“Астана-Алматы 2011″ – Гэрэл зургийн үзэсгэлэн

Азийн өвлийн 7-р наадмыг зохион байгуулах хорооноос олон төрлийн соёлын үйл ажиллагаа явуулж буйн нэг нь Фото зургийн үзэсгэлэн юм.

Болох хугацаа: 2011 оны 1 сарын 25 – 2011 оны 2-р сарын 10

Болох газар: Астана хот – “Эрх чөлөөний ордон” Read more

“Астана-Алматы 2011″ Азийн өвлийн 7-р наадмын сэтгүүлчдийг бүртгэж байна

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстан улсын Астана, Алматы хотуудад 2011 оны 1 сарын 30 – 2 сарын 6-ныг дуустал явагдах Азийн өвлийн 7-р наадамд оролцох сэтгүүлчдийг бүртгэж байна.

Сэтгүүлчид бүртгэлд онлайнаар хамрагдах боломжтой бөгөөд бүртгүүлэх заавар, бүртгэлийн хуудсыг доорхи холбоосууд дээр даран үзнэ үү.

MEDIA ACCREDITATION MANUAL

402

401.1 RV-1

401.1 EV

401.0

МОНГОЛ УЛСАД СПОРТЫН АНАГААХ УХААНЫ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗААВАР

October 4, 2010 by  
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МОНГОЛ УЛСАД СПОРТЫН АНАГААХ УХААНЫ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗААВАР

Хугацаа: 2010 оны 11-р сарын 5 /Баасан гариг/

Зохион байгуулагч:                       Монголын үндэсний олимпийн академи

Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухааны алба

Зорилго:                                монгол улсад Спортын анагаах ухааны салбар хөгжсөний 50 жилийн ойд зориулан залуу судлаачдыг идэвхжүүлэх, нээн илрүүлэн, спортын анагаах ухааны салбарт хамтран ажиллах

Оролцогчид:                        МҮОХ-ны гишүүн Спортын холбоод

Биеийн тамирын дээд сургуулийн 3-4-р курсын оюутнууд

Спортын анагаах ухаанаар судалгаа, шинжилгээ хийж буй сонирхогчид

Бүртгэл:                                2010 оны 10-р сарын 15-ныг дуустал-нд МҮОХ-ны байранд бүртгэнэ

Сонирхогчид, илтгэгчид:  5000 төгрөгийн хураамж, иргэний үнэмлэх, оюутны сурлагын дэвтэр, 1 % цээж зураг

Сэдэв:

Спортын анагаах ухаан

Дасгалжуулалт“ ерөнхий сэдвийн дор

Бүтээлийн шаардлага:

  • Бүтээлийг 2010 оны 10-р сарын 22-ны дотор доорх хаягаар хүлээн авна5

МҮОАкадеми, МҮОХороо

Чингисийн өргөн чөлөө

Хан Уул дүүрэг

Улаанбаатар 210648

Утас: 8810-2012/ 8811-2739/ 9191-2390/ 9911-3759

И-мэйл:

tungalag@olympic.mn

nasan_mgl@yahoo.com

  • Овог нэр
  • Байгууллага, сургууль
  • Холбоо барих хаяг
  • 300 үгтэй / word & power point/
  • Судалгааны тодорхой нөхцлүүдээс хамаарч  оршил буюу танилцуулга, аргачлал, үр дүн, эерэг / сөрөг  нөлөө, дүгнэлт
  • А4 формат, Ариал 10 фонт
  • Хүснэгт, график, зургийг зөвхөн power point-д оруулан, хавсралтаар ирүүлэх
  • Ашигласан материалын жагсаалт
  • Бүтээлийн шаардлага хангасан илтгэгчдийг эрдэм шинжилгээний бага хуралд албан ёсоор бүртгэнэ

Шалгаруулалт:                    Шаардлага хангасан бүтээлийг МҮОА, БТСГ-аас томилогдсон шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулна

Шагнал:                                 Ерөнхий 2 сэдвийн дор 1-3-р байр эзлүүлж, диплом үнэ бүхий зүйлээр урамшуулна

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН АКАДЕМИ

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН СПОРТЫН АНГААХ УХААНЫ АЛБА

АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VII НААДАМД ЗОРИУЛСАН “АЗИЙН СОЁЛЫН НААДАМ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОХ ГАР ЗУРАГ, ЭССЕ ЗОХИОН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ЗААВАР

CITIUS, ATLIUS, FORTIUS

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Азийн өвлийн спортын VII наадам нь тус тивийн ард түмний найрамдал, нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэн, өсвөр залуу үеийнхний авъяас билгийг нээн илрүүлж, улмаар Казахстан улсын соёл, ард түмний зан заншлыг дэлхий дахинд өргөн сурталчлан  таниулахад чухал үүрэгтэй  бөгөөд, Азийн Олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны залуучуудыг энэ удаагийн өвлийн спортын наадамд идэвхтэй оролцуулж, өндөр амжилт үзүүлэхийг уриалан дэмжихэд уг уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ ТӨРӨЛ

1.      Азийн өвлийн спортын VII наадамд зориулсан гар зургийн уралдаан

2.      Азийн өвлийн спортын VII наадамд зориулсан эссе зохион бичлэгийн уралдаан

ГУРАВ. УРАЛДААНЫ ХУГАЦАА, ҮЕ ШАТ

Уралдааны урьдчилсан, хагас шигшээ, шигшээ гэсэн 3 үе шатаар зохион явуулна.

I үе шат: 2010 оны 9 дүгээр сарын 1-нээс 10-р сарын 20-ны дотор аймаг, дүүргийн олимийн зөвлөлүүд харъяа сургуулиудаас ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч анхан шатны шалгаруулалтыг хийнэ.

II үе шат: Аймаг, дүүргээс насны ангилал тус бүрд зөвхөн тэргүүн байр эзэлсэн хүүхдийн бүтээлийг 2010 оны 11-р сарын 01-ний дотор МҮОХ-нд хүлээн авч, 11-р сарын 10-ны дотор дотооддоо эцсийн  шалгаруулалтыг хийнэ.

III үе шат: МҮОХ дотооддоо  шалгарсан бүтээлүүдийг 11-р сарын 15-ны дотор Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах хороонд илгээж, тус хорооноос эцсийн шалгаруулалтыг 12-р сарын 25-ны дотор явуулж, эцсийн дүнг  Азийн наадам зохион байгуулах хорооны албан ёсны вэб сайтаар зарлана.

ДӨРӨВ. УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ

I ангилал : 7-12 нас /1998-2003 онд төрсөн/

II ангилал: 13-16 нас /1994-1997 онд төрсөн/ хүүхдүүд хамрагдана.

ТАВ. УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Азийн өвлийн спортын VII наадмыг зохион байгуулах хороо, наадамд оролцогч Азийн 45 орны үндэсний олимпийн хороодтой хамтран зохион байгуулна.

ЗУРГАА. ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

6.1  Уралдааны сэдэв:

-  Азийн өвлийн наадам миний хүсэл мөрөөдөл

- Азийн өвлийн спортын VII наадмын албан ёсны бэлгэдэл  сахиус ирвэсний зулзага ИРБИ

- Астана Казахстаны нийслэл хот, Астана- Алмата бол Азийн өвлийн спортын VII наадмыг зохион байгуулагч хот

6.2 Зургийн бүтээлүүдэд тавигдах шаардлага

-  Бүтээлдээ  наадамтай холбоотой үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаан болон наадмын бүтээн байгуулалт зэргийг дүрсэлж болно

- Бүтээл нь ямар ч хэмжээтэй байж болох бөгөөд гагцхүү жаазлахыг хориглоно.

-  Компьютер графикийн арга ашигласан зургийг хүлээн зөвшөөрөхгүй.

