Олимпийн арав дахь эрхийг Н.Баяраа авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Катарын нийслэл Доха хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр манай урт бууны эрэгтэй баг онч мэргэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авлаа.

Ийнхүү Монгол улс “Лондон 2012” олимпийн наадмын арван эрх аваад байна. Буудлагын төрөлд өмнө нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аваад байсан билээ.

ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь бөгөөд өнгөрсөн онд Хятадын Шеньжень хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш эрэгтэй гар буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд өмнө нь ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт бууны төрлөөр олимпод өрсөлдөж байсан билээ.

Э.Мөнх-Очир Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч боллоо

October 21, 2011 by  
Filed under Буудлага, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Кувейтэд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн буудлагын холбооны ерөнхий чуулган болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганаар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцжээ. Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир энэхүү хуралд оролцсон бөгөөд Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэрбээр  46 санал авч ялалт байгуулан нэр хүндтэй албыг хашихаар болжээ.

Олимпийн төрлийн спортын Азийн удирдах албан тушаалд ийнхүү бас нэгэн монгол томилогдлоо. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашдаг билээ.

Буудлагын спортын цогцолбор байгуулахад кувейтүүд тусална (видео мэдээ)

April 25, 2011 by  
Filed under Буудлага, Дотоод, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS


УИХ-ын гишүүн, Монголын Буудлага Спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Нийслэлийн Засаг Дарга Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс Кувейт улсын засгийн газар болон Азийн буудлагын холбооны урилгаар тус оронд айлчилж байна. Монголын Буудлага Спортын Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Азийн буудлагын холбоонд зочилсон бөгөөд энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Салман Аль-Сабахтай уулзаж Монгол улсад олон улсын буудлага спортын олимпийн цогцолбор барих талаар санал солилцсон тухай мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.