Хар бүстнүүд номын дуу сонсов
October 12, 2011 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод, Тэквондо
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ, Олон улсын олимпийн хорооны хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу тэквондогийн дасгалжуулагчдын үндэсний семинар Улаанбаатар хотод болж өнгөрөв. Дэлхийн Тэквондогийн Холбоо (WTF)-ны мэргэжилтэн багш, БНСУ-ын иргэн Ким Сок-Самын ес хоног удирдсан семинарт хот, хөдөөгийн нийт 40 гаруй хар бүстэн оролцож, шалгалт өгсөний эцэст, Олон Улсын олимпийн хорооны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий сертификатыг гардан авлаа. Ким багш энэ жил 37 настай, Кёнвон их сургуулийн профессор, олон улсын шүүгч бөгөөд 10 жилийн дараа Монгол улсад хөл тавьж буй нь энэ юм. 2011 онд МҮОХ-ноос зохион байгуулж буй энэхүү гуравдахь семинарын өмнө нь жүдо, чөлөөт бөхийн төрлөөр болсон билээ. Тэквондо нь анх Сидней-2000 наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтсан бөгөөд Сөүл хотноо төвтэй WTF бүх үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.
Тэквондогийн семинар эхэллээ
October 4, 2011 by admin
Filed under Мэдээ, Спорт холбоод, Тэквондо
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олимпийн эв санааны нэгдлийн тэквондогийн дасгалжуулагчдын семинар өнөөдөр нээлтээ хийлээ. Семинарыг БНСУ-ын мэргэжилтэн Ким Сеок Сан удирдан явуулж байгаа бөгөөд хот хөдөөгийн 35 орчим тамирчин, дасгалжуулагчид хамрагдаж байна. Семинар 10-р сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Д.Гэрэл “Олимпийн Алтан од” одонгоор шагнууллаа

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монголын Тэквондогийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэлийг “Олимпийн Алтан од” одонгоор шагнав. Доржпаламын Гэрэл нь арав шахам жил Монголын Тэквондогийн Холбоог тэргүүлж, олимпийн төрлийн энэхүү спортыг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулж, Монгол-Солонгосын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм. Д.Гэрэл нь 1952 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, самбо, боксын спортоор хичээллэж байсан. 1981 оноос дипломат албыг хашиж буй билээ.













