Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралдлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өнөөдөр “Олимпик хаус”-т холбоодын өдөр тутмын хамаг ажлыг нугалдаг ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинар болж өнгөрлөө. Хуралд 30 шахам холбоодын дарга нар оролцсон юм. Уг хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн МҮОХ-ноос хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт, шинэ амжилт” болон Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тус тус танилцууллаа. Түүнчлэн Олимпийн судлалын төвийн захирал Ж.Баасанхүү олимпийн сургалт, сурталчилгааны талаархи мэдээллийг хийв. Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан холбоод өөрсдийн танилцуулгаа хийж, арга туршлагаа бусад холбоодтой хуваалцсан юм.

“Таван цагаригийн бат холбоо” бамбар Өмнөговиор аяллаа

April 6, 2012 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос улс орон даяар аялуулж буй олимпийн бамбар Өмнөговь аймгаар бүтэн сар аялсны эцэст Дорноговь аймагт шилжлээ. Өмнөговь аймаг дахь аяллын сүүлчийн өдрөө Оюу Толгой орд газраар уг бамбар зочилсон юм. Бамбар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, “Мюнхен 1972″ олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Даяар Дурсагдах Дархан Аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ЗХУ-ын Гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нар хүндэт зочноор оролцсон юм. Уг бамбарыг Оюу Толгой орд  90 ажилтан буухиалан гүйж, төв цэгт хүрэхэд уг төслийн мянга мянган ажилтан угтсан юм.  Уг ёслолд оролцсон Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магван: ““Лондон-2012” Олимпоос манай тамирчид медаль авах мөчид нийт монголчуудын хүсэл эрмэлзэл, тамирчдын хичээл зүтгэл, Оюу Толгойн хамт олны хүч хөдөлмөр хамтдаа үнэлэгдэх болно. Олимп нь энхтайван, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол оронд Олимпийн хөдөлгөөн өдөр ирэх тусам улам бэхжиж, хүн бүр Олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” хэмээлээ.

Удаах өдөр бамбарыг Дорноговь аймагт шилжүүлэх ёслолын ажиллагаа Ханбогд сумын нутагт болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд дээрх төлөөлөгчдөөс гадна Өмнөговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал С.Түвшинбаяр, Дорноговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал Я.Дорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө

December 18, 2011 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн удирдах ажилтын зөвлөгөөн, семинар 12 сарын 18-нд Монголын үндэсний олимпийн хорооны байранд болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ардын эмч Ж.Хатанбаатар, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсын өнцөг, булан бүрээс ирсэн олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд оролцлоо. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2012 онд МҮОХ-ноос хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар “Зөв амьдарч, ажиллах тухай”, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван “Олимпийн хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага”-ын тухай илтгэл тавилаа. Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү 2011 онд хийсэн ажлын тайлангаа тавьж, Говьсүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөлийн дарга Л.Цэдэнсодном, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Москва” олимпийн танхимын захирал З.Янжмаа нар олимпизмийг сурталчилж, олимпийн хөдөлгөөнийг бусдад таниулж буй арга туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм.
Уг зөвлөгөөний үеэр 2011 оны шилдэг олимпийн зөвлөл, танхимуудыг шалгарууллаа. 2011 оны шилдэг олимпийн зөвлөлөөр Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл (дарга Ч.Төмөрчөдөр, арга зүйч С.Тунгалаг), Ховд аймгийн “Мельбурн” олимпийн зөвлөл (дарга Д. Энхболд, арга зүйч Б.Энхтайван), Говь-Алтай аймгийн “Лос Анжелес” олимпийн зөвлөл (дарга Ж.Уранчимэг, арга зүйч Ц.Занданбал), Архангай аймгийн “Мехико” олимпийн зөвлөл (дарга Ц.Нэргүйбаатар, арга зүйч Б.Амарзаяа), Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөл (дарга С.Түвшинбаяр, арга зүйч Б.Батсайхан) нар тус тус шалгарлаа. Харин шилдэг олимпийн танхимаар Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Одод” олимпийн танхим тодорчээ. Маргааш “Бөртэ Чоно 2011” оны тэргүүн шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр шилдгийн шилдэг олимпийн зөвлөл, танхимыг тодруулах болно.

