Б.Мөнгөнтуул МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан Од” хүртлээ
November 5, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Шатар
CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн өнөөдөр Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч С.Энхцаг, Швейцарийн Цюрих хотноо болсон оюутны ДАШТ-д түрүүлсэн Б.Мөнгөнтуул, Хятадын Бээжин хотод болсон өсвөрийн АШТ болон Грекийн Порто Каррас хотноо болсон ДАШТ-д түрүүлсэн Д.Номин-Эрдэнэ, Туркийн Кейриси хотноо болсон сурагчдын дэлхийн АШТ-д түрүүлсэн А.Энхтуул, АНУ-ын Лас Вегас хотноо болсон алдарт шатарчин Жужа Полгарын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Б.Ану нарыг хүлээн авч уулзаж МҮОХ-ны дээд шагнал гардуулж баяр хүргэв.
Эмэгтэй шатрын олон улсын их мастер Б.Мөнгөнтуулыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналаар, ОХУ-ын Ханты-Мансыск хотноо болсон Олон Улсын Шатрын Холбооны их хурлаар гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон С.Энхцагийг “Алтан Очир” одонгоор, ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ, ОУХМ Б.Ану, ОУХМ А.Энхтуул нарыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнажээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэрэвзээ олимпийн хөтөлбөрт шатрын спорт багтах аваас алтан медаль авах төрөл нь мөн байх болно хэмээгээд цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ.
МҮОХ-ны дээд шагнал хүртсэн Б.Мөнгөнтуул нь журам ёсоор 2011 онд гадаадад оролцох бүх уралдаан тэмцээний зардлыг даалгахаар шагнуулжээ.













