Olympic highlights #5: 81 days to go, Жүдо, бамбар, стадион …

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын жүдо бөхийн холбоо эрхээ авсан жүдочдыг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо 5 сарын 5-нд олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг зарлалаа. Нийт 252 жүдочний нэрийг зарласан бөгөөд эрэгтэйчүүдийн эхний 22 байр, эмэгтэйчүүдийн 14 байр эзэлсэн тамирчид эрхээ шууд авч байгаа юм. Манай улсаас нийт найман жинд 12 бөх эрхийн болзлоо хангажээ. Харин 5 сарын 10-нд Монголын жүдо бөхийн холбоо эдгээр найман жинд олимпийн наадамд оролцох тус бүр нэг жүдоч болон манай улсад олгох нэмэлт нэг жүдочийн нэрийг МҮОХ-нд албан ёсоор мэдэгдэх болно. Read more

ОУХМ С.НЯМ-ОЧИР 2-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО

March 13, 2012 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн  жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Read more

С.МИЯАРАГЧАА Шигшмэл бөхчүүдээс дахин шилдэг нь боллоо

January 17, 2012 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны Алматы хотноо зохиогдсон жүдо бөхийн Мастерс тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд монгол бөхчүүд түрүү булаацалдаж, энэ жинд дэлхийд өнгөлдөг гэдгээ батлан харууллаа. 2010 онд БНСУ-ын Сүвон хотноо болсон анхдугаар Мастерст С.Мияарагчаа түрүүлсэн бол өнгөрсөн жил Азербайжаны Бакуд зохиогдсон хоёр дахь тэмцээнд Х.Цагаанбаатар аваргалсан билээ. Ийнхүү жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг 16 бөхийн тэмцээнд магнайлсан хоёр тамирчин маань хоёул гурав дахь удаагийн тэмцээний шигшээд шалгарч, хэн нь хошой аварга болохоо шийдсэн юм. Дотоодын тэмцээнүүдийн финалд өрсөлдөхийн зэрэгцээ олон улсын тавцанд ч шийдвэрлэх даваанд нэг бус удаа таарч байсан тэдний энэ удаагийн барилдаанд С.Мияарагчаа этэх мэхээр цэвэр ялсан. Read more

П.Лхамдэгд, Г.Мандахнаран “Рио Тинто”-гийн элч боллоо

МҮОХ-ны алтан түнш “Рио Тинто” компани Азийн болон Дэлхийн цом, гран-при тэмцээний аварга, жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд, Азийн наадмын аварга, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран нарыг Лондоны олимпийн элч тамирчнаараа зарлалаа. Ингэснээр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп энэ хоёр тамирчны бэлтгэл, витаминжуулалт, замын болон олимпийн үеэр гарах бүх зардлыг хариуцах ажээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Оюу Толгой ХХК -ийн ТУЗ-ийн дарга доктор Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар оролцсон юм. Өмнө нь Оюу толгой ХХК нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг элч тамирчнаараа зарлаж, паралимпийнхантай мөн гэрээ байгуулаад байсан билээ.

11-р сарын шилдэг тамирчин П.Лхамдэгдэд шагналыг нь гардууллаа

December 21, 2011 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS


Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өнгөрсөн сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.
Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтын дүн гарч Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ ПҮРЭВЖАРГАЛЫН ЛХАМДЭГД шилдэг тамирчнаар шалгарлаа.
Тэрээр нийт шалгаруулалтын 50 хувийг эзлэх онлайн санал асуулгад 3-р байрт жагсаж байсан ч МҮОХ, МССХ болон бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тусгай комиссийн дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү Сарын шилдэг тамирчнаар шалгарсан анхны эмэгтэй тамирчин болж байна.
П.Лхамдэгдээс ердөө 4хэн хувийн саналын зөрүүгээр ФИДЕ мастер Алтан-Өлзийгийн Энхтуул 2-р байрт орлоо. Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн авьяаслаг шатарчин охин маань онлайн санал асуулгыг 3 дахь өдрөөс эхлэн тэргүүлсэн боловч комиссын үр дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү 2-р байрт орсон байна.
Онлайн шалгаруулалтыг эхний өдрүүдэд тэргүүлж байсан Жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал болон Монгол Улсын Гарьд Н.Ганбаатар нар энэ сарын шалгаруулалтанд нэр дэвшиж, амжилттай өрсөлдлөө.
11-р сарын шилдэг тамирчин П.Лхамдэгд одоогоор Японы Токиод болсон Их дуулгын тэмцээнд оролцон эх орондоо байхгүй байгаа бөгөөд тун удахгүй шагнал болох цом, үнэ бүхий зүйлсийг гардуулах болно.
Шалгаруулалтын дэлгэрэнгүй дүн болон нэр дэвшигчдийн танилцуулга, сонгох зарчмыг хавсралтаас харна уу.
Хүндэтгэсэн:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
Шалгаруулалтын дүнг эндээс харна уу.
Комиссын дүн
Нэр
М.Даваажаргал
Н.Ганбаатар
П.Лхамдэгд
Д.Төмөрхүлэг
А.Энхтуул
МҮОХ
Тийм
МССХ
Тийм
Спортнтьюс
Тийм
UBS
Тийм
Олимпийн медальтан
Тийм
Онлайн шалгаруулалтын дүн
1. А.Энхтуул – 32 хувь /203 санал/
2. Д.Төмөрхүлэг – 27 хувь /174 санал/
3. П.Лхамдэгд – 16 хувь /103 санал/
4. М.Даваажаргал – 16 хувь /103 санал/
5. Н.Ганбаатар – 9 хувь /54 санал/
Нийт дүн:
1. П.Лхамдэгд – 16 хувь + 30 хувь = 46 хувь
2. А.Энхтуул – 32 хувь + 10 хувь = 42 хувь
3. Д.Төмөрхүлэг – 27 хувь + 10 хувь = 37 хувь
4. М.Даваажаргал – 16 хувь
5. Н.Ганбаатар – 9 хувь
Арваннэгдүгээр сарын Монголын шилдэг тамирчинд нэр дэвшигчид
ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
Ёкозүна Хакухо Мөнхбатын Даваажаргал: Мэргэжлийн сүмогийн Кюүюү башѐд 14 даваа 1 унаатай түрүүлэн дээд зиндаанд 21 дэх удаагаа түрүүлсэн.
Монгол улсын гарьд Нямдоржийн Ганбаатар: Бүгд Найрамдах улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан 256 бөх зодоглосон үндэсний бөхийн барилдаанд 8 давж түрүүлсэн.
Шатрын ФИДЕ Мастер Алтан-Өлзийгийн Энхтуул: Бразилын Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 насны ангилалд хүрэл медаль хүртсэн.
Дахин сануулахад Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулдаг
1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь
2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн тэмцээн боллоо

November 17, 2011 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт клуб хамтран 1996 оны Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн 16 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.Энэхүү тэмцээн Д.Нармандах гавьяатыг олимпийн медаль авснаас хойш жил жүр зохиогдож буй бөгөөд Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, залуучуудын ДАШТ-ий медальт Д.Төмөрхүлэг нарын олон шилдэг жүдоч энэ тэмцээний талбараас амжилтын гараагаа эхлүүлж байсан юм.

Тус тэмцээнд 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцлоо.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ АЙМАГ, СУМ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГУУД:

  1. Сэлэнгэ   аймаг

-       Биеийн Тамир Спортын Газар

  1. Дархан-Уул  аймаг

-       Биеийн Тамир Спортын Газар

-       Жүдо Бөхийн Холбоо

  1. Орхон  аймаг

-       Биеийн Тамир Спортын Газар

  1. Булган  аймаг

-       Биеийн Тамир Спортын Газар

-        Жүдо Бөхийн Холбоо

  1. Архангай  Гурвантамир сургууль
  2. Кенко  клуб
  3. Тэмүүжин ССТөв
  4. ОБЕГ Аврагч Спорт Хороо
  5. Хонгор Нутаг дэвжээ
  6. Монголын Жүдо Академи
  7. МСБТСДуС
  8. Чингэлтэй дүүрэг
  9. Олимп сургууль
  10. Говь –Алтай аймаг Бугат сум” Бугат Хайрхан” дэвжээ
  11. Хангарьд клуб

 

ТАМИРЧДЫН ТОО:

-       Эрэгтэй, – 310 тамирчин

 

БАГИЙН ДҮН:

  1. Эрэгтэй, Эмэгтэй

-       1-р байр- МСБТСДуС – Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун   дасгалжуулагч          52 оноо

-       2-р байр –Тэмүүжин –    Д.Энхбаатар, Т.Энхцэцэг    дасгалжуулагч-          41.5 оноо

