Olympic highlights #5: 81 days to go, Жүдо, бамбар, стадион …

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын жүдо бөхийн холбоо эрхээ авсан жүдочдыг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо 5 сарын 5-нд олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг зарлалаа. Нийт 252 жүдочний нэрийг зарласан бөгөөд эрэгтэйчүүдийн эхний 22 байр, эмэгтэйчүүдийн 14 байр эзэлсэн тамирчид эрхээ шууд авч байгаа юм. Манай улсаас нийт найман жинд 12 бөх эрхийн болзлоо хангажээ. Харин 5 сарын 10-нд Монголын жүдо бөхийн холбоо эдгээр найман жинд олимпийн наадамд оролцох тус бүр нэг жүдоч болон манай улсад олгох нэмэлт нэг жүдочийн нэрийг МҮОХ-нд албан ёсоор мэдэгдэх болно. Read more

Олимп эхлэхэд 88 өдөр үлдлээ: Чөлөөтийн баг хүчээ зузаатгасаар

April 30, 2012 by  
Filed under Лондон 2012, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

БНХАУ-ын Тайюнь хотноо болж өнгөрсөн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчид дөрвөн эрх нэмж авлаа. Эрэгтэчүүдийн 74 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогтВьетнамын бөх Кан Дат Дүг, 2-р тойрогт Хятадын Жан Чунгяог,олимпийн эрхийн төлөө Туркын Дэмиратэс Сонерийг тус тус яллаа. Ийнхүү тэрбээр манай чөлөөт бөхийн гурав дахь, эрчүүдийн хоёр дахь эрхийг өвөртөлсөн юм.

55 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн залуучуудын аварга Азербайжан, Германы бөхчүүдийг ялсан ч БНСУ-ын бөхөд ялагдсанаар эрхээ авч чадсангүй.

60 кг-ийн жинд спортын мастер Б.Баянмөнх Узбекистаны бөхийг ялж, удаах тойрогт БНАСАУ-ын бөх Жён Му Рид ялагдлаа. Энэ жинд БНСУ, БНАСАУ, АНУ-ын бөхчүүд олимпийн эрхээ халаасалсан юм.

66 кг-ийн жинд спортын мастер Г.Мянганбаяр хүч үзлээ. Гвиней Бисаугийн тамирчинг эхний тойрогт ялсан ч Туркийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн. 84 кг, 96 кг-ийн жинд ОУХМ Д.Өсөхбаатар, Ч.Ганзориг нар өрсөлдөгчдөө барсангүй ээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж  хоёрдугаар тойрогт  Узбекистаны Якшимуратова Даулетбекийг 6-0, 4-0-ээр , гуравдугаар тойрогт Румыны Добре Эстераг  6-0, 7-0-ээр, олимпийн эрхийн төлөө Украйны дэлхийн аварга Когут Олександраг 1-3, 2-1, 4-0 харьцаагаар ялж улмаар аваргын төлөө Украйны  Ванеса Каладзинскаяаг яллаа.

55 кг-ын жинд С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехын Ленка Мартинаковаг 2-0, 2-0-ээр, гуравдугаар тойрогт Румыны Ана Мария Павалыг  1-0, 1-1 харьцаагаар ялж,  олимпийн эрхийн төлөө Беларусын Залина Сидаковаг  1-0, 1-3, 4-0-оор ялж аваргын төлөө БНАСАУ-ын Ким Ок Ханд хожигдлоо.

72 кг-ын жинд О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Вишек Кордус Аниешкаг 0-1, 1-0, 1-0 –оор ялж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Прит Каур Гуршараныг 1-0, 4-0 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө Норвегийн Маяа Эрландсенг  0-1, 3-1,4-4 харьцаагаар ялж ,аваргийн төлөө Молдавын Светланаг яллаа. Эмэгтэй 63 кг манай улс эрх авсан байсан ингээд манай эмэгтэй бөхчүүд олимпод бүтэн багаар орох боллоо.

Ийнхүү Монгол улс одоогоор олимпийн 18 эрх аваад байна. Чөлөөт бөхийн дараагийн эрх авах тэмцээн 5 сарын 4-6-нд Финляндын Хельсинк хотноо болно.

