2-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

CITIUS, ATLIUS, FORTIUS


Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ТҮНШ – РИО ТИНТО

Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.

Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлсэн бол 2011 оны хамгийн сүүлийн сарын шилдэг тамирчнаар Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, МУГТ цолыг хүртсэн марафоны тамирчин Б.Сэр-Од тодроод байгаа билээ.

2012 оны эхний сарын шилдэг тамирчнаар Казахстаны Алматыд болсон Мастеруудын тэмцээнд түрүүлсэн жүдоч С.Мияарагчаа шалгарсан билээ.

МҮОХ-оос та бүхэнд 2012 оны хамгийн эхний сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Хоёрдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлснийг танилцуулж байна.


ХОЁРДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

 

Д.Дашням – Хонконгод болсон олон тэквондогийн “Алтан цом” олон улсын тэмцээнд өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар аварга болсон.

 

 

ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа –Германы Дюссельдорфод болсон гран-пригээс мөнгө, Унгарын Будапешт, Польшийн Варшавт болсон жүдогийн дэлхийн цомын тэмцээнүүдээс мөнгөн медаль тус тус хүртсэн.  Европын цуврал тэмцээнүүдээс гурван медаль хүртсэн манай ганц жүдоч.

 

 

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат – Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн.

 

 

ОУХМ Сайнжаргалын Ням-Очир – Францын Парис хотод болсон Их дуулга тэмцээнд алт, Германы Дюссельдорфод болсон дэлхийн цомд мөнгөн медаль хүртсэн.

 

 

 

МУГТ Бат-Очирын Сэр-ОдЯпоны Бэпү марафонд 2:11,05 амжилтыг үзүүлэн мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон.

 

 

Дахин сануулахад сарын шилдэг тамирчин 3 сарын 9-ний өдөр тодорно. Дараах байдлаар шилдгийг шалгаруулна. 

 

1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь

2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

 

 

Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Sorry, there are no polls available at the moment.

Танилц. Тэд олимпийн “Алтан түнш”

August 29, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Олимпийн түншлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ шинэ маркетинг, түншлэлийн бодлогын хүрээнд Алтан түншүүдтэй гэрээ байгууллаа.

Олимпийн түншлэлийн зорилго

 -          МҮОХ-ны стратеги зорилгыг хэрэгжүүлэх

-          Олимпийн наадамд оролцох Монголын багийн бэлтгэлжилтэнд бодитой хөрөнгө оруулах

-          Монгол оронд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх

-          Үндэсний спортын холбоодод дэмжлэг үзүүлэх Read more