“Арслан-клуб/
74 кг Олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж
/“Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/
84 кг Спортын мастер Мягмарсүрэнгийн Батмөнх /”Хасу-Мегаватт” клуб/
96 кг Спортын мастер Доржхандын Хүдэрбулга /“Аврага” БТДС/
120 кг Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт /
Эмэгтэй
48 кг Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
51 кг Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн
/”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
55 кг Спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт
хороо/
59 кг Спортын мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар” спорт хороо/
63 кг Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг
/“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт /
67 кг Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа
/“Хасу Мегаватт” клуб, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн, хүрэл медальт /
72 кг Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /”Алдар”
спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт /
Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
Гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
Бямбаринчингийн Баяраа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
Шүүгч
Лувсан-Ишийн Болормаа Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч
Насанд хүрэгчдийн
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тухай
Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болно.
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байжээ.
Энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэгтэй шүүгчид ажиллана.
Албан ёсны төлөөлөгчдийн 1 хоногийн зардал 130 евро, албан бус төлөөлөгчийн 1 хоногийн зардал 170 евро, тэмцээний хураамж 100 евро болно.
Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль, манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байна.
Шотландын төлөөлөгчид “Олимпик хаус”-д
February 2, 2012 by admin
Filed under Дотоод, Лондон 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Шотландын бизнес төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж байна. Өнөөдөр тэдний төлөөлөл болох Монгол, Их Британийн худалдааны танхимын дарга Жон Гроган, Глазго хотын Их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Ян Томпсон нар МҮОХ-ны байранд зочилж “Лондон-2012” олимпийн наадам болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тэднийг МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар хүлээн авсан юм. Ноён Жон Грагон Их Британийн парламентийн гишүүнээр 13 жилийн турш ажиллаж байсан туршлагатай улс төрч бөгөөд өдгөө хоёр орны бизнес, худалдааны хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэж буй нэгэн аж. Тус байгууллага ирэх олимпийн наадмын үеэр хоёр орны бизнес уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс хамтран ажиллах хүсэлтээ мөн тавилаа. Глазгогийн их сургуулийн профессор ноён Ян Томпсоны хувьд Монгол улсад айлчлал хийх хугацаандаа МУИС-тай хамтран ажиллах тухай ярилцжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд спортын чиглэлээр оюутан сургах боломжтойг ч дурдсан юм.
Дашрамд дурдахад Шотландын хамгийн том хот Глазго нь Лондоны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтыг зохион байгуулах бөгөөд 2014 оны “Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам”-ыг зохион байгуулахаар сонгогдсон спортын их уламжлалтай хот билээ.
Монгол хүүхдүүд олон улсын соёлын хөтөлбөрт
January 21, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Тэмцээнээ дуусгасан манай хоёр тамирчин хүүхэд Залуучуудын олимпийн үеэр зохиогдож буй олон улсын соёлын хөтөлбөрт идэвхитэй оролцож байна. ЮНИСЕФ, НҮБ, ОУОХ, Иннсбрукийн олимпийн зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь улс үндэстэн болгоны соёлыг бусдад таниулах, хүүхэд залууст соёлын мэдлэг олгоход чиглэж байгаа юм. Манай хоёр хүүхэд улс болгоны танхимд зочилж, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож байгаа бөгөөд оноот уралдаанд оролцож байгаа ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын тухай танхим ажиллаж, түүнийг Хаалын дунд сургуулийн хүүхэд багачууд удирдан явуулж байна. МҮОХ-ны зүгээс тус сургуулийн хүүхдүүдэд бяцхан бэлгийг өгч, талбайн тохижолтонд зориулсан ном, хуанли зэргийг гардуулан өгсөн юм. Тус сургуулийн багш арга хэмжээний үеэр монгол дээл өмссөн байсан нь ихэд сонирхолтой байлаа. Түүнээс дээлний тухай асуухад өнгөрсөн жил Монгол явсан найзаасаа түр зээлж өмсөж буйгаа хэлсэн юм.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
А.Энх-Ариуны тэмцээн дууслаа
January 21, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Инсбрук-2012 залуучуудын олимпийн анхдугаар наадамд эх орноо төлөөлөн тэшүүрийн төрөлд оролцож буй А.Энх-Ариун охин өчигдөр бөөн гараатай уралдаанд уралдсанаар Монголчуудын хувьд оролцох бүх тэмцээндээ оролцож дууслаа. Энэхүү уралдаанд 26 тамирчин хурдаа сорьсноос манай тамирчин 6:38,07 мин амжилтаар 20-р байранд оржээ. Энэ төрөлд Недерландын тамирчин Саннеке де Нилин 6:01,06 амжилтаар алт, БНСУ-ын Су Жи Жан 6:01,13 мин амжилтаар мөнгө, Японы Симуре Кикучи 6:01,24 мин амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ. Өвлийн залуучуудын анхдугаар олимпийн хаалтын ажиллагаа маргааш болно.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Д.Өсөхбаяр спринтийн төрөлд уралдлаа