(Монголын чөлөөт бөхийн холбоо)

Олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо

April 20, 2012 by  
Filed under Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

2012 оны дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-ын ТаЮнь хотод болох “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээнд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Эрэгтэй
55 кг   олон улсын хэмжээний мастер Төмөрийн Даваахуяг  /“Хасу-Мегаватт” клуб/

60 кг   олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Баянмөнх  /”Гацуурт-Олимп” сургууль/

66 кг   спортын дэд мастер Батсүхийн Мянганбаяр /”Арслан” клуб/

74 кг   олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат  /”Хасу-Мегаватт” клуб/

84 кг   олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/

96 кг   олон улсын хэмжээний мастер Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/

Эмэгтэй
48 кг   Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/

55 кг   Oлон улсын хэмжээний мастер Сүндэвийн Бямбацэрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

72 кг   Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа /”Хилчин спорт хороо/

Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном               Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Цэндийн Баярсайхан                                    Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар        Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

“Лондон-2012” Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд оролцох эрх авсан бөхчүүдийн нэрс

March 26, 2012 by  
Filed under Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

55 кг     

1. Виктор Лебедев /ОХУ/

2. Радослав Маринов Великов /Болгар/

3. Хассан Рахими /Иран/

4. Даулет Ниязбеков /Казакстан/

5. Михран Жабуран /Армян/

6. Скотт Симмонс /АНУ/

7. И.Фараг, I.Farag /Египет/

8. И.Шилимела, N.Shillimela /Намиб/

9. Дэвид Трэмплей, David Tremblay /Канад/

10. 2. Брэндон Эскобар, Brandon Escobar /Гондурас/ Read more

Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын тэмцээний эхний өдөр манай бөхчүүд 4 медаль хүртлээ

March 26, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

Буриад улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан тус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХҮII удаагийн олон улсын тэмцээний эхний өдөр 55, 74, 84 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болж Б.Энхбаяр мөнгө, Э.Бэхбаяр, Б.Номин, П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртжээ. Read more

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.

February 2, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

Эрэгтэй

55 кг                           Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор

сургууль/

60 кг                           Спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/

66 кг                           Залуу бөх Батсүхийн Мянганбаяр /“Арслан-клуб/

74 кг                           Олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж

/“Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт/

84 кг                           Спортын мастер Мягмарсүрэнгийн Батмөнх /”Хасу-Мегаватт” клуб/

96 кг                           Спортын мастер Доржхандын Хүдэрбулга /“Аврага” БТДС/

120 кг                         Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат   /“Сүлд” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах  тэмцээний 3 хүрэл медальт /

Эмэгтэй

48 кг                           Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/

51 кг                           Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн

/”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/

55 кг                           Спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт

хороо/

59 кг                           Спортын мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар” спорт хороо/

63 кг                           Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг

/“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт /

67 кг                           Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа

/“Хасу Мегаватт” клуб, Ази тивийн аварга шалгаруулах

тэмцээний мөнгөн, хүрэл медальт /

72 кг                           Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /”Алдар”

спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга

шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт /

Дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном   Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

Гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга

шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

Бямбаринчингийн Баяраа    Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Буяндэлгэрийн Батбаяр        Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Ази

тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

Шүүгч

 

Лувсан-Ишийн Болормаа    Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч

 

Насанд хүрэгчдийн

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тухай

 

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын  16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болно.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байжээ.

Энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэгтэй шүүгчид ажиллана.

Албан ёсны төлөөлөгчдийн 1 хоногийн зардал 130 евро, албан бус төлөөлөгчийн 1 хоногийн зардал 170 евро, тэмцээний хураамж 100 евро болно.

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль, манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байна.

П.Лхамдэгд, Г.Мандахнаран “Рио Тинто”-гийн элч боллоо

МҮОХ-ны алтан түнш “Рио Тинто” компани Азийн болон Дэлхийн цом, гран-при тэмцээний аварга, жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд, Азийн наадмын аварга, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран нарыг Лондоны олимпийн элч тамирчнаараа зарлалаа. Ингэснээр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп энэ хоёр тамирчны бэлтгэл, витаминжуулалт, замын болон олимпийн үеэр гарах бүх зардлыг хариуцах ажээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Оюу Толгой ХХК -ийн ТУЗ-ийн дарга доктор Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар оролцсон юм. Өмнө нь Оюу толгой ХХК нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг элч тамирчнаараа зарлаж, паралимпийнхантай мөн гэрээ байгуулаад байсан билээ.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн амжилттай болж өнгөрлөө

November 23, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

Орхон аймагт 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, төр, нийгэм, спортын нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын уламжлалт “Олимпийн одод” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. МҮОХ, “Ш.Отгонбилэг 21-р зуун сан” ТББ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан, найм дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Архангай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ  аймаг, БГД, БЗД, ХУД, ЧД, Налайх дүүрэг, МУБИС-ийн БТДС, “Аварга”, “Мон-Алтиус”, ҮБТДС, БТСДуС, “Алдар”, “Замчин”, “Хүч” спорт хороо, “Олимп” сургууль, 73 дугаар сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Ирээдүйн одод”, “Мөнхжин”, “Мөнхийн хүч”, “Олимпийн гал”, “Тэмүүжин”, “Хөвсгөлийн хүчтэн”, “Хангарьд” клуб нийт 31 аймаг, спорт, клубын 349 залуу, өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө.  Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.

