Азийн өвлийн наадмын медальтнуудаа Olympic House-д хүлээн авлаа

“Астана-Алмата-2011” Азийн өвлийн спортын VII наадмаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртэж түүхэндээ байгаагүй амжилтыг үзүүлсэн Монголын баг тамирчдыг өнөөдөр МҮОХ, БТСГ-ын удирдлагууд Olympic House-д хүлээн авлаа. Тус арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан,  БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, орлогч дарга Д.Сүрэнхорлоо, Монголын Үндэсний Бэндигийн холбооны удирдлага, шигшээ багийн тамирчид, Монголын цанын холбоо, зүг чиг олох төрлийн баг тамирчид оролцсон юм.

Монголын анхны мөнгөн медалийг хүртэж Монгол улсын баг багийн дүнгээр “их дөрвөн улс”-ын ард айргийн тавд багтахад чухал нөлөө үзүүлсэн Г.Тамир ахлагчтай Монголын бэндигийн шигшээ баг, анх удаа хүрэл медалийг гуравлуулсан Б.Гэрэлт-Од, цанын зүг чиг олох эмэгтэй баг, эрэгтэй багийн тамирчдыг МҮОХ-ноос өндрөөр үнэлэн шагнасан бол БТСГ-аас “Спортын Алдар” одонгоор энгэрийг нь мялаалаа.

Монгол улс нь бүх зохиогдсон долоон өвлийн спортын наадамд оролцсон найман улсын нэг бөгөөд өмнөх наадмуудаас хоёр хүрэл медаль хүртээд байсан юм.

“Астана-Алмата-2011″ – Монголын багийн гэрэл зургуудаас

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн өвлийн спортын наадам хөшгөө хаалаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн өвлийн спортын VII наадам Казахстаны Астана, Алмата хотуудад найман өдрийн турш явагдаж өндөрлөлөө.

Наадмын нээлтийн ажиллагаа Алмата хотод явагдсан бол хаалтын ёслолын ажиллагаа Астана хотын Балуан Шолак ордонд болж, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Азийн Олимпийн Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Тимоти Фок нар оролцсон байна.

Азийн наадамд 26 орны 843 тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөж зохион байгуулагч Казахстаны баг 32 алт, 21 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа түрүүллээ. Япон, БНСУ, Хятадын багууд удаах байранд орсон бол Монголын баг түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж тавдугаар байранд орлоо. Read more

Бэндичид аваргын төлөө

CITIUS, ATLIUS, FORTIUS

Бэндичид аваргын төлөө

Алмата хотод хүч үзэж байгаа манай бэнди буюу бөмбөгтэй хоккейн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Кыргызстаны багтай хийж 17-2-оор хожлоо. Энэ тоглолтонд Г.Нэгүүн, Ж.Баярсайхан нар тус тус таван гоол хийж багаа манлайлжээ. Гурван баг оролцож байгаа энэ тэмцээнд Казахстаны баг Кыргызийн багийг мөн илт давуу хожсоноор манай баг мөнгөн медаль хүртэх нь тодорхой болсон юм. Хэсгийн аваргын төлөө Казахстаны багтай тоглосон ч ялагдал хүлээсэн. Хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан манай баг 2 сарын 6-нд талбайн эзэн Казахуудтай аваргын төлөө үзэх билээ. Read more

Азийн өвлийн наадмын хүрэл медальт Б.Гэрэлт-Од

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн өвлийн спортын 7-р наадмаас хүрэл медаль хүртсэн цанын зүг чиг олох төрлийн тамирчин Б.Гэрэлт-Одын уралдааны дараах зураг.

