“Бөртэ Чоно 2011″-ын эзэд тодорлоо
December 21, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо боллоо. Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодорсон юм. Санал асуулгад энэ удаа нийт 74 спортын сэтгүүлч оролцсон болно.
Дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа цувж, медалийн ургац арвинтай 2011 оны хувьд шилдгүүдээс онцолж тодруулах амаргүй бөгөөд ариун сонголтод спортын сэтгүүлчид гадны нөлөөнд үл автан, шударга зарчмыг ягштал баримтлан, оюун ухаанаа хурцлан дайчилж, мэргэжлийн өндөр ур чадвараа илтгэн харуулж, жинхэнэ хурднаас хурдан ялагч, өндрөөс өндөр амжилттай, хүчтэнээс хүчтэйг нь сонгосонд дахин талархаж байна. Ингээд санал асуулгын дүнг та бүхэнд толилуулья: (Хавсралтад сэтгүүлч нэг бүрийн саналыг оруулав)
Тамирчин
1. П.Сэрдамба (бокс) 510 оноо
2. О.Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх) 363
3. Д.Отгонцэцэг (эмэгтэй чөлөөт бөх) 330
4. Б.Сэр-Од (хөнгөн атлетик) 302
5. Б.Гангаамаа (уулын спорт) 228
6. П.Лхамдэгд (жүдо) 203
7. М.Бундмаа (жүдо) 202
8. С.Мөнхбат (үндэсний бөх) 193
9. Б.Оюунсүрэн (эмэгтэй чөлөөт бөх) 184
10. У.Мөнх-Эрдэнэ (бокс) 176
11. Х.Цагаанбаатар (жүдо) 143
12. Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ 137
13. О.Гүндэгмаа (буудлага) 121
14. Б.Мөнгөнтуул (шатар) 111
15. Б.Урантунгалаг (байт харваа) 78
16. Ж.Чулуунбат (чөлөөт бөх) 63
17. Л.Отгонбаяр (хөнгөн атлетик) 44
18. Ж.Гантөгс (байт харваа) 41
19. Ч.Санжаадамба (үндэсний бөх) 36
20. Б.Гэрэлт-Од (цанын зүг чиг олох) 32
21. С.Билгүүн (шатар) 6
22. Ө.Төрбаяр (кикбокс) 4
23. Д.Отгондалай (бокс) 3
- Э.Аззаяа, Б.Ану, Б.Дамланпүрэв, Н.Түвшинбаяр нар оноо авсангүй
Баг
1. Бэндийн үндэсний шигшээ баг 15 санал
2. Софт теннисний эрэгтэйчүүдийн баг 7
3. Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 6
4. Урт бууны эрэгтэйчүүдийн баг 5
5. Хоккейн үндэсний шигшээ баг 1
Дасгалжуулагч
1. Т.Сүхбаатар (эмэгтэй чөлөөт бөх) 117 оноо
2. Д.Ганзориг (бокс) 60
3. Ц.Бадамхатан (байт харваа) 42
4. Ц.Баярсайхан (чөлөөт бөх) 31
5. О.Оюунтуяа (хөнгөн атлетик) 28
6. Ч.Насантогтох (жүдо) 27
7. Д.Эрдэнэсайхан (софт теннис) 22
8. Л.Ундралбат (буудлага) 20
9. А.Цэдэнсодном (чөлөөт бөх) 14
10. Ш.Цэвэлмаа (жүдо) 10
11. Б.Доржпалам (бэнди) 5
12. Ж.Дашдэлгэр (цана) 4
13. Ж.Баярсайхан (самбо) 3
“Бөртэ чоно-2011” – Оны шилдэгт нэр дэвшигчид
December 9, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт пресс
CITIUS, ATLIUS, FORTIUS
2011 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон мөч хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо болж, улс орон даяар шууд цацагдах гэж байна. Энэ жил уламжлал ёсоор спортын амжилт, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдгийн шилдэг тамирчин, дас галжуулагч, баг, залуу тамирчин, спортын холбоод, олимпийн зөвлөл, танхимыг шалгаруулан шагнах юм.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодрох юм.
Нэр дэвшигчид
Tамирчин, баг
-Энхбатын Аззаяа-самбо. ДАШТ-ий мөнгөн медальт
-Баярын Ану-шатар. Сонирхогчдын ДАШТ-ий алтан медальт
-Сумьяагийн Билгүүн-шатар. Сонирхогчдын ДАШТ-ий алтан медальт, Дубайн өсвөр үеийн ОУТ-ий аварга
-Мөнхбаатарын Бундмаа -жүдо. Их дуулга тэмцээний хошой аварга, Masters-ийн хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, дэлхийд чансаагаараа 3-рт яваа
-Бэндийн шигшээ баг. Монгол Улсын түүхэнд анх удаа Азийн өвлийн спортын VII наадмаас мөнгөн медаль хүртсэн
-Бадамгаравын Гангаамаа -уулын спорт. Дэлхийн зулай Эверестийн ноён оргилд амжилттай авирсан Монголын анхны эмэгтэй уулчин
-Жанцангийн Гантөгс-байт харваа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн цомын шагналт, дэлхийд чансