Волейболын семинар өндөрлөлөө

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ, Олон Улсын Олимпийн Эв санааны нэгдэлтэй хамтран волейболын багш дасгалжуулагчдын нэгдсэн семинарыг зохион байгууллаа.

Семинарыг БНХАУ-ын иргэн, Олон улсын волейболын холбооны (FIVB) мэргэжилтэн Жао Шанвень удирдан явуулсан бөгөөд хот хөдөөгийн 30 гаруй багш оролцжээ.

Семинарт хамрагдсан багш дасгалжуулагчид олон улсын дасгалжуулагчийн сертификатыг гардан авлаа.