Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзлыг хангалаа
May 10, 2011 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод, Хөнгөн атлетик
CITIUS, ATLIUS, FORTIUS
Хөнгөн атлетикийн ОУХМ Л.Отгонбаяр Чех улсын нийслэл Прага хотноо 2011 оны 5 сарын 8-нд болсон Цагдаагийн ДАШТ-ий марафон гүйлтийн тэмцээнд 2:39:51 секундын амжилт үзүүлж түрүүллээ.
Ингэснээр Л.Отгонбаяр Монгол улсын рекорд амжилтыг 43 секундээр ахиулсан ба Лондоны олимпийн наадмын Б зэрэглэлийн нормативийг биелүүлсэн юм.
Холын зайн гүйгч Л.Отгонбаяр нь Хүч спорт хороонд харьяалагддаг. 2004 оны олимпийн наадамд марафон гүйлтийн төрлөөр оролцож байсан бөгөөд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилж байсан юм.

Олон улсын марафон гүйлтийн 2-р тэмцээн
May 5, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Хөнгөн атлетик
CITIUS, ATLIUS, FORTIUS
Эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэгч, бие бялдрын өв тэгш хөгжлийг дээдлэгч, хөнгөн атлетикийн спортыг сонирхогч, өөрийгөө ялагч хүн бүхэнд
Биеийн тамир, спортыг идэвхитэй дэмжигч, бодитойгоор хөгжүүлэгч “Ар Монгол Трэвл” компаниас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулдаг Олон улсын марафон гүйлтийн II удаагийн тэмцээн 2011 оны 6 сарын 4-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Read more
Олон улсын хөнгөн атлетикийн эксперт Олимпик Хаусд
April 24, 2011 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод, Хөнгөн атлетик
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ны шугамаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын үндэсний семинар МҮОХ-ны байранд явагдаж байна. Семинарыг Тажикстан улсын иргэн Евгений Шумарин удирдаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд багш нарын тархийг цэнэглэх ажээ. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өнгөрөгч баасан гарагт Евгений Шумаринг хүлээн авч уулзлаа. Монгол улсад хөнгөн атлетик хөгжих боломжтойг тэрбээр өгүүлж, түүний төлөө өөрийн хувь нэмрээ чадахаараа оруулахаа тэр илэрхийлсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол улсаас олимпийн анхны эрхийг хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од авсанд баяр хүргэсэн юм. Тэрбээр Тажикстаны Хөнгөн Атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг бөгөөд залуудаа ойрын зайн гүйгч байжээ.
Марафонч Бат-Очирын Сэр-Од: Монголдоо хамгийн анхны олимпийн эрхийг авчирсандаа баяртай байна
April 21, 2011 by OTO
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Хөнгөн атлетик
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Виржиниа Лондон” дэлхийд зартай олон улсын марафоны уралдаанд 9-р байр эзлэн, олимпийн А зэрэглэлийн норматив биелүүлэн, монгол тамирчдаас хамгийн анхны олимпийн эрхийг авсан, 2010 оны шилдэн тамирчин, марафонч Б.Сэр-Одтой цахим байдлаар товч ярилцлага хийснээ толилуулъя. Read more
Б.Сэр-Од Лондоны марафонд 9-р байранд орж, олимпийн эрхээ халаасаллаа
April 18, 2011 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод, Хөнгөн атлетик
CITIUS, ATLIUS, FORTIUS
Нэр хүнд, шагналын сангаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Лондоны марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчин, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од амжилттай оролцож 9-р байр эзэлсэн сэтгэл хөдлөм мэдээг дуулгаж байгаадаа бид баяртай байна.
Б.Сэр-Од 40 км зайг 2 цаг 11 минут 35 секундэд туулж барианд орсон бөгөөд ирэх жилийн олимпийн наадамд зодоглох болзлоо энэ амжилтаараа хангаж байгаа юм.
Нэг сая долларын шагналын сантай, дэлхийн топ таван марафон гүйлтийн тэмцээний нэг “Лондоны марафон” нь 1981 оноос зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн тэмцээнд нийт 36 мянга орчим хүн оролцсон бөгөөд анх удаа Монгол улсыг төлөөлж Б.Сэр-Од олимпийн хот Лондоны замаар гүйсэн юм.
Их Британийн “Морпит” багт харьяалагдаж бэлтгэлээ базааж байгаа тэрээр улсынхаа дээд амжилтыг ч энэ уралдаанд шинэчлэн тогтоож байна. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн намар Берлиний марафонд 2 цаг 12 мину 42 секундээр улсын рекордыг шинэчлэн тогтоогоод байсан юм. Хамгийн их тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг спортуудын нэг марафон гүйлтээр оролцсон тэмцээн бүртээ эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг ОУХМ Б.Сэр-Одод SN сайтын хамт олон халуун баяр хүргэж байна.