Монголын үндэсний олимпийн хороо нь олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд 2002 оноос эхлэн үндэсний хэмжээнд өөрийн салбар зөвлөлийг байгуулахаар зорьж, өдгөө улсын бүх аймаг, дүүрэгт нэгэнтээ байгуулагджээ. Түүнчлэн салбар зөвлөлүүдээрээ дамжуулан улсын хэмжээний бүх арван жилийн сургуулиудад нийт 700 гаруй олимпийн танхимыг байгуулан ажиллаж байна. Сүүлийн үед их, дээд сургуулиуд, цэргийн ангиудад олимпийн танхимыг ихээр байгуулж байгаа билээ.

Эрдмийн их уурхайн багш нарыг шагналаа

October 13, 2011 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МУБИС-ийн 60, Биеийн тамирын сургууль үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны удирдлагууд дараах нэр бүхийн хүмүүсийг шагнаж, урамшууллаа.

Монгол орон биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, спортын сэтгүүлч, спортын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх, олимпийн хөдөлгөөнийг судлах, сурталчлахад өөрийн хөдөлмөр, бүтээлээ зориулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад багш Д.Дамдинсүрэнг МҮОХ-ны “Алтан Очир” одон, онол арга зүйн тэнхимийн эрхлэгч Л.Уртнасанг “Олимпийн алдар” медалиар шагналаа. Түүнчлэн хөнгөн атлетикийн тэнхимийн багш И.Жамьяндагва, гимнастикийн тэнхимийн багш Ш.Энхбүрэн, Б.Бат-Отгон, ерөнхий биеийн тамирын тэнхимийн багш М.Баттөгс нарыг дурсгалын алтан медалиар тус тус шагнасан юм.

Олимпизмоор амьсгалсан хоймор нутгийнхан

September 24, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос зуны олимпийн XXX наадмыг угтаж, “Таван цагаригийн бат холбоо” уриан доор хөдөө орон нутгаар олимпизмийг сурталчлах өдрүүдийг зохиож байгаа билээ. Аяны хүрээнд Архангай аймагт гурван сар гаруй саатсан олимпийн бамбарыг Монгол орны хоймор болсон Хөвсгөл нутагт залах арга хэмжээ энэ сарын 5-12-нд болсон юм. Тус арга хэмжээнд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэг, боксын Азийн хошой аварга, МУГТ Х.Алтанхуяг, гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал, С.Түвшинбаяр болон нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн (Налайх, Хан-Уул, Ховдоос бусад) олимпийн зөвлөлийн дарга, аргазүйчид, төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагчдаас бүрдсэн “Олимп-эв нэгдэл” багийнхан оролцсон юм. Read more

Олимпийн өдрийн тэмдэглэх нэг сарын аян

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос олимпийн өдрийг угтан нэг сарын аяныг зарлаж байна. 1894 оны 6 сарын 23-нд  Пьер де Кубертиний санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөний анхны хурал болж олимпийн наадмыг сэргээх шийдвэр гарсан билээ. Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхийн даяар Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Энэхүү арга хэмжээг дэлхийн 150 гаруй улсад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн-суралцах-эрэлхийлэх” агуулгын доор тэмдэглэх болсон билээ.

Энэ жил МҮОХ нь Олимпийн өдрийг тэмдэглэх нэг сарын аянг зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

  • МҮОХ нь спортын холбоодтойгоо хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, олимпийн хөтөлбөрийн шинэ спортыг таниулах арга хэмжээ зохион байгуулна.
  • Олимпод оролцогч тамирчдыг залуу үеийн үлгэр дууриалал болгох, олон нийтэд сурталчлах, хөгжөөнт буухиа тэмцээнийг хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулна.
  • “Олимпийн өдрийн 10 000 алхам” явган аялал зохион байгуулна.
  • Спорт, олимпизмийн сэдэв зургийн уралдаан: гар зураг болон фото зураг
  • Олимпод оролцогчдын дэлхийн холбооноос Олимпийн медальтнууд, олимпод оролцогчдыг дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.

