Байтынханд хэрэглэл гардуулж өгөв
March 27, 2012 by admin
Filed under Байт харваа, Инчон 2014, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан өнгөрсөн долоо хоногт болсон байт харвааны “Жонон-2012″ тэмцээний үеэр “Инчеон 2014″ Азийн наадмыг зохион байгуулах хорооноос бэлэглэжбуй хэрэглэл материалыг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч М.Ганзоригт гардуулж өглөө. 2007 оны 3-р сард байт харвааны хамт олон Инчеон хотод хамтарсан бэлтгэлд хамрагдсанаар энэхүү төсөлд оролцогсдын түүчээ нь болж байсан юм. Эрэгтэй харваач Ж.Гантөгс, эмэгтэй харваач Б.Урантунгалаг нар одоогоор уг төрлөөр олимпийн эрхээ аваад байгаа юм. 1996 оны Атлантагийн олимпоос хойш анх удаа олимпийн наадамд оролцох гэж буй юм. Энэхүү төсөл цаашдаа жүдо, чөлөөт бөх, боксын спортод хэрэгжих ажээ.
Олимпийн дөрөв дэх эрхийг Ж.Гантөгс авлаа
July 10, 2011 by admin
Filed under Байт харваа, Дотоод, Лондон 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын байт харвааны холбооны Үндсэн шигшээ багийн тамирчид 2011 оны 7-р сарын 3-10-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Уг тэмцээн нь 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээн байсан бөгөөд нийт 82 орны шилдэг тамирчид цэц мэргээ сорилоо.
Тэмцээн олон улсын дүрмийн дагуу эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайд харваж манай улсаас оролцсон ОУХМ Ж.Гантөгс 4 зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчдаас 9-р байранд шалгарч 90, 70, 50 метрийн зайн болон 4 зайн нийлбэр дүнгийн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ 4 зайн нийлбэр дүнгээр 23-р байранд шалгарч 30 метрийн зайн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эрэгтэй нийт 54 улсын баг эрэгтэй багийн харваанд өрсөлдсөнөөс манай улсын баг 25-р байранд шалгарч үндэснийхээ дээд амжилтыг мөн шинэчлэн тогтоов.
Эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайд харваснаас ОУХМ Б.Урантунгалаг 4 зайн нийлбэр дүнгээр 1323 оноо онож нийт 148 тамирчдаас 32-р байранд шалгарч 50 метрийн зайн болон нийлбэр дүнгийн үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Спортын мастер Ч.Оюунсүрэн 4 зайн нийлбэр дүнгээр 1280 оноо онож Монгол Улсын ОУХМ-ын болзолыг хангалаа. Манай эмэгтэй багийн тамирчид багийн харваанд дэлхийн 42 орны багтай өрсөлдөж 21-р байранд орж үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Шигшээ харваанд манай 5 тамирчин оролцож ОУХМ Ж.Гантөгс 3 удаагийн ялалт байгуулж 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх авлаа.
Манай харваачид 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойшхи 3 Олимпийн наадамд, ялангуяа эрэгтэй харваачид 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас хойш буюу 32 жилийн хугацаанд Олимпийн наадамд оролцож чадаагүй байсан юм.
Ийнхүү манай улс байт харвааны спортын төрлөөр Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.
Мөн энэ оны 10 сард Иран улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оны 6 сард АНУ-д болох Дэлхийн цомын тэмцээнээс манай байт харваачид Олимпийн наадамд оролцох эрхийн тоогоо нэмэх боломжтой юм.













