TV5 Олимпийн музейд үзмэр гардуулан өглөө

April 13, 2012 by  
Filed under Спорт пресс

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын телевизүүдийн түүхэнд олимпийн наадмыг анх удаа шууд дамжуулан үзүүлж байсан ТВ5 телевизийн хамт олон Олимпийн музейд тухайн үед хэрэглэж байсан хэрэглэл материал, камер хэрэгслээ хадгалуулахаар гардуулан өглөө. Өмнө нь бид бичлэгээр, сураг ажигаар л үздэг байсан Олимпийн наадмыг “Афин-2004″ наадмаас эхлэн ойртуулж өгсөн ТВ5 телевиз энэ зун зургаа дахь удаагаа олимпийн наадам шууд дамжуулах гэж байна. 2004 онд ТВ-5 телевиз Ариун Элладын орныг 4 хүний бүрэлдэхүүнтэй зорьж, Х.Цагаанбаатарын ялалтын гэрч, эх орондоо баярт мэдээг дуулгасан түүчээ нь болж байсан билээ.

Сонирхолтой нь Москвагийн олимпийн наадам болон тухайн үеийн спортын томоохон уралдаан тэмцээнүүдийг сурвалжилж байсан нэрт зураглаач Д.Сугаржавын хөдөлмөрийн гол хэрэгсэл камер нь олимпийн музейд хадгалагдаж байдаг юм.

Спортын сэтгүүлчид олон улсад данстай болов

February 13, 2012 by  
Filed under Спорт пресс, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны картыг спортын сэдвээр дагнан бичиж, сурвалжлага хийдэг сэтгүүлчдэд гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. 2013 оны дуустал хүчинтэй уг картыг манай 24 сэтгүүлч энэ удаа гардаж байгаа юм. Ёслолын ажиллагаанд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар болон спортын сэтгүүлчид оролцлоо. Уг картыг сэтгүүлчид эзэмшсэнээр гадаадад болж буй дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг үнэгүй сурвалжлах боломж олдож байгаагаас гадна зарим тохиолдолд онгоцны тасалбар, зочид буудлын төлбөрөөс хөнгөлөлт эдэлдэг билээ. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1924 онд Францын нийслэл Парис хотод байгулагдсан бөгөөд Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн юм.

“Бөртэ чоно-2011” – Оны шилдэгт нэр дэвшигчид

CITIUS, ATLIUS, FORTIUS

2011 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон мөч хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо болж, улс орон даяар шууд цацагдах гэж байна. Энэ жил уламжлал ёсоор спортын амжилт, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдгийн шилдэг тамирчин, дас галжуулагч, баг, залуу тамирчин, спортын холбоод, олимпийн зөвлөл, танхимыг шалгаруулан шагнах юм.

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодрох юм.

