2013 оны боксын ДАШТ Астана хотод

April 13, 2012 by  
Filed under Бокс, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

2013 оны боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод зохиогдохоор болсныг өчигдөр Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Ү Чин Куо зарласан байна. Түүнчлэн ДАШТ-ны нээлтийн үеэр AIBA-ийн боксын академийн албан ёсны нээлтийн ажиллагаа болох гэнэ.   Астана хот саяхан олимпийн эрх олгох Азийн бүсийн бокс болон чөлөөт бөхийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Б.Түвшинбат олимпийн 14 дэх эрхийг авлаа

April 12, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны нийслэл Астана хотод  олимпийн эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээний 52 кг-ийн жинд өрсөлдсөн Н.Төгсцогт монголын багийн 13 дахь олимпийн эрхийг аваад байсан. Харин түүний араас 69 кг-ын жинд өрсөлдсөн   ОУХМ Б.Түвшинбат эх орныхоо 14 дэх эрхийг авлаа. Тэрээр хагас шигшээ тулаанд  БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр өнөөдөр аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Чьён Майматите Рсунтай тоглох юм. Read more

Н.Төгсцогт Лондоны олимпийн 13 дахь эрхийг авлаа

April 10, 2012 by  
Filed under Бокс, Дотоод, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Пакистаны боксчин боксчин Мухаммед Вассимийг 22-9-өөр ялснаар олимпийн эрхээ авлаа. Монгол улсын олимпийн 13 дахь эрхийг авсан тэрбээр ирэх даваанд Японы Кацуаки Сусатай маргааш хүч үзэх ажээ.

Харин ОУХМ З.Энхзориг эхний тойрогтоо хийлсэн ч шөвгийн наймд Хятадын боксчин Лиу Чианд 15-12-оор ялагдсан юм. Түүний 60 кг-ийн жинд олимпийн нэг л эрх олгох байсан билээ.  69 кг-ийн жинд хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат маргааш БНСУ-ын тамирчин Ким Жун Вонтой олимпийн эрхийн төлөө тулалдана. Түүний жинд нийт 3 боксчин эрхээ авах ёстой билээ. Манай боксчин ялагдах аваас Ким Жун Вон алтан медаль авахад олимпийн эрхээ өвөртлөх билээ.

Боксчид олимпийн эрхийн төлөө

April 8, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа AIBA -гийн олимпийн эрх олгох Ази тивийн сүүлчийн тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр Монгол улсын гавьяат тамирчин,  “Милан–2009″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Энэтхэгийн боксчинтой оноолт таарч ялалт байгуулжээ.

52 кг-ийн жинд өрсөлдөж байгаа залуу гавьяат маань эхний даваанд Филиппиний боксчинг ялсан бол энэ удаад Энэтхэгийн боксчин Суранжой Мэйнгбам Сингхийг 30–10 оноогоор ялсан байна. Эхний үед 6–2, хоёрдугаар үед 9–4, харин сүүлчийн үед  15–4 тус тус илт давуу ялалт байгуулжээ. Энэ Энэтхэг эр 1986 онд төрсөн бөгөөд 2010 оны Азийн наадмын аварга боксчин юм.

Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай Пакистаны боксчин Мухамед Васеем аж. Н.Төгсцогт энэ эрийг ялж чадвал медальд хүрэх цаашлаад олимпийн эрхээ авах бүрэн боломжтой болох юм. 52 кг жинд Ази тивд өгсөн 6 эрхээс одоо 4 үлдээд байгаа бөгөөд энэ тэмцээнд хүрэл медаль авахад л Лондон явах тийзээ захиалах боломжтой болох юм.

Мөн өчигдөр 75 кг жинд өрсөлдөж байгаа Төмөрхуягийн Чулуунтөмөр Киргызстаны боксчин,  залуучуудын дэлхийн аварга Далибаев Исломзонтой өрсөлдөж 16 – 15-аар ялалт байгуулжээ. Манай боксчин эхний үед 4 – 6 -аар ялагдсан ч, хоёрдугаар үед 4 – 4 -өөр тэнцэж, харин шийдвэрлэх сүүлийн үед 8 – 5-аар өрсөлдөгчөө ялж чадсанаар нэг оноогоор тун чухал ялалт байгууллаа.

