Сингапурын сониноос #2

August 18, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Томчууд баяр хүргэв

Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн алтан медаль хүртсэн бяцхан нядхан Баатарзоригийн Батцэцэгт хамгийн түрүүнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар утсаар баяр хүргэж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Женко” Х.Баттулгын сингапур найз нар манай 11 тамирчин хүүхдэд гарын бэлэг өгөхөөр амласан гэнэ. Read more

Баатарзоригийн Батцэцэг олимпийн аварга боллоо

August 17, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ноос анх удаа зохион байгуулж буй Хүүхдийн Олимпийн Наадмын чөлөөт бөхийн Охидын 60 кг-ийн жинд Монгол улсын тамирчин Баатарзоригийн БАТЦЭЦЭГ бяр чадлаа сорьж бүх өрсөлдөгчдөө ялснаар аваргын алтан медаль хүртлээ.

8 сарын 16-ны өдөр 13 цагаас барилдаж эхэлсэн бөгөөд хэсэгтээ Нигери, Гвиней, ОХУ, Шинэ Зеландын бөхчүүдтэй таарчээ. Түүний барилдааны дүнг толилуулбал:

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Таяла Форд  (Шинэ Зеланд)3:0

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Соуре Аминита (Гвиней) 4:0

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Светлана Липатова (ОХУ)  3:1

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Кристиана Виктор (Нигери)  3:1

Ийнхүү тэр хэсгийн аварга болон алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Аваргын төлөө Энэтхэгийн Поожа Данда охинтой барилдсан ба нэгдүгээр үед 2:1-ээр ялж, 2-р үед 1:0-ээр ялагдаж шийдвэрлэх 3-р үед аварга тодрохоор болсон. Хэн хэн нь оноо авалгүй цаг дууссан ба барьц сонгосноор Б.Батцэцэг ялсан юм.

Ийнхүү АНХНЫ НААДМААС АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ.

Б.Батцэцэг, түүний багш Д.Мөнхбаяр нарт халуун баяр хүргэе.

Сингапурын сониноос #1

August 16, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Дэлхийн хаан хүүхдүүд нэгэн дээвэр дор

Хүүхдийн цовоо дуу, цоглог уухайгаар хөглөгдсөн олимпийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ дэлхийн багачуудын хүсэл тэмүүлэл эв нэгдэл, олон зууны олимпийн түүхийн бахдам үйл явдлыг хөшгөө нээгээд удаагүй байгаа анхдугаар наадам харуулж байна. Тэдний дуу хоолой ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисийн хөвгүүд, охидын хүсэл тэмүүлэл билээ. Таван тивийн төлөөлөл хүүхдүүдийн цээлхэн дуу, Сингапурын зон олны аж амьдралыг харуулсан үзүүлбэр, гал маналзуулан архирч буй арслан хот, галт үзүүлбэр, урлагийн тоглолт гайхам сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Манай ирээдүйн тамирчид нээлтийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцаж байна. Read more

Сайн яваарай, амжилт хүсье!

August 9, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

11 тамирчин Сингапурт

2 жилийн өмнө өсвөрийн жүдогийн ДАШТ-д шагналт байр эзэлж Монголын хүүхдүүдээс олимпийн анхны эрхийг авсан О.Дөлгөөний замналаар 10 тамирчин багачууд явж Арслан хотыг зорих тамирчдын тоо 11 болсон билээ.

Read more

Дэлхийн шинэ аваргатай боллоо

August 6, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Германы Мюнхен хотноо үргэлжилж буй Буудлага спортын ДАШТ-ний эмэгтэйчүүдийн залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд Монгол улсын тамирчин Цагаандалайн Хонгорзул түрүүлж алтан соёмбот далбаагаа мандууллаа.

10 метрийн хийн гар бууны төрөлд 81 тамирчин өрсөлдсөн бөгөөд Ц.Хонгорзул 382 оноо авсан байна. Түүний удаад Францын Аллисон Галлиен 381, БНСУ-ын Ижи Ким 380 оноо авч мөнгө, хүрэл медаль хүртлээ. Read more

П.М.Карамлак эргэн ирлээ

July 30, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

1960-аад оны үеэд Монголд орчин үеийн бөхийн спортыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг, самбо бөхийн пионер ЗХУ-ын мэргэжилтэн П.М.Карамлак ажиллаж байлаа. Тэр монголд самбо, жүдо бөхийн үрийг цацаж, түүнийг цацсан үр өнөөгийн түвшинд хүртэл ургажээ.

Өчигдөр МҮОХ-ны Олимпик Хаусд П.М.Карамлак болон түүний Монгол шавь нар уулзалт хийлээ. Тэрээр 1971 оны наадамд зодоглож 4 давж, начны даваанд шороодож байсан тухайгаа ярьж, Монголын жүдо дэлхийд хүчтэй болсныг бахдан өгүүлж байлаа. Read more

Монголчууд Сингапурт 11 тамирчин “сойно”

July 26, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Сингапур-2010″ өсвөрийн олимпийн наадамд оролцох Монголын баг дөрвөн тамирчнаар бүл нэмэв. МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Олон улсын усан спортын төрлүүдийн холбоо (FINA), Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинд “Арслан” хотыг зорих эрхийн бичиг ирүүлжээ. Ингэснээр Сингапурын усан санд Г.Өлзийбадрах (50, 100м-т өврөөр даллах сэлэлт), Э.Сүрэнням (100 м-ийн далайн гахай сэлэлт) нар уралдах бол гүйлтийн замд Ж.Хишигжаргал (100м), Э.Сарангуа (400м) хурд сорих бэлтгэлээ базааж байна. Ийнхүү Монголын баг 11-үүлээ боллоо.

Австрийн ҮОХ-ы генсек Олимпик Хаусд айлчиллаа

July 14, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Налгар зуны наадамтай өдрүүдэд Монголыг зорих жуулчдын тоо эрс ихэсдэг билээ. Энэ зун Австриас чамгүй олон жуулчид ирж Монгол орны сайхан байгалийг үзэх зорилго агуулж буйн дотор Австрийн Үндэсний Олимпийн Хорооны ЕНБД Петер Меннел байлаа.

Тэрээр өнөөдөр Олимпик Хаусд албан бус айлчлал хийж, түүнийг МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзлаа. Доктор Петер Меннел ирэх өдрүүдэд Монгол орныг өрнөөс дорно, өмнөөс умардын чиглэлд хөндлөн гулд хоёр дугуйтаар туулах гэнэ. Түүний аяллын багийн бүрэлдэхүүнд Австрийн Төв банкны дэд захирал, нэртэй банкирууд багтсан ажээ.  Read more

Кикбоксын холбооныхон “Олимпик Хаусд”

June 18, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын кикбоксын холбооны Ерөнхийлөгч, “Чоно” корпорацийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Д. Агар, Дэд Ерөнхийлөгч, “Мишээл” группийн Ерөнхий захирал Б. Энх- Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга О. Алтанпүрэв нар Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-нд зочилж, 2010 оны ажил болон цаашдын зорилтын талаар тодорхой танилцуулав.  Read more

Г.Эрдэнэболд олимпийн эрхээ авлаа

June 10, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Сингапур-2010 хүүхдийн анхдугаар олимпийн наадамд чөлөөт, жүдо, триатлоны гурван тамирчин олимпийн эрхээ аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр ОУОХ-оос манайд захидал илгээж гимнастикийн төрөлд Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэн олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байсан Г.Эрдэнэболдод олимпийн эрх олгосныг мэдэгдлээ.