Спортын холбоодын оны тайлангийн маягт
November 22, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Та бүхэн доорх холбоосноос тайлангийн маягтыг татаж авна уу!
Тайлангийн маягт
“ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ НИЙГЭМ” уриалга
November 1, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спортын анагаах
CITIUS, ATLIUS, FORTIUS

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УРИАЛГА
СПОРТЫН ХОЛБООД, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД
Архи, тамхи хэрэглэх нь монгол хүний эрүүл мэндийг доройтуулж, удмын санг устгах аюултайгаас гадна тамирчдыг спортын өндөр амжилт гаргахад нь сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм.
Архи, тамхины эсрэг “Эрүүл орчин-эрүүл нийгэм” уриа бүхий хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг манай орны спортын холбоод, БТС-ын бүх шатны байгууллагад хандан уриалж байна. Үүний тулд:
- Биеийн тамир спортын төрийн болон төрийн бус байгууллагууд, багш дасгалжуулагчид, тамирчдын дунд “Бид архи, тамхины эсрэг” уриатай хөдөлгөөн өрнүүлж, спортын танхим, талбай, албан ажлын байранд архи, тамхийг жигшсэн сэдэвтэй зурагт хуудас байрлуулах
- Спортын байгууллагуудын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээг архи, тамхигүйгээр тэмдэглэж өнгөрүүлэх
- Архи, тамхи хэрэглэхгүй байж эрүүл аж төрөх ёсыг амьдрал ахуйдаа хэвшүүлэх талаар Олимпийн медальтнууд, спортын бусад алдартнуудын санал сэтгэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах
- Орон гэрээсээ дайжсан, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийг спортод татан оролцуулж, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах
- Тамирчид, дасгалжуулагчид архи, тамхи сурталчилсан рекламд оролцохгүй байх, тухайн спортын холбооноос жич арга хэмжээ авах журам боловсруулах
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
2011 оны 10 дугаар сарын 27
Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн маягтууд
May 10, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Спорт холбоодод: Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд спортын холбоодын бөглөх өргөдлийн маягт, санхүүгийн маягтыг доорх холбоос дээр даран татаж авна уу.
Олимпийн бус төрлийн спортын холбооны судалгаа
April 28, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Доорх холбоос дээр даран олимпийн бус төрлийн спортын холбоодын судалгааг татаж авна уу.
Буцах хаяг:
tungalag@olympic.mn
Спорт холбоодод: Азийн элсний спортын наадмын тоон мэдүүлэг авч байна
April 8, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Хай-Ян 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS
2012 оны 6-р сарын 16-22-нд Хятадын Шандунь мужийн Хай-Ян хотод зохиогдох Азийн Элсний Спортын 3-р наадамд спорт холбоод оролцох сонирхолтой эсэхээ доорхи хаягаар орон сайтар судалсны эцэст МҮОХ-нд 5-р сарын 5-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү. Үүнд:
1. Нийт тамирчдын тоо
2. Нийт албаны хүний тоо
3. Оролцох төрөл гэх мэтийг дурдсан байна.
Наадмын вэб хуудас:
http://www.ocasia.org/Game/GameParticular.aspx?GPCode=38
http://www.haiyang2012.com/en/
Холбоо барих и-мэйл хаяг: noc@olympic.mn , otgontsagaan@yahoo.com , tungalag@olympic.mn , bayartuya@olympic.mn
Эрдэм шинжилгээний бага хурлын зар
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2011 оны 4-р сарын 21
Улаанбаатар хот, Монгол улс
1. Зорилго
Биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийж буй оюутан сурагчид, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, тэдгээрийн илтгэх урлаг, ур чадварыг дээшлүүлэн, Спортын анагаах ухааны салбарын хүнийн нөөцийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд спортын эрдэмтдийг бэлтгэх болон өвлийн спортын хөгжлийн чиг хандлагыг тодорхойолох
2. Хугацаа
2011 оны 4-р сарын 21-ний (Пүрэв) 10:00-15:00 цагт
Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын их танхим, 407 тоот өрөө
3. Оролцогчид
1. Монгол улсын их дээд сургуулийн Биеийн тамирын тэнхим, Биеийн тамирын дээд сургуулийн 2-4 р курсын оюутан, судлаачид
2. Биеийн тамирын дээд сургуулийн багш судлаачид, докторууд
3. Спортын холбоод /өвлийн/
4. Сэдэв
Монгол улсад Спортын анагаах ухааны салбар үүсэн байгуулагдсны 50 жилийн ойн хүрээнд доорх сэдвүүдийг хүлээн зөвшөөрнө:
1. Спортын анагаах ухаан:
- Спортын гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх ба арчилгаа /үений болон нурууны гэмтэл г.м/
- Тамирчдын зүрх судасны өвчлөл
- Биомеханик анализь, Өндөр ачаалал,
- Спортын физилоги
- Нөхөн сэргээлт
- Эм витаминжуулалтын зохистой хэрэглээ
- Тэмцээний өмнөх эмнэлгийн хяналт ба бэлтгэлжилт
- Спортын сэтгэл зүй
2. Өвлийн спортын онцлог, түүний хөгжил ерөнхий сэдвийн дор
5. Бүтээлийн шаардлага
6. Овог нэр
7. Байгууллага, сургууль
8. Холбоо барих хаяг
9. 300 үгтэй / word & power point/
10. Судалгааны тодорхой нөхцлүүдээс хамаарч оршил буюу танилцуулга, аргачлал, үр дүн, эерэг / сөрөг нөлөө, дүгнэлт
11. А4 формат, Ариал 10 фонт
12. Хүснэгт, график, зургийг зөвхөн power point-д оруулан, хавсралтаар ирүүлэх
13. Ашигласан материалын жагсаалт
14. Бүтээлийн шаардлага хангасан илтгэгчдийг уралдаанд албан ёсоор бүртгэнэ
6. Ерөнхий шаардлага
Багш, судлаачдын хувьд насны хязгаар заахгүй бөгөөд судалгаа шинжилгээ хийж, буй, эрдмийн цол зэрэгтэй спортын анагаах ухаан, өвлийн спортын хөгжлөөр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачид, дасгалжуулагчид
Уралдаанд оролцогч нь өөрийн намтар, байгууллага/сургуулийн тодорхойлолт, гаргасан бүтээлийн жагсаалт, 4 х 6 см хэмжээний өнгөт фото зураг хавсаргах
7. Бүртгэл & материалыг хүлээн авах
2011 оны 4-р сарын 4-15-ны хооронд МҮОХ-ны байрны 304 тоотод зөвхөн шаардлага хангасан материалыг бүртгэн, хүлээж авна
8. Оролцогчийн хураамж: Нэг хүн 20 000 төгрөг
9. Зохион байгуулагч:
Монголын Үндэсний Олимпийн Академи
Монголын Үндэсний Олимпийн Хороо
БТСГ-ын Спортын анагаах ухааны алба
Хан Уул дүүрэг 1 хороо
Чингисийн өргөн чөлөө
Улаанбаатар 210648
Утас: 34 52 85 / 91; 8811-2739; 8810-2012;
И-мэйл: tungalag@olympic.mn
Монголын Үндэсний Олимпийн Академи
Монголын Үндэсний Олимпийн Хороо
БТСГ-ын Спортын анагаах ухааны алба
МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын нэрэмжит эмэгтэй сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний заавар

1. Тэмцээний зорилго:
Сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлж улмаар улсын шигшээ багийг бүрдүүлэн олон улс, тивийн чанартай тэмцээнд оролцуулах
2. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт:
МҮОХороо, МҮОХорооны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, МСБХолбоо, МҮОНТ-ийн Уран бүтээлийн 4-р нэгдэл
3. Тэмцээн явагдах газар, хугацаа:
Тэмцээн 2011 оны 4-р сарын 2,3-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд болно. Жич: (Тэмцээнд олон баг оролцох бол 3-р сарын 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд хэсгийн тоглолтуудыг спортын төв ордоны А танхимд зохион байгуулна)
4. Тэмцээнд оролцох баг, байгуулага:
Тэмцээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн спорт хороо, тусгай газруудын спорт хороо болон их дээд сургуулиуд, спорт клубуудын шигшээ баг, компани, аж ахуйн нэгж байгуулагын баг тамирчид оролцоно.
5. Техникийн зөвлөгөөн:
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2011 оны 3-р сарын 30-ны 14 цагт Спортын төв ордны хурлын танхимд болно. Багийн дасгалжуулагч баг тамирчидаа гэрчлэх иргэний үнэмлэх, баримт бичиг, багийн баталгаажуулсан мэдүүлэг, 3*4 харьцаатай цээж зургийг авч ирнэ.
6. Тэмцээний журам:
Тэмцээн 34 хүртэлх, 35-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар явагдана. Багийн тамирчид тоглолтын жигд хувцастай, хувийн дугаартай байх шаардлагатай. Тухайн тоглогч зөвхөн нэг насны ангилалд тоглоно.
Техникийн зөвлөгөөнд багийн дасгалжуулагч оролцох бөгөөд зарласан цагаас хоцорсон тохиолдолд багийг нь тэмцээнд оролцуулахгүй.
Багуудаас тэмцээнд оролцох эрхийн төлбөр авахгүй. Багууд тоглолтын цагтаа ямагт бэлэн байх, нээлтийн арга хэмжээнд бүгд оролцох үүрэгтэй.
Багууд зохион байгуулалттай оролцож, хувцаслалтыг бүрэн жигд хангах
7. Тэмцээний шагнал:
34-өөс доош нас
1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
35-аас дээш нас
1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
Харилцах утас: 96662389, 96961155
“Бөртэ чоно-2010” – Нэр дэвшигчид
December 7, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Амжилт ялалтаар дүүрэн 2010 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон агшин хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв өргөөнд эхэлж, улс орон даяар шууд цацагдах болно.
Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг ЗАЛУУ ТАМИРЧИН, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ, оны шилдэг БАГ-ийн нэр тодрох юм. Read more
“Астана-Алматы 2011″ – Гэрэл зургийн үзэсгэлэн
October 16, 2010 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Зарлал, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн өвлийн 7-р наадмыг зохион байгуулах хорооноос олон төрлийн соёлын үйл ажиллагаа явуулж буйн нэг нь Фото зургийн үзэсгэлэн юм.
Болох хугацаа: 2011 оны 1 сарын 25 – 2011 оны 2-р сарын 10
Болох газар: Астана хот – “Эрх чөлөөний ордон” Read more
“Астана-Алматы 2011″ Азийн өвлийн 7-р наадмын сэтгүүлчдийг бүртгэж байна
October 15, 2010 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Зарлал, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Казахстан улсын Астана, Алматы хотуудад 2011 оны 1 сарын 30 – 2 сарын 6-ныг дуустал явагдах Азийн өвлийн 7-р наадамд оролцох сэтгүүлчдийг бүртгэж байна.
Сэтгүүлчид бүртгэлд онлайнаар хамрагдах боломжтой бөгөөд бүртгүүлэх заавар, бүртгэлийн хуудсыг доорхи холбоосууд дээр даран үзнэ үү.













