Залуучуудын зуны ГУРАВ дахь олимпийн төлөө ЗУРГААН хот
March 9, 2012 by admin
Filed under Наадмуудын мэдээлэл, Наньжин-2014
CITIUS, ATLIUS, FORTIUS
2018 оны Залуучуудын зуны олимпийн гуравдугаар наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа зургаан хот илэрхийлжээ. Буэнос Аэрос (Аргентин), Меделлин (Колумби), Глазго (Их Британи), Гуадалахара (Мексик), Роттердам (Недерланд), Познан (Польш) хотууд одоогийн байдлаар мэдүүлгээ ирүүлээд байна. Зохион байгуулах хот 2013 оны 7-р сард тодорхой болох ажээ.
Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадам 2010 онд Сингапурт болсон бол 2014 онд Хятадын Наньжин хотноо дараагийнх болно.
Үнэлгээний комисс “Наньжин- 2014” ЗБХ-г шалгав
November 3, 2011 by admin
Filed under Наньжин-2014
CITIUS, ATLIUS, FORTIUS
ОУОХ (IOC)-ны Үнэлгээний комиссын гишүүд 2014 оны залуучуудын хоёрдугаар олимпийн нийслэл Наньжин хотод хоёр дахь удаагаа ажлын айлчлал хийлээ. ОУОХ-ны гишүүн Александр Поповоор ахлуулсан тус комиссын төлөөлөгчид ЗБХ-ны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр мэдэгдэв. Анх айлчилсан өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Наньжин- 2014” ЗБХ 17 салбар хороо байгуулж, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх 43 тусгай төв нээжээ. Энэ бүхэнд Хятадын Засгийн газар, ҮОХ, бүс нутгийн байгууллагуудын туслалцаа их үүрэг гүйцэтгэсэн аж. Мөн “Наньжин-2014”-ийн эмблемийг олон нийтэд танилцуулсны зэрэгцээ соёл боловсролын хөтөлбөрүүдийг ч боловсруулж эхлээд байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн олимпийн тосгоны бүтээн байгуулалт 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд яв цав дуусгана гэж ЗБХ амалжээ. Ногоон байгууламжаар өвч бүрхэгдэх олимпийн хотхон 5900 тамирчин, албан төлөөлөгчдийн ая тухыг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдгийг ч тэд онцлов. Наньжинд тамирчид 28 спортын төрлөөр 25 байгууламж, ордонд хүч сорих бөгөөд залуучуудын олимпийн хөтөлбөрт элсний волейбол анх удаа багтсан юм.
“Наньжин-2014″-ийн лого зарлагдлаа
May 24, 2011 by admin
Filed under Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Наньжин-2014
CITIUS, ATLIUS, FORTIUS
Хүүхдийн олимпийн хоёрдугаар наадам 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох билээ. Өнөөдөр “Наньжин-2014″ олимпийн наадмын зохион байгуулах хорооноос логог олон нийтэд танилцуулсан байна. Логоны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Энэхүү өнгө алагласан лого нь Хятадын ард түмэн, Наньжин хотыг илэрхийлж чадаж байна гэж үзэж байна. Хүүхэд, залуусын үерхэл нөхөрлөлийг бүрэн харуулж байна” гэжээ. Логоны шалгаруулалтанд гадаад, дотоодын 40,000 гаруй бүтээл ирсэн байна.