January 20, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын багийн Залуучуудын олимпийн цанын тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн (1 км) төрөлд манай тамирчин Д.Өсөхбаяр уралдлаа. Энэхүү уралдаанд 50 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 2:09,87 амжилт үзүүлснээр 48-р байранд оржээ. Түүний ард Иран, Македоны цаначид орсон байна. Энэ төрөлд Андреас Молден (Норвеги), Мариус Кебулла (Герман), Александр Селянинов (ОХУ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналын тавцан дээр гишгэлээ.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Цаныг цаначдад
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо , цанын холбоотой байгуулсан гэрээний дагуу Булган, Завхан, Орхон, Хөвсгөл , Увс , Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Хэнтий аймгийн олимпийн зөвлөл, цанын салбар холбоод, Алдар, Замчин, Хилчин, Сүлд спортын хороодод өвлийн спортыг хөгжүүлэх , цаашдаа Сочи-2014, Пёнчан-2018 өвлийн олимпод өрсөлдөх шинэ залуу авьяастныг илрүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргах цана, зориулалтын гутлын хамт бэлэглэлээ. Монголын үндэсний олимпийн хороо , Монголын цанын холбоотой “Цанын спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд аймаг дүүргийн олимпийн зөвлөл , цанын салбар холбоодтой хамтран “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд энэхүү 20000 гаруй ам.долларын үнэ өртөг бүхий хос цана, бусад хэрэглэл материалын тусламжийг олгож байгаа юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин цана гардсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаандаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Д.Өсөхбаяр уралдлаа
January 18, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай хоёр дахь тамирчин Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бөгөөд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна. ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ.
Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм. (гэрэл зургийг МҮОХ-ны хамтрагч, ОУОХ-ны гэрэл зурагчин Ёо Нагаяа)
Тэмцээний дүн:http://www.olympic.mn/wp-content/uploads/2012/01/CCM010101_C73A_1.0.pdf
Бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
С.МИЯАРАГЧАА Шигшмэл бөхчүүдээс дахин шилдэг нь боллоо
Казахстаны Алматы хотноо зохиогдсон жүдо бөхийн Мастерс тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд монгол бөхчүүд түрүү булаацалдаж, энэ жинд дэлхийд өнгөлдөг гэдгээ батлан харууллаа. 2010 онд БНСУ-ын Сүвон хотноо болсон анхдугаар Мастерст С.Мияарагчаа түрүүлсэн бол өнгөрсөн жил Азербайжаны Бакуд зохиогдсон хоёр дахь тэмцээнд Х.Цагаанбаатар аваргалсан билээ. Ийнхүү жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг 16 бөхийн тэмцээнд магнайлсан хоёр тамирчин маань хоёул гурав дахь удаагийн тэмцээний шигшээд шалгарч, хэн нь хошой аварга болохоо шийдсэн юм. Дотоодын тэмцээнүүдийн финалд өрсөлдөхийн зэрэгцээ олон улсын тавцанд ч шийдвэрлэх даваанд нэг бус удаа таарч байсан тэдний энэ удаагийн барилдаанд С.Мияарагчаа этэх мэхээр цэвэр ялсан. Read more
А.Энх-Ариун уралдааны салхийг хагаллаа
January 16, 2012 by admin
Filed under Иннсбрук 2012, Мэдээ, Тэшүүр
CITIUS, ATLIUS, FORTIUS
Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадмын эхний өдөр Монголын тамирчин, 15 настай тэшүүрчин охин А.Энх-Ариун нэгдүгээр гараанд, нэгдүгээр замаар, нэг номертой уралдлаа. Тэрбээр Беларусийн үе тэнгийн өрсөлдөгч Наталья Храмцоватай өрсөлдөж, түүний хурдыг арай гүйцээгүй ч нийт 16 тамирчнаас 14 байрт орж, ардаа ОХУ, Польшийн тэшүүрчдийг орхисон байна. А.Энх-Ариун Австрид ирэхээсээ өмнө Германы алдарт Инцельд сорилт тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэлээ багш Д.Энхбаярын хамт базаасан юм.
Эмэгтэй, 500 м.
1.Жан Ми (БНСУ) 81,68 2 . Ш и Сяошуань (БНХАУ) 84,32 3.Мартин Брун (Норвег) 87,51 …14.А.Энх-Ариун (Монгол) 94,75
Олимпийн арав дахь эрхийг Н.Баяраа авлаа
January 13, 2012 by admin
Filed under Буудлага, Лондон 2012, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Катарын нийслэл Доха хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр манай урт бууны эрэгтэй баг онч мэргэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авлаа.
Ийнхүү Монгол улс “Лондон 2012” олимпийн наадмын арван эрх аваад байна. Буудлагын төрөлд өмнө нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аваад байсан билээ.
ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь бөгөөд өнгөрсөн онд Хятадын Шеньжень хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.
Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш эрэгтэй гар буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд өмнө нь ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт бууны төрлөөр олимпод өрсөлдөж байсан билээ.