Нэр дэвшигчид

Tамирчин, баг

-Энхбатын Аззаяа-самбо. ДАШТ-ий мөнгөн медальт
-Баярын Ану-шатар. Сонирхогчдын ДАШТ-ий алтан медальт
-Сумьяагийн Билгүүн-шатар. Сонирхогчдын ДАШТ-ий алтан медальт, Дубайн өсвөр үеийн ОУТ-ий аварга
-Мөнхбаатарын Бундмаа -жүдо. Их дуулга тэмцээний хошой аварга, Masters-ийн хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, дэлхийд чансаагаараа 3-рт яваа
-Бэндийн шигшээ баг. Монгол Улсын түүхэнд анх удаа Азийн өвлийн спортын VII наадмаас мөнгөн медаль хүртсэн
-Бадамгаравын Гангаамаа -уулын спорт. Дэлхийн зулай Эверестийн ноён оргилд амжилттай авирсан Монголын анхны эмэгтэй уулчин
-Жанцангийн Гантөгс-байт харваа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн цомын шагналт, дэлхийд чансаагаараа 13-рт яваа, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Отрядын Гүндэгмаа -буудлага. Дэлхийн цомын мөнгөн медальт, Гранпри тэмцээний хошой аварга, дэлхийд чансаагаараа 8-рт яваа, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Баяраагийн Гэрэлт-Од-цанын зүг чиг олох төрөл. Азийн өвлийн спортын VII наадмаас гурван хүрэл медаль хүртсэн
-Баасанхүүгийн Дамланпүрэв-байлдааны самбо. ДАШТ-ий мөнгөн медальт
-Пүрэвжаргалын Лхамдэгд-жүдо. Ази тивийн аварга, IJF-ийн гранпри тэмцээний хошой аварга, Дэлхийн цомын хошой аварга, дэлхийд чансаагаараа 7-рт яваа
-Сүхбаатарын Мөнхбат-үндэсний бөх. Үндэсний их баяр наадамд 1024 бөхөөс түрүүлэн улсын аварга цол хүртэж, 6002 бөхийн барилдаанд үзүүрлэсэн
-Батхуягийн Мөнгөнтуул-шатар. Moscow Open ОУТ-ий аварга, Универсиад наадмын мөнгөн медальт, FIDE-гийн гранпри тэмцээний гурван цувралд оролцсон, оргил чансаандаа (2467) хүрсэн
-Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ-бокс. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V байрын шагналт, Ази тивийн аварга, Ф.Штаммын ОУТ-ий мөнгөн медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Очирбатын Насанбурмаа -эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Алтан гранпри тэмцээний хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Лувсанлхүндэгийн Отгонбаяр-хөнгөн атлетик. Прагийн марафоны байрын VIII байрын шагналт, Бээжингийн хагас марафоны аварга, цагдаагийн ДАШТ-ий алтан медальт, хагас марафонд улсын дээд амжилтыг шинэчилж, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Доржнямбуугийн Отгондалай-бокс. Азийн АШТ-ий мөнгөн медальт
-Даваасүхийн Отгонцэцэг-эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Алтан гранпри тэмцээний аварга, Дэлхийн цомын III байрт шалгарсан
-Банзрагчийн Оюунсүрэн-эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
-Чимэдрэгзэнгийн Санжаадамба-үндэсний бөх. Үндэсний их баяр наадамд 7 даван улсын заан цол хүртэж, 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн
-Софт теннисний эрэгтэй баг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
-Пүрэвдоржийн Сэрдамба-бокс. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Бат-Очирын Сэр-Од-хөнгөн атлетик. Лондонгийн марафоны IX, Бээжингийн марафоны VI байрын шагналт, Дэлхийн болон Азийн АШТ-д амжилттай оролцсон, марафон болон 5000 метрийн зайд улсын дээд амжилтыг шинэчилж, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Өлзийбатын Төрбаяр-кикбокс. Дэлхийн аварга, дэлхийн шигшээ багт уригдсан
-Найдангийн Түвшинбаяр-жүдо. Их дуулга тэмцээний мөнгө, IJF-ийн гранпри тэмцээний хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, дэлхийд чансаагаараа 14-рт яваа
-Эрэгтэй урт бууны баг-буудлага. Универсиад наадмын мөнгө, цагдаагийн дэлхийн наадмын алтан медальт, улсын дээд амжилтыг шинэчилсэн
-Бишиндээгийн Урантунгалаг-байт харваа. Дэлхийн цомын шагналт, дэлхийд чансаагаараа 10-рт яваа, Азийн АШТ-ий мөнгө, Азийн цомын алтан медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Хоккейн үндэсний шигшээ баг. Азийн өвлийн спортын VII наадамд гурван тоглолтод хожсон
-Хөлбөмбөгийн үндэс ний шигшээ баг. ДАШТ-ий урьдчилсан тоглолтод анхны ялалтаа байгуулсан
-Хашбаатарын Цагаанбаатар-жүдо. Masters-ийн аварга, IJF-ийн гранпри тэмцээний хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын хошой аварга, дэлхийд чансаагаараа 2-рт яваа
-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг. Дэлхийн АШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багаараа III байрт шалгарсан, Азийн АШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багаараа III байрт шалгарсан, Дэлхийн цомын V байрын шагналт
-Жаргалсайханы Чулуунбат-чөлөөт бөх. Дэлхийн АШТ-ий V байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн

ДАСГАЛЖУУЛАГЧ

-Цогтын Бадамамхатан. Байт харвааны ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Цэндийн Баярсасайхан. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч (Д.Отгонцэцэгийн багш)
-Жамсрангийн Баярсайхан. Самбо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч
-Дашзэвэгийн Ганзориг. Боксын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Жалсрайн Дашдэлгэр. Цанын ҮШБ-ийн дасгалжуулагч
-Чимэдбазарын Насантогтох. ҮШБ-ийн албаны улсын дасгалжуулагч (М.Бундмаа, Х.Цагаанбаатарын багш)
-Одонсүрэнгийн Оюунтуяа. Хөнгөн атлетикийн дасгалжуулагч (Б.Сэр-Одын багш)
үмэндэмбэрэлийн Сүхбаатар. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч (Б.Оюунсүрэн, О.Насанбурмаагийн багш)
-Лхагвын Ундралбат. Буудлагын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Шархүүгийн Цэвэлмаа . Жүдо бөх. “Женко” клубийн дасгалжуулагч (П.Лхамдэгдийн багш)
-Арслангийн Цэдэнсосодном . Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Дамдинбазарын Эрдэнэсайхан. Софт теннисний шигшээ багийн дасгалжуулагч
-Баасангийн Доржпалам . Бэндийн шигшээ багийн дасгалжуулагч