Охид: 38 кг: С.Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/ 46 кг: Т.Цээбилэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/ 51 кг: Б.Батзул /Налайх дүүрэг/ 55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/,  59 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/  63 кг: Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/     67 кг: П.Номин-Эрдэнэ /”Мон-Алтиус” БТДС/

Хөвгүүд: 29 кг: М.Эрдэнэбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 34 кг: Б.Хосбат /”Мон-Алтиус” БТДС/ 38 кг:Т.Тулга /”Тэмүүжин” клуб/, 42 кг: Б.Гүндсамбуу /”Мон-Алтиус” БТДС/, 46 кг:Д.Ханбүргэд /”Алдар” спорт хороо/

Залуучууд: 50 кг: Г.Отгонбаатар /”Олимп” сургууль/, 55 кг: Б.Гомбодорж /”Тэмүүжин” клуб/, 60 кг: Т.Номин /”Олимп” сургууль/, 66 кг: Б.Нямдорж /73 дугаар сургууль/, 74 кг: Д.Алтангэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/, 84 кг: Батын Номиндалай /“Аварга” БТДС/

Багийн дүн: 1.53 оноо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб, дасгалжуулагч Батын Идэрсайхан 2.39 оноо, “Мон-Алтуис” БТДС, дасгалжуулагч Баасанжаргал 3. 34 оноо, “Алдар” спорт хороо, дасгалжуулагч Цэрэнбаатарын  Хосбаяр

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдаа хүлээн авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн сард Туркийн Анталья хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ, энэ сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон боксын ДАШТ-д амжилттай оролцож, медаль, олимпийн эрх авсан тамирчдыг хүлээн авч уулзлаа. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай шигшээ багийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн О.Насанбурмаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 120 кг-ийн Ж.Чулуунбат шагналт байранд орж олимпийн эрхээ авч, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн бол боксын ДАШТ-ээс  П.Сэрдамба хүрэл медаль, У.Мөнх-Эрдэнэ шагналт байр эзэлж олимпийн эрхээ тус тус авсан билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн баг тамирчдад баяр хүргээд, ирэх олимпийн наадмын бэлтгэлээ чамбай базааж, яг ийм амжилттайгаар Лондоны олимпийн дараа уулзах ерөөлийг дэвшүүллээ. Харин нийт баг хамт олонд олимпийн эрхийн тоогоо улам ихээр нэмэгдүүлж, Будант Албионд бүтэн багаараа очихыг хүслээ.

Чөлөөт бөхийн төрлөөр олимпийн эрхийг хэрхэн авах вэ?

September 16, 2011 by  
Filed under Лондон 2012, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA), ОУОХ-ноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөх нийлсэн нийт 28 жинд 344 тамирчинг олимпийн наадамд хүч үзэхийг зөвшөөрчээ. Нэг жинд нэг улсаас нэг тамирчин барилдах эрхтэй.

Эрэгтэй чөлөөт бөх (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Эмэгтэй чөлөөт бөх (4): 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг

Сонгомол (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Нийт тамирчид олимпийн эрхийг дөрвөн үе шаттайгаар авна.

1. Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн. Туркийн Истанбул хотод болж буй ДАШТ-д олимпийн жингийн эхний зургаан байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ шууд авна. Энэ тэмцээнээс нийт 108 тамирчинд эрх өгнө.

2. Тивийн аварга шалгаруулах тэмцээн. 2012 он гараад тив тус бүр аварга шалгаруулах тэмцээнээ хийнэ. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авна. Өмнө нь олимпийн эрхээ авсан оронд эрхийг олгохгүй ба хэрвээ эхний хоёрт орох аваас байр огшооно. Тив тус бүрээс 36 эрхийг олгоно.

3. Олон улсын эрх олгох тэмцээн 1. Эхний гурван байрт орсон эрэгтэй, хоёр байрт орсон эмэгтэйд олимпийн эрхийг олгоно. Нийт 50 тамирчин олимпийн эрхээ энэ тэмцээнээс авна.

4. Олон улсын эрх олгох тэмцээн 2. Эхний хоёр байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авна. Нийт 36 тамирчин эрхээ авна.

Page 1 of 212