-       3-р байр Женко-            Г.Энхбаяр.    дасгалжуулагч-                                   33 оноо

 

ШИЛДЭГ ТАМИРЧИН: Д.БЯМБАСҮРЭН        60КГ
Г.МӨНХ-ЭРДЭНЭ       66КГ

ШИЛДЭГ ШҮҮГЧ:         Ж.НЯМДОРЖ              УШ

 

 

МЕДАЛЬТ БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД:

-27кг

Овог нэр Байгууллага

-55кг

Овог нэр Байгууллага

Байр

   

Байр

   

1

Б.ЖАВХЛАНТӨГС ТЭМҮҮЖИН

1

Г.БАТТУЛГА ЖЕНКО

2

Б.ХҮРЭЛШАГАЙ ЧИНГЭЛТЭЙ

2

Г.ЛХАГВАДОРЖ ОЛИМП

3

Б.ЦОГТБАЯР ХАНГАРЬД

3

Б.БАТБАЯР МСБТСДС

3

С.БААСАНЦЭРЭН ХАНГАРЬД

3

С.МӨНХБААТАР ЖЕНКО

-30кг

   

-60кг

   

1

О.ШИНЭБАЯР ТЭМҮҮЖИН

1

Д.БЯМБАСҮРЭН МСБТСДС

2

Б.ЭРДЭНЭБАЯР ХАНГАРЬД

2

М.БАВУУБААТАР ЖЕНКО

3

Б.СҮХБАТ ТЭМҮҮЖИН

3

С.БАЯРТҮВШИН ЖЕНКО

3

Б.НАРМАНДАХ ЖЕНКО

3

Г.БАЛСАНЛХҮНДЭВ ХАНГАРЬД

-34кг

   

-66кг

   

1

Э.ОТГОНБАЯР ЖЕНКО

1

Г.МӨНХ-ЭРДЭНЭ ХАНГАРЬД

2

Х.ХУЯГБААТАР ДАРХАН-УУЛ     ЖБХ

2

Б.ПҮРЭВДАВАА МСБТСДС

3

Б.АЗБАЯР ХАНГАРЬД

3

Д.БАЛЖИННЯМ МСБТСДС

3

М.БААСАНЖАВ ЖЕНКО

3

Б. АЛТАНСҮХ ЖЕНКО

-38кг

   

-73кг

   

1

Г.МӨНХБАТ МСБТСДС

1

А.АЛТАН-ОЧИР МСБТСДС

2

Д.ШАГДАРСҮРЭН ТЭМҮҮЖИН

2

Г.АЛТАНБАГАНА ТЭМҮҮЖИН

3

А.НЭРГҮЙБААТАР АРХАНГАЙ

3

Б.ГААЖАДАМБА ЖЕНКО

3

Б.МӨНГӨНШАГАЙ ТЭМҮҮЖИН

3

М.ТАМИР ОЛИМП

-42кг

   

-81кг

   

1

Б.АМАРТҮВШИН ЖЕНКО

1

Б.ДЭНЗЭНСАМБУУ ТЭМҮҮЖИН

2

Б.ХҮЧИТБААТАР ЖЕНКО

2

Б.БАТ-ЭРДЭНЭ ТЭМҮҮЖИН

3

Б.МЯГМАР-ОЧИР АРХАНГАЙ

3

Т.ПУНЦАГДОРЖ ЖЕНКО

3

Ц.ТӨГСБОЛД МСБТСДС

3

Б.ШИРМЭН МСБТСДС

-46кг

    +81кг    

1

Д.БАТБАЯР ОЛИМП СУРГУУУЛЬ

1

Ө.ДҮҮРЭНБАЯР ОЛИМП

2

Ц.ЦОГТБААТАР ОБЕГ

2

Б.СЕРИК ОБЕГ

3

З.ТҮШИГТӨР ТЭМҮҮЖИН

3

Д.ПҮРЭВБААТАР МСБТСДС

3

Б.БАЯРАА ЖЕНКО

3

М.ЛУВСАНДОРЖ МСБТСДС

-50кг

     

1

Э.ЭРДЭНЭСҮХ ОЛИМП СУРГУУЛЬ  

2

Б.СУМЪЯАБАЗАР МСБТСДС  

3

Ж.АМАРБОЛД ОБЕГ  

3

П.АЛТАНБАГАНА ОЛИМП СУРГУУЛЬ  

 

ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДРӨӨР ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

November 3, 2011 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын жүдо бөхийн холбооноос аравдугаар сарын 28-ныг ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДӨР болгон зарлаж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ. Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд дотроос хамгийн олон орны төлөөлөл, оролцогчтой спортын нэг болтлоо дэлхийд хүчтэй, өргөн дэлгэр хөгжсөн жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлсэн бөгөөд үндэслэгчийнхээ төрсөн өдрийг ийн онцолж, ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДӨР болгосон байна.
Зөвхөн спорт төдийгүй ёс суртахуун, амьдрах ухааны том хичээл сургууль болдог гэсэн тодотголтой жүдо бөхийг дэлхий даяар сурталчлах энэ жилийн өдөрлөг “Хүндлэл” гэсэн уриатай болж өнгөрлөө. Манай улсад энэ өдөр цөөнгүй арга хэмжээ зохиогдсоны нэг нь залуучуудын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 2010, 2011 оны залуучуудын УАШТ-ээс медаль авч, шагналт байрт шалгарсан 80 гаруй тамирчин оролцсон ба жин бүрийн аваргуудыг шигшээ багт авчээ. Эдгээр тамирчдыг цалинжуулахаас гадна олон улсын таван тэмцээнд зардлыг нь дааж оролцуулахаар болсон байна.
 
Сонгон шалгаруулах тэмцээний аваргууд
Эрэгтэй
55 кг – Д.Бямбасүрэн (БТСДуС)
60 кг – Н.Сэр-Од (Хангарьд)
66 кг – Г.Хэрлэн (Женко)
73 кг – Н.Хадбаатар (Хангарьд)
81 кг – Л.Отгонбаатар (ОБЕГ)
90 кг – Н.Мустафа (Хүч)
-100 кг – Д.Анар (ОБЕГ)
+100 кг – Ө.Дүүрэнбаяр (СХД)
Эмэгтэй
48 кг – Ц.Хандсүрэн (Хүч)
52 кг – Ч.Аззаяа (Хилчин)
57 кг – А.Батзул (Женко)
63 кг – Б.Мөнгөнчимэг (Женко)
70 кг – Э.Хандармаа (Женко)
-78 кг – Т.Баасанжав (Женко)
+78 кг – Д.Золжаргал (Женко)
Жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал боллоо
Арваннэгдүгээр сарын 1-нд МЖБХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж, “Чингис хаан-2011” Дэлхийн цомын тэмцээний тайланг хэлэлцэж, “Лондон-2012” олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар хуралдав. Тамирчдын бэлтгэл сургуулалтыг эрчимжүүлэх, сахилга батыг сайжруулах, тамирчдын ахуй хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар ярилцав.

Бүсгүйчүүд багийн барилдаанд үзүүрлэлээ

April 8, 2011 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Энэ жилийн жүдогийн Азийн АШТ багийн барилдаан болж буйгаараа онцлогтой билээ. Нийт найман медаль хүртсэн манай жүдочид өчигдөр багийн барилдаанд зодоглолоо. Эрэгтэйчүүд Японы багтай эхний шатанд таарсан бөгөөд 2:3 -аар ялагдсан байна. Манайхаас 81 кг-ийн Г.Түвшинжаргал, -100 кг-ийн Н.Түвшинбаяр нар ялжээ. Эмэгтэйчүүдийн багийн барилдаанд манайхан Кыргыз, Тайваний багийг ялж, Японы багт ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.

Жүдо бөхийн Азийн АШТ-ний дүн

April 8, 2011 by  
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо үргэлжилж буй жүдо бөхийн Азийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон Пүрэвжаргалын Лхамдэгд аваргалж, тивийн аварга болсон (Азийн наадмыг оруулав) долоо дахь монгол жүдочоор тодорлоо.

1996 онд олимпийн хүрэл медальт Д.Нармандах Азийн аваргын алтан медалийн салхийг хагалж байсан бол хоёр жилийн дараа “Бангкок-98” Азийн наадамд Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од нар энэ буухиаг үргэлжлүүлсэн билээ. Улмаар 2003 онд Х.Цагаанбаатар, Д.Нямхүү нар БНСУын Жэжүгийн дэвжээг алтаар тамгалж, тэд энэ амжилтаа 2006 онд Дохагийн Азийн наадамд хамтдаа баталж байв. Read more