Сочигийн олимпийн бэлтгэлээ “Скай ресорт”-д базаана

CITIUS, ATLIUS, FORTIUS

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хороо, “Скай резорт” ХХК, Монголын цанын холбоо хамтран өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой “Сочи 2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн гэрээг байгуулах арга хэмжээ өчигдөр Спортын төв ордонд болсон юм.

Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БТСГын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, “Скай резорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Батсуурь, Монголын цанын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Р.Раш нар оролцож, гарын үсэг зурлаа.

Өвлийн олимп зургаан төрлөөр бүл нэмлээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өчигдөр Лондонд болж буй Спорт Аккорд хурлын үеэр ОУОХ-ны спортын албаны захирал Кристоф Дуби Сочигийн өвлийн олимпийн наадамд зургаан шинэ төрөл нэмэгдэхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ. Үүнд эмэгтэйчүүдийн цанын харайлт (ski jumping), уран гулгалт болон чарганы багийн төрлүүд, цанын хоёр хананы үзүүлбэр (ski half pipe), биатлоны холимог буухиа уралдаанууд багтжээ.

Ирвэс, бүжин, баавгай Сочигийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээр шалгарлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өчигдөр шөнө Оросууд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээ телевизийн нэгдүгээр сувгаараа ард түмний шууд саналаар сонголоо. Нийт сая гаруй хүн санал өгснөөс ирвэс (леопард), бүжин, баавгай бэлгэ тэмдгээр шалгарсан байна. Хэрвээ энэ гурван бэлгэ тэмдгээс зөвхөн нэгийг нь шалгаруулах байсан бол 28 хувийн санал авсан ирвэс тодрох байжээ. Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин мөн энэ ирвэсийг дэмжиж буйгаа өмнө нь мэдэгдсэн юм.  Баавгай 18 хувь, бүжин 16 хувийн санал авсан байна.