О.Энэрэлт “Универсиад”-ийг сурвалжилна

August 10, 2011 by  
Filed under Спорт пресс, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон Улсын Оюутны Спортын Холбоо, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос хамтран залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг “Шеньжен-2011″ оюутны универсиадын үеэр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт нэр дэвшигч залуу сэтгүүлчдийг англи хэлний мэдлэг, ажлын туршлагыг нь үндэслэн сонгосон бөгөөд “Таван цагариг” сонины Англи дахь тусгай сурвалжлагч О.Энэрэлт шалгарчээ. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 60 орны залуус шалгарч оролцож байгаа юм. Тэд наадмын турш сургалтанд сууж, дэлхийн шилдэг сэтгүүлчдийн лекцийг сонсож тархиа цэнэглэж туршлага солилцох юм.

Оюутны “Универсиад” наадмыг 3100 гаруй сэтгүүлч (2500 хятад, 500 гаруй гадаад) сурвалжлах бөгөөд Монголоос МҮОНРТВ, ТВ-9 телевиз багаа илгээж байгаа гэнэ.

Тивийн сэтгүүлчдийн босс Монголд

August 10, 2011 by  
Filed under Мэдээ, Спорт пресс, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Тивийн сэтгүүлчдийн босс Монголд Азийн спортын сэтгүүлчдийн холбоо (ASPU)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Хон Жон-Сү саяхан Улаанбаатар хотноо зочилж, мэргэжил нэгтнүүдтэйгээ “Olympic House”-д нүүр тулан уулзав. Монголын спортын
сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны генсек Б.Цагаанбаатар профессор Хон-той хамтын ажиллагааны асуудал хэлэлцэж, 2012 оноос спортын сэтгүүлчдийн төлөөлөгчдийг харилцан солилцохоор тохиров. Мөн өдөр ASPU-гийн түшмэл МҮОХны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд бараалхсан байна. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны төв Сөүл хотноо байрладаг бөгөөд Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн юм.

Гэрэл зурагчид аа! Олимпийн түүхийн нэг хэсэг болж Олимпийн музей үзэцгээе!

April 9, 2011 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ, Спорт пресс

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ны дэргэдэх олимпийн музейгээс гэрэл зурагчдын дунд олимпизм, олимпийн хөдөлгөөн, түүний үнэ цэнэ, үерхэл нөхөрлөлийг харуулсан гэрэл зургийн уралдааны 3 сарын 21-нээс 9 сарын 15-ныг дуустал зарлаж байна. 2011 оны 9 сарын 21-нд шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг гэрэл зургийг шалгаруулах бөгөөд уг гэрэл зураг ОУОХ-ны дижитал гэрэл зургийн санд орж Олимпийн музейд байрлах аж. Хамгийн шилдэг гэрэл зурагчин Швейцарийн Лозанн хотод орших музейг өөрийн биеэр очиж үзэх боломжтой болно. Бусад ялагчид видео, гэрэл зургийн төхөөрөмжийг шагналд авах юм.

Гэрэл зургийн шаардлага:

Таны өдөр тутмын амьдралд спорт ямар их үүрэг гүйцэтгэж байгааг дараах зүйлүүдийг тодотгосноор харуулна:

- Бэрхшээлийг даван туулах, өөрийгөө ялах, спортын оролцоог нэмэгдүүлэх

- Бусдыг хүндлэх, элдэв ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцэх

- Бусдыг энэхүү хөдөлгөөнд элсүүлэх, бүгд спорт гэсэн хэлээр ойлголцдог болохыг уриалах,

- Аливаа зөрчлийг намжаах гэсэн агуулгыг агуулсан байна.

Гэрэл зурагчид та бүхэн өөрсдийн гэрэл зургаа

flickr.com/groups/hopecontest/ хаяг руу илгээхэд хангалттай.
Таны илгээсэн гэрэл зураг олимпийн музейд байрлах болно шүү!