Азийн өвлийн наадмын анхны хүрэл медаль

CITIUS, ATLIUS, FORTIUS

Наадмын анхны өдөр Монголын цанын зүг чиг олох уралдааны эрэгтэйчүүдийн спринт төрөлд нийт 11 тамирчин гараанд гарснаас Монголын цаначин Баяраа овогтой Гэрэлт-Од хүрэл медаль хүртлээ. Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт шинээр орсон уг төрөлд Казахстаны хоёр тамирчин Михайл Сорокин (13.31,0), Александр Бабенко (13.32,4) нар алт, мөнгөн медалийн эзнээр тодорсон бол манай хоёр тамирчин Б.Гэрэлт-Од (20.16,1), Э.Бархүү (20.33,6) амжилтаар III, IV байрыг эзэлсэн байна. Монголын тамирчдын ард Хятад, БНСУ (2 цаначин), Кыргызстан (2), Иран (2) тамирчид барианд орсон байна. Ж.Дашдэлгэр дасгалжуулагчтай Монголын цанын зүг чиг олох төрлийн эр, эм 6 тамирчин Алматыд ирсэн бөгөөд тэд “Солдатское Горе” баазад болох “ski orienteering”-ийн дунд, холын зай, буухиад уралдаж, медалийн тоогоо нэмэх зориг эрмэлзэл дүүрэн байна. 1986 оноос хойш Азийн Өвлийн Наадамд долоо дахь удаагаа тасралтгүй оролцож буй Монголын баг ийнхүү 3 дахь хүрэл медалиа хүртэж буй нь энэ юм. (Саппоро-90 – Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа, Чанчун-97 – Ү.Марал фристайл)

Азийн өвлийн наадмын сониноос

CITIUS, ATLIUS, FORTIUS

Зургаан жилийн тэртээ

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 оны 1 сарын 5-ны өдөр Азийн Олимпийн Зөвлөл (OCA)-өөс Казахстанд долоо дахь удаагийн Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргаж, шинэ залуухан энэ Бүгд Найрамдах Улс түүхэндээ анх удаа олон улсын том наадам хүлээн авах эрхтэй болж, Казахстаны ҮОХ нь уг наадмыг Алмата, Астана хотод зохиохоор ханцуй шамлан ажилдаа орсон билээ. 2011 оны 1-р сарын 30-аас 2-р сарын 6-ны өдрүүдэд үргэлжлэх Азийн өвлийн спортын 7-р наадмын хөтөлбөрт биатлон, уулын цана, гүйлтийн цана, шайбтай хоккей, уран гулгалт, гүйлтийн тэшүүр, бөмбөгтэй хоккей-бенди, шорт-трек, фристайл, цанын зүг чиг ололт, трамплин харайлтын төрөл багтаж, 70 цогц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Read more

“Астана-Алмата-2011″- Монголын багийн хуваарь

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн өвлийн спортын 7-р наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хуваарийг доорхи холбоос дээр даран авна уу.

Монголын багийн хуваарь

Хоккейчид эхний хожлоо авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын багийн салхийг хагалсан хоккейн шигшээ баг Кувейтийн багийг 3- 2 -оор яллаа. Манай баг дэд дивизионд багтсан бөгөөд энэ хэсэгт Малайз, Кыргызстан, Тайланд, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Бахрайны багууд тойргоор өрсөлдөж байгаа юм. Кувейт-Монголын тоглолтын гоолын салхийг 1-р үед манай тамирчин Н.Мишигсүрэн П.Батзаяагийн дамжуулалтаар хагалсан бол 3-р үеийн эхэнд П.Батзаяа дахин нэг гоол хийж хоёр гоолоор тэргүүлж эхэлсэн юм. Түүнээс таван минутын дараа Кувейтийн баг тоог ойртуулсан ч Н.Мишигсүрэн дахин нэг гоол хийж 3:1-ээр тэргүүлж байв. Тоглолтын төгсгөлд Кувейтийн баг дахин нэг гоол хийсэн ч хангалтгүй байжээ. Ийнхүү Монголын баг анхны ялалтаа авлаа.

Маргааш Монголын баг Кыргызстаны шигшээ багтай тоглоно.

“Астана-Алмата-2011″ мэдээлэл

2011 оны 1 сарын 30-аас 2 сарын 6-ныг дуустал Казахстаны Астана, Алмата хотуудад зохиогдох Азийн өвлийн спортын наадмын тухай мэдээллийг доорх линкэнд дарж авна уу.

press kit-Astana Almata

Page 1 of 212