Олимпийн дөрөв дэх эрхийг Ж.Гантөгс авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын байт харвааны холбооны Үндсэн шигшээ багийн тамирчид 2011 оны 7-р сарын 3-10-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Уг тэмцээн нь 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээн байсан бөгөөд нийт 82 орны шилдэг тамирчид цэц мэргээ сорилоо.

Тэмцээн олон улсын дүрмийн дагуу эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайд харваж  манай улсаас оролцсон ОУХМ Ж.Гантөгс 4 зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчдаас 9-р байранд шалгарч  90, 70, 50 метрийн зайн болон 4 зайн нийлбэр дүнгийн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ 4 зайн нийлбэр дүнгээр 23-р байранд шалгарч 30 метрийн зайн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эрэгтэй нийт 54 улсын баг эрэгтэй багийн харваанд өрсөлдсөнөөс манай улсын баг 25-р байранд шалгарч  үндэснийхээ дээд амжилтыг мөн шинэчлэн тогтоов.

Эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайд харваснаас ОУХМ Б.Урантунгалаг 4 зайн нийлбэр дүнгээр 1323 оноо онож нийт 148 тамирчдаас 32-р байранд шалгарч 50 метрийн зайн болон нийлбэр дүнгийн үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Спортын мастер Ч.Оюунсүрэн 4 зайн нийлбэр дүнгээр 1280 оноо онож Монгол Улсын ОУХМ-ын болзолыг хангалаа. Манай эмэгтэй багийн тамирчид багийн харваанд дэлхийн 42 орны багтай өрсөлдөж 21-р байранд орж үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Шигшээ харваанд манай 5 тамирчин оролцож ОУХМ Ж.Гантөгс 3 удаагийн ялалт байгуулж 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх авлаа.

Манай харваачид 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойшхи 3 Олимпийн наадамд, ялангуяа эрэгтэй харваачид 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас хойш буюу 32 жилийн хугацаанд Олимпийн наадамд оролцож чадаагүй байсан юм.

Ийнхүү манай улс байт харвааны спортын төрлөөр Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

Мөн энэ оны 10 сард Иран улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оны 6 сард АНУ-д болох Дэлхийн цомын тэмцээнээс манай байт харваачид Олимпийн наадамд оролцох эрхийн тоогоо нэмэх боломжтой юм.

Иван Цонов арав хоног чөлөөтийнхний тархийг цэнэглэнэ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Чөлөөт бөхийн холбоо хамтарсан дасгалжуулагч нарын сургалт өнөөдөр эхэллээ. Семинарыг Болгарын чөлөөт бөхийн алдарт тамирчин асан, өдгөө Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны эксперт Иван Цонов удирдан явуулах юм. Иван Цонов нь тамирчин ахуйдаа 1988 оны Сөүлийн олимпийн наадамд 48 кг-ийн жинд мөнгөн медаль, 1992 онд Европын аварга цол хүртэж байжээ. Онол, дадлага хосолсон уг семинар 6 сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд 50 гаруй багш хамрагдаж байгаа юм.

М.Анхцэцэг Тайландын Эзэн хааны цом хүртлээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Энэ сарын 2-10-нд Тайландын Кон-Кэн хотноо Тайландын Эзэн хааны цомын тэмцээн болж 6 улсын хүндийг өргөгчид өрсөлджээ. Тэмцээний залуучуудын 63 кг-д манай 14 настай, ОУХМ М.Анхцэцэг 20 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр алтан медаль, огцом өргөлт болон нийлбэрээр мөнгөн медаль хүртэж, Тайландын Эзэн хааны цомоор шагнууллаа. М.Анхцэцэг 2011 он гарснаас хойш насанд хүрэгчдийн улсын аварга, Монголын хүүхдийн спортын 4-р их наадамд түрүүлж, улсын залуучуудын рекордыг 15 удаа шинэчлээд байгаа юм.

Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзлыг хангалаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хөнгөн атлетикийн ОУХМ Л.Отгонбаяр Чех улсын нийслэл Прага хотноо 2011 оны 5 сарын 8-нд болсон Цагдаагийн ДАШТ-ий марафон гүйлтийн тэмцээнд 2:39:51 секундын амжилт үзүүлж түрүүллээ.

Ингэснээр Л.Отгонбаяр Монгол улсын рекорд амжилтыг 43 секундээр ахиулсан ба Лондоны олимпийн наадмын Б зэрэглэлийн нормативийг биелүүлсэн юм.

Холын зайн гүйгч Л.Отгонбаяр нь Хүч спорт хороонд харьяалагддаг. 2004 оны олимпийн наадамд марафон гүйлтийн төрлөөр оролцож байсан бөгөөд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилж байсан юм.

Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн маягтууд

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спорт холбоодод: Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд спортын холбоодын бөглөх өргөдлийн маягт, санхүүгийн маягтыг доорх холбоос дээр даран татаж авна уу.

Санхүүгийн маягт

Өргөдлийн маягт

 

Олон улсын марафон гүйлтийн 2-р тэмцээн

CITIUS, ATLIUS, FORTIUS

Эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэгч, бие бялдрын өв тэгш хөгжлийг дээдлэгч, хөнгөн атлетикийн спортыг сонирхогч, өөрийгөө ялагч хүн бүхэнд

Биеийн тамир, спортыг идэвхитэй дэмжигч, бодитойгоор хөгжүүлэгч “Ар Монгол Трэвл” компаниас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулдаг Олон улсын марафон гүйлтийн II удаагийн тэмцээн 2011 оны 6 сарын 4-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Read more

Олимпийн төрлийн спортыг дэмжих

May 4, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спортын холбоодын бүтэц, үйл ажиллагаа сул, хөгжлийн түвшин жигд бус зэргийг үндэслэн МҮОХ-ноос хоёр шаттай холбоодыг дэмжих хөтөлбөр зарлаж байна. Хөтөлбөрийн эхний хэсэг нь Монголд олимпийн төрлийн спортыг жигд хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Read more

“Mongolia Open-2011″ чөлөөт бөхийн нээлттэй УАШТ боллоо

CITIUS, ATLIUS, FORTIUS

2011 оны чөлөөт бөхийн УАШТ  “Буянт Ухаа” спортын цогцолборт хоёр өдөр явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлттэй хэлбэрээр явагдсанаараа онцлог бөгөөд нийт долоон улсын 310 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээнийг Женко групп ивээн тэтгэн явууллаа. Тэмцээнээс шалгарсан тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Read more

Олимпийн бус төрлийн спортын холбооны судалгаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Доорх холбоос дээр даран олимпийн бус төрлийн спортын холбоодын судалгааг татаж авна уу.

Non_olympic_study (2)

Буцах хаяг:

tungalag@olympic.mn

Буудлагын спортын цогцолбор байгуулахад кувейтүүд тусална (видео мэдээ)

April 25, 2011 by  
Filed under Буудлага, Дотоод, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS


УИХ-ын гишүүн, Монголын Буудлага Спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Нийслэлийн Засаг Дарга Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс Кувейт улсын засгийн газар болон Азийн буудлагын холбооны урилгаар тус оронд айлчилж байна. Монголын Буудлага Спортын Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Азийн буудлагын холбоонд зочилсон бөгөөд энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Салман Аль-Сабахтай уулзаж Монгол улсад олон улсын буудлага спортын олимпийн цогцолбор барих талаар санал солилцсон тухай мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.