Одоо шөвгийн наймд түүнийг хүнд даваа хүлээж байна. Бээжингийн олимп болон Миланы дэлхийн аваргад тус тус хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн боксчин Вижендер Кумартай олимпийн эрхийн төлөө болон медалийн төлөө тоглох нь.

Маргааш 75 кг жинд Т.Чулуунтөмөр болон 81 кг жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр нар тоглолт хийх аж. 81 кг жинд харьцангүй цөөн тамирчид оролцож байгаа. Ази тивд олгогддог 7 эрхийн 4 нь аль хэдийнэ эзэнтэй болсон тул энэ удаагийнх 3 эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Манай тамирчин нэг ялвал медальд хүрэх боломжтой бөгөөд хоёр ялвал Лондон явах нь тодорхой болно гэсэн үг. Харин эхний даваагаа даваад удаад нь ялагдвал тэр ялсан тамирчинаа алт аваасай гэж залбирах хэрэгтэй болно. Манай хүн эхний даваанд Тажикстаны боксчин Жакон Курбановтой тоглоно.

 

AIBA-ийн боссыг “Алтан гадас”-аар шагнав

March 28, 2012 by  
Filed under Бокс, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч доктор Ү Чин Коуг хүлээн авч уулзан, Монголын боксыг тив, дэлхий, олон улсын тавцанд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ үеэр ноён Ү “Цаашид Монголын боксын спортыг дэмжиж, өөрийн холбооны удирдах бүрэлдэхүүн, хороодод монгол хүнийг дэмжиж ажиллуулах сонирхолтой байгаа. Цаашлаад тамирчдын бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчдын ур чадвар төдийгүй спортын амжилт гаргахад онцгой нөлөөлөх техник тоног төхөөрөмж, технологийн дэвшлийг сайжруулахын тулд их зүйлийг хийх шаардлагатай. Үүний нэг нь Монгол Улсад Азийн бэлтгэл сургуулилтын төв байгуулах боломжийг ч судлах хэрэгтэй. Монгол бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа, өөдрөг ирээдүйтэй орон. Энэ ч үүднээс та бүхний боксын спортыг дэмжсэн бодлогыг манай холбооноос хамгийн сайнаар дэмжиж байхыг эрмэлзэх болно” гэв.

Доктор Ү 2006 оны арваннэгдүгээр сард AIBA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн санал асуулгад Пакистаны А.Чаудриг 83:79-өөр ялсан юм. Улмаар 2007 онд манай улсад зохиогдсон эрэгтэйчүүдийн Азийн АШТий үеэр Монголд ирж байсан билээ.

 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Лондон 2012″ наадмыг өнжинө

March 21, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган олон жил түүнийг зовоосон ужиг гэмтлийн улмаас Лондоны олимпийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Казахстаны нийслэл Астана хотноо болох олимпийн эрх олгох тэмцээний багийн бүрэлдэхүүнд түүний нэр багтаагүй юм. Гэсэн хэдий ч Э.Бадар-Ууган бэртлээ бүрэн илааршсаны дараа 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн аваргын төлөө дайрах болно гэдгээ мэдэгджээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдаа хүлээн авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн сард Туркийн Анталья хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ, энэ сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон боксын ДАШТ-д амжилттай оролцож, медаль, олимпийн эрх авсан тамирчдыг хүлээн авч уулзлаа. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай шигшээ багийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн О.Насанбурмаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 120 кг-ийн Ж.Чулуунбат шагналт байранд орж олимпийн эрхээ авч, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн бол боксын ДАШТ-ээс  П.Сэрдамба хүрэл медаль, У.Мөнх-Эрдэнэ шагналт байр эзэлж олимпийн эрхээ тус тус авсан билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн баг тамирчдад баяр хүргээд, ирэх олимпийн наадмын бэлтгэлээ чамбай базааж, яг ийм амжилттайгаар Лондоны олимпийн дараа уулзах ерөөлийг дэвшүүллээ. Харин нийт баг хамт олонд олимпийн эрхийн тоогоо улам ихээр нэмэгдүүлж, Будант Албионд бүтэн багаараа очихыг хүслээ.