Цэргийн баярыг тохиолдуулж шагналаа
March 16, 2012 by admin
Filed under Дотоод, Сагсан бөмбөг, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монгол цэргийн баяр, олон улсын эмэгтэчүүдийн баярын тохиолдуулан МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин спорт, олимпизмийн төлөө хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг хүлээн авч, шагнал гардууллаа. “Олимпийн алдар” одонгоор ТЕГ-ийн “Эрч” спортын хорооны дарга Б.Баярсайхан, сагсан бөмбөгийн ахмад тамирчин, дэслэгч генерал Л.Моломжамц, Хилийн цэргийн удирдах газар, “Хилчин” спорт хорооны хурандаа Б.Ловуу-Эгнэн, хурандаа Н.Бүрэнбаатар нарыг тус тус шагналаа. Харин МҮОХ-ны дурсгалын Алтан медалиар сагсан бөмбөгийн ахмад тамирчин Ж.Янжмаа, Л.Уранчимэг, Ц.Мэнджаргал, Л.Цэрэнжанхар, А.Өлзийхутаг, Хилийн цэргийн удирдах газар, “Хилчин” спортын хорооны Ж.Отгонмөнх нарыг тус тус шагнажээ.
Эмэгтэй сагсчдын муугүй эхлэл
December 26, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Сагсан бөмбөг
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын үндэсний олимпийн хороо, Спорт ба эмэгтэйчүүд комиссоос энэ онд санаачилга гарган эмэгтэй сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж буй билээ. Энэ хавар улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийж, шигшээ багаа бүрдүүлсэн бүсгүйчүүд өмнөд хөршид анхныхаа тэмцээнд оролцлоо. Манай сагсчид Хятадын биеийн тамирын дээд сургуулийн шигшээ багтай тоглосон бөгөөд 70-64-ын харьцаатай хожигджээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид 1994 онд Тайландад олон улсын тэмцээнд оролцсоноос хойш анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ бөгөөд 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод болох Зүүн Азийн наадамд оролцож, амжилт үзүүлэх зорилготой байгаа билээ.