- Бүтээл нь зөвхөн Азийн өвлийн спортын VII наадамд зориулагдсан байх ба өөр ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцсон зураг байж болохгүй.

ДОЛОО. ЭССЕ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

7.1  Уралдааны сэдэв

- Спорт миний амьдралд

- Астана- Азийн наадмын нийслэл

- Өвлийн спорт миний амьдралд

7.2 Бүтээлд тавигдах шаардлага

-    Бүтээлдээ  наадамтай холбоотой үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаан болон наадмын бүтээн байгуулалт зэргийг тусгаж болно.

-  Дээрх сэдвүүдээс сонирхсон сэдвээ сонгон бичих бөгөөд /Англи орчуулгын хамт/ 3000-4000 үгнээс хэтрэхгүй байх ёстой.

- – Бүтээл нь зөвхөн Азийн өвлийн спортын VII наадамд зориулагдсан байх ба өөр ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцсон материал байж болохгүй.

НАЙМ. ШАГНАЛ

Шигшээ уралдаанд оролцогчдыг сертификат, наадамд зориулсан бэлэг дурсгалын зүйлээр шагнахаас гадна насны ангилал тус бүрд  1-р байр эзлэгчдийг 2011 оны 1-р сарын 30-наас 2-р сарын 6-ны өдрүүдэд явагдах Азийн өвлийн спортын VII наадам үзэх урилгаар шагнах ба үүнд нь онгоцны 2 талын тийз, байр, хоолны зардал зэрэг багтана.

АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VII НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МҮОХ-НЫ СОЁЛ, БОЛОВСРОЛЫН КОМИСС

“Гуанжоу 2010″ Азийн 16-р наадмын хуваарь

September 5, 2010 by  
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн 16-р наадмын дэлгэрэнгүй хуваарийн үзэж сонирхоно уу.

Зурган дээр даран томруулан харна уу!

Гуанжоу-2010 Азийн 16-р наадмын нэрийн мэдүүлэг авч байна

September 3, 2010 by  
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Гуанжоу-2010 Азийн 16-р их наадамд оролцох тамирчдын нэрийн мэдүүлгийг хүлээн авч байна.

Дараах спортын холбоод өөрсдийн нэрэн дээр даран мэдүүлгийн хуудсыг татан авна уу.

Мэдүүлгийг хүлээн авах эцсийн хугацаа 2010 оны 9 сарын 10.

  • Aquatics-swimming A, B , Master list
  • Athletics  AB,   Relay entry
  • Archery
  • Badminton
  • Baseball  individual, team
  • Basketball  individual,      team
  • Billiard sports
  • Bowling
  • Boxing
  • Canoe-kayak   slalom (individual),   slalom (team),     sprint(individual),      sprint(team)
  • Chess  individual,    team
  • Chess Weiqi  individual,   team
  • Chess Xianqi
  • Cycling  men’s events,     women’s events
  • Golf
  • Dance sport
  • Equestrian
  • Fencing
  • Gymnastics
  • Handball  individual,    team
  • Judo
  • Rugby  individual,   team
  • Shooting
  • Table tennis
  • Taekwondo
  • Tennis
  • Soft tennis
  • Volleyball  individual,    team
  • Weightlifting
  • Wrestling
  • Wushu
  • Triathlon
  • “Боловсролыг эмэгтэйчүүдэд” – Спорт ба эмэгтэйчүүд сургалт

    August 18, 2010 by  
    Filed under Зарлал, Мэдээ

    CITIUS, ATLIUS, FORTIUS

    2010 оны 8-р сарын 23-25

    Зорилго:

    Спортын салбарын боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлого нэлээн орхигдсон тул Монголын үндэсний олимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссоос энэ чиглэлд тодорхой анхаарч, өнөөгийн нөхцөлд ажиллаж буй эмэгтэйчүүдийг сурган бэлтгэх,  удирдах түвшинд чадварлаг эмэгтэйчүүдийг төрүүлэхэд сургалтын зорилго оршино. Read more

    “ЕБС-ийн олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга зам” сэдэвт сургалт-семинарын хөтөлбөр

    April 16, 2010 by  
    Filed under Дотоод, Зарлал, Мэдээ

    CITIUS, ATLIUS, FORTIUS

    “ЕБС-ИЙН ОЛИМПИЙН ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ЕБС-ИЙН ДЭРГЭДЭХ ОЛИМПИЙН ТАНХИМЫН АРГА ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

    2010 оны 4 дүгээр сарын 22

    14.00-14.20                 Олимпийн музей үзэх

    14.20-14.25                 Семинарыг нээж МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн үг хэлнэ.

