Азийн допингийн эсрэг том зүтгэлтэн нас барлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн Эмнэлгийн комиссийн гишүүн, допингийн эсрэг нийгэмлэгийн ахлах менежер Кувейтийн иргэн Махмуд Халифа Али зуурдаар нас барлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн наадмын хянах комиссийн хуралд суугаад гэртээ очин, зүрхний шигдээс өвчний улмаас нас баржээ. Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв эмгэнэлийн бичгийн Азийн олимпийн зөвлөл, түүний гэр бүлд илгээлээ.

“ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ НИЙГЭМ” уриалга

CITIUS, ATLIUS, FORTIUS

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УРИАЛГА

 СПОРТЫН ХОЛБООД, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД

Архи, тамхи хэрэглэх нь монгол хүний эрүүл мэндийг доройтуулж, удмын санг устгах аюултайгаас гадна тамирчдыг  спортын өндөр амжилт гаргахад нь сөргөөр нөлөөлөх  хүчин зүйл юм.

Архи, тамхины эсрэг “Эрүүл орчин-эрүүл нийгэм” уриа бүхий хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг манай орны спортын холбоод, БТС-ын бүх шатны байгууллагад хандан уриалж байна. Үүний тулд:

  1. Биеийн тамир спортын төрийн болон төрийн бус байгууллагууд, багш дасгалжуулагчид, тамирчдын дунд “Бид архи, тамхины эсрэг” уриатай хөдөлгөөн өрнүүлж, спортын танхим, талбай, албан ажлын байранд архи, тамхийг жигшсэн сэдэвтэй зурагт хуудас байрлуулах

 

  1. Спортын байгууллагуудын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээг архи, тамхигүйгээр тэмдэглэж өнгөрүүлэх

 

 

  1. Архи, тамхи хэрэглэхгүй байж эрүүл аж төрөх ёсыг амьдрал ахуйдаа хэвшүүлэх талаар Олимпийн медальтнууд, спортын бусад алдартнуудын санал сэтгэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах

 

  1. Орон гэрээсээ дайжсан, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийг спортод татан оролцуулж,  нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах

 

  1. Тамирчид, дасгалжуулагчид архи, тамхи сурталчилсан рекламд оролцохгүй байх, тухайн спортын холбооноос жич арга хэмжээ авах журам боловсруулах

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

2011 оны 10 дугаар сарын 27

Допингийн эсрэг семинар болов

November 1, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын спортын эмнэлгийн холбооноос хамтран спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга, шигшээ багийн дасгалжуулагчдын дунд семинар зохион явуулав. Тус семинарт Монголын допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан “Допингийн эсрэг хөтөлбөр”, МҮОХ-ны эмнэлгийн комиссийн зохицуулагч, БТСГ-ын спортын анагаах ухааны албаны дарга, шигшээ багуудын ерөнхий эмч Ч.Насанбат “Допинг хэрэглэсэн нь илэрсэн тамирчинд оногдуулах арга хэмжээ” сэдвээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан байна. Мөн биеийн тамир, спортын газрын удирдлагууд урилгаар оролцов. Дэлхийн допингийн эсрэг төв (WADA)-ийн гишүүн Монголын допингийн эсрэг үндэсний төв 2007 онд тусдаа байгуулагдаж, тэргүүнээр нь монгол улсын ардын эмч Ж.Хатанбаатар ажилладаг юм.

П.Бат-Очир Азийн Боксын Холбооны Эмнэлгийн комиссийн гишүүнээр сонгогдлоо

September 13, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

Улсын шигшээ багийн эмч, спортын эмч П.Бат-Очир Азийн Боксын Холбооны Эмнэлгийн комиссийн гишүүнээр сонгогджээ. Энэ тухай Азийн Боксын Холбооны Ерөнхийлөгч Гофур Рахимов тус комиссийн дарга Жерри Юү нар бидэнд уламжилсан байна. Жүдо, чөлөөт, бокс, нийт тамирчдын төлөө олон жил ажиллаж буй түүнд амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

May 11, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсад Спортын Анагаах ухааны салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МҮОХ-ны хурлын танхимд болж өнгөрлөө. Хурлыг МҮОАкадеми, БТСГ-ын Спортын Анагаах Ухааны Алба хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд МУБИС, Аварга БТДС, ЭМШУИСургууль, Сувилахуйн сургуулийн эрдэмтэн судлаач, багш оюутнуудын нийт 15 илтгэл тавигдав.

Илтгэлүүдээс Аварга БТДС-ийн багш Ю.Гандолгорын “Түүхий сүүний хоормогийг чөлөөт бөхийн тамирчдад хэрэглэсэн байдал”  1-р байр, МУБИС Гимнастикийн тэнхимийн эрхлэгч ахлах багш Г.Энхсайхан “Монголын эрэгтэй гимнастикчдын бие бялдрын тусгай бэлтгэлжилтийг тодорхойлсон нь” бүтээл тусгай шагнал хүртсэн юм.

Харин оюутнуудаас ЭМШУИС Био-анагаахын 5-р курсын оюутан Б.Бурмаа “Жүдо, чөлөөт бөхийн тамирчдын ажиллах чадвар” бүтээлээр 1-р байр, МУБИС БТДС-ын биеийн тамирын багшийн 4-р ангийн оюутан Т.Доржготов “Гүйлтийн цанын техник тамичдын амжилтанд нөлөөлөх нь”  2- байр, Сувилахуйн сургуулийн оюутан Э.Түвшинбаяр “Жүдо бөхийн спортод зонхилох бэртэл гэмтэл” 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл тусгай шагналаар шагнагдлаа. Тус хуралд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, САУ-ны салбарын анхны дарга Тарваа болон Спортын Анагаах ухааны болон Спортын шинжлэх ухааны доктор, профессорууд оролцсон юм.

Ж.Хатанбаатар RADOCA-гийн гүйцэтгэх зөвлөлд

April 15, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, “элэгний” хэмээн алдаршсан ардын эмч Ж.Хатанбаатар тэргүүтэй төлөөлөгчид Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Төв Азийн бүс нутгийн допингийн эсрэг байгууллага (RADOCA)- ын ээлжит хуралдаанд оролцоод ирэв. RADOCA-д Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Иран, Пакистан, Афганистан, Монгол Улс албан ёсоор багтдаг бөгөөд хуралд оролцогсод өнөө үед тулгараад буй допингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, “Дүгнэлтийн менежмент”, “Эмчилгээний журмаар допингийн эмзүйн жагсаалтад хамрагдсан эм бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд “TUE” чөлөөлөх онцгой арга замууд” сэдэвт сургалтад хамрагдлаа. Олон улсын допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн шийдвэрээр Төв Азийн бүс нутгийн допингийн эсрэг байгууллагын төвийг Тегеранаас Ташкент руу нүүлгэн шилжүүлж, ерөнхийлөгчөөр нь Узбекистаны ҮОХ-ны тэргүүн М.Бабаевыг сонгосон бөгөөд манай Ж.Хатанбаатар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болжээ.