Гимнастикийн хөгжил манай тивийг даяарчилж байна
October 17, 2011 by admin
Filed under Гимнастик, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Б.Өлзийтогтох Токио хотоос мэдээлж байна
Багийн спортоос дутахааргүй ширүүн тэмцэл гимнастикийн талбарт ч өрнөдөг. Нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө байж, биенийхээ алдааг засаж, хамгийн өндөр үнэлгээ авахын төлөө зориг шалгасан тэмцэл буцалдгаараа онцлог. Хэрэглэл бүхэнд сор болсон тус бүр гурван гимнастикч ур чадвараа нийтэд шалгуулдаг тэр л журмаар Токиогийн цэнгэлдэхэд олимпийн эрх авсан шилдэг найман багийн шигшээ тэмцээн олны сонирхлын төвд байсан юм. Аль ч дасгалд бүдрэхгүй байх зорилготой АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд ур чадвараа олонд гайхуулсаар аваргын титмийг хүртсэн нь бахдалтай. Иймдээ ч тэд Афин, Бээжингийн олимпийн өмнөх ДАШТ-д ялагдсан гашуун туршлагаа Наран улсад цэглэж, ялалтын “тушаалд гарын үсэг зуруулж” чадсан юм. Энэхүү ялалтад хүрэхэд Алисия Сакрамонегийн гавьяа томоохон түлхэц болсныг тэмдэглэх хэрэгтэй биз ээ.
Харин хойд хөршийн бүсгүйчүүд мөнгөн медальтайгаа эвлэрч чадахгүй, сэтгэл гонсгор байх нь ажиглагдсан. Сингапурын олимпийн аварга Виктория Комовагийн удаа дараа гаргасан алдаа багийн амжилтыг хойш татсан хэмээн үзэх хүн ч олон байв. Сингапурын олимпийн аваргад туршлага дутсан байж магадгүй. Гэхдээ л Комова олон төрөлтийн тэмцээний дэд байрт шалгарч чадсан билээ. Харин эхний гуравт багтах эсэх таамаглал байнга дагуулдаг БНХАУ-ын гимнастикчид нэг хүн шиг байж чадсаны хүчинд Румын, Их Британи, Герман, Япон, Австралийн багийг ардаа орхисон юм. Read more