    14.25-14.45                 “Олимпизм-спортын анагаах ухаан” сэдвээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн

    14.45-15.25                 “Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн”сэдвээр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван

    15.25- 15.35                Завсарлага

    15.35-16.15                 “Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагааг зохион байгуулах арга зам”  сэдвээр МҮОХ-ны ОСТөвийн захирал Ж. Баасанхүү

    16.15-17.45                 “Өөрийгөө, байгууллагаа, нийгэмээ танин мэдэхүй”  сэдвээр “Сэрүүлэг” дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор Д. Баяндалай

    17.45-18.00                 МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн семинарт оролцогчдод МҮОХ-ны сертификат гардуулж, семинарын ажиллагааг хааж үг хэлнэ.

    МҮОХ-НЫ ОЛИМП СУДЛАЛЫН ТӨВ

    “Азийг бүрхсэн алаг үрс” уриан дор зохиогдох уран зураг, эссэ зохион бичлэгийн олон улсын уралдааны заавар

    April 6, 2010 by  
    Filed under Дотоод, Зарлал, Мэдээ

    CITIUS, ATLIUS, FORTIUS

    Нэг. Уралдааны сэдвийн агуулга:

    Уран зураг, эссэ зохион бичлэгийн уралдаан нь Азийн хүүхэд, залуучуудын хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа илэрхийлэх гол хэрэгсэл  болно. Энэ уралдаанаар  Азийн Спортын наадам болон  тивийн энх тайван, эв нэгдэл, Хятад улсын соёл, урлагийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм. Уралдаанд  аль болох өөрийн санааг тусгасан,  бусдыг хуулбарлаагүй бүтээлүүдийг шалгаруулах болно. Read more

    Сингапур-2010 Сэтгүүлчдийг урьж байна

    April 5, 2010 by  
    Filed under Дотоод, Зарлал, Мэдээ

    CITIUS, ATLIUS, FORTIUS

    Эрхэм сэтгүүлчид та бүхнийг Сингапур-2010 өсвөр үеийн Зуны Олимпийн Анхдугаар Наадмыг сурвалжлахыг урьж байна.
    Өсвөр үеийн Зуны Олимпийн Анхдугаар наадам нь 2010 оны 8 сарын 14-26 -нд Сингапур хотноо явагдана. 14-18 насны 3600 гаруй авьяастнууд спортын 26 төрлөөр дэлхийн өнцөг булан бүрээс хуран чуулах юм.
    Сонин, телевиз, радио, интернэт, онлайн сэтгүүлчид, фото зурагчид бүгд энэхүү наадамд хамрагдах боломжтой бөгөөд ОУОХ, Сингапур-2010 зохион байгуулах хорооныхон сэтгүүлчдийн бүртгэлийг онлайнаар авахаар болжээ. Бүртгэл 5 сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Сэтгүүлчид та бүхэн өөрсдөө  энд даран бүртгэлээ хийх боломжтой. Мөн дээрх сайтад сэтгүүлчдэд зориулсан зочид буудлын нэрс байгаа бөгөөд сэтгүүлчид та бүхэн эртнээс буудлын захиалгаа хийхгүй бол яг наадмын үеэр олдоц муу болох мэдээлэл ирж байна.

    Монголын Үндэсний Олимпийн Хороо

    Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

    Лавлах утас: 8810 2012 – Б.Баяртуяа

    Page 2 of 3123