 

 

 

Монгол хүүхдүүдийн эссе ОУОХ-ны эмхтгэлд

April 19, 2011 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв, ОУОХ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ноос 2010 онд зарласан “Спорт ба уран зохиол” эссе бичлэгийн хүүхдүүдийн уралдааны хоёр насны ангилалд Монголоос Энхбаатарын Мөнх-Уянга, Баянмөнхийн Содоо нар шалгарч, ноднин жил “IOC Trophy”, мөнгөн шагналаа МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нараас гардан авсан билээ. ОУОХ-ны соёл, олимпийн боловсролын комиссоос дээрх уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлийг нэгтгэн, “Sport et Literature” эмхтгэл хэвлэн гаргасан бөгөөд манай хоёрын эссе уг альманах бүтээлд багтсан байна. “Бээжин-2008” олимпоос манайхан хоёр алтан медаль хүртэх торгон агшинд гудамж, талбайд хуран цуглаж баярлаж хөөрсөн хүмүүсийг хараад Чингисийн эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Ялангуяа хөл муутай эмээ нь хүртэл босчихсон баярлаж байсныг хэзээ ч мартдаггүй” гэж Э.Мөнх-Оргил бичсэн бол “…Бага байхад эгч маань төрсөн өдрөөр минь хөлбөмбөгийн ширэн бөмбөг бэлэглэснээс хойш спортоос салахаа больсон. Том болоод олимпийн нэртэй тамирчин болж, төрөлх сургуульдаа шинэ заал барьж өгөх юмсан” хэмээн бяцхан Содоо хүү бичжээ. ОУОХны гишүүн 205 орноос нийт 45 ҮОХ-ны бүтээл шалгарч, дээрх эмхтгэлд орсон байна.

 

 

Арга зүйчдийн семинар болов

CITIUS, ATLIUS, FORTIUS

“ЕБС-ийн сурагчдад олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт сургалт семинар өчигдөр МҮОХ-ны байранд болж өнгөрлөө. Бүх нийтэд олимпийн боловсрол олгох, хүүхэд залуучуудад олимпизмийн үзэл санааг ойлгуулах зорилготой энэхүү семинарт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, олимпийн танхим, зөвлөлийн арга зүйч нарын 100 гаруй хүн оролцлоо. Семинарыг МҮОХ, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран зохион байгуулсан бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож илтгэл тависан юм. Түүнчлэн “Амьдрах ухаан, сэтгэл зүйн энерги ариусахуй” төвийн тэргүүн Ц.Оюунбадам “Хүн эрдэнэ, байгалийн хүйн холбоо, харилцааны үнэ цэнэ” сэдвээр, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү “Бүх нийтэд олимпийн боловсрол олгох шаардлага түүнийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьжээ. Семинарт оролцсон нийт хүмүүст МҮОХ-ноос эрхлэн гаргасан “Олимпийн боловсрол” ном, сертификатыг гардуулан өглөө.

 

“Бидний бахархал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимп, тив, дэлхийн медальтнуудын медалийг нэг дор үзүүлж, хүүхэд залуус, спортоор хичээллэх хүмүүст урам өгөх зорилготой “Бидний бахархал” үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галлерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг Олимпийн медальтнуудын холбоо, “Спортын харилцааг дэмжигч төв” ТББ санаачилж, МҮОХ, БТСГ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй шилдэг тамирчны 300 гаруй медаль, дурсгалын зүйлс багтжээ. Тус үзэсгэлэнд спортын 12 үндэсний холбоод, МҮОХ өөрсдийн үзүүлэнгээ дэлгэн тавьсан бөгөөд спортын замнал, нандин түүхийг өгүүлсэн гэрэл зураг, спортын онцлогийг харуулсан хувцас хэрэглэлийг дэлгэн харуулсан байна. Read more

“Бөртэ Чоно”-ын эзэд тодорлоо

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн шагнал “Бөртэ Чоно” цомыг гардулах ёслолын ажиллагаа 2010 оны 12 сарын 23-нд МҮОНТ-ийн их студид болж өнгөрлөө.

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах санал асуулгад спортын 54 сэтгүүлч оролцож саналаа өгсөн бол шилдэг холбоо, олимпийн зөвлөл, танхим, бусад шагналыг МҮОХ-ны тусгай комисс шалгаруулсан юм. Read more

Page 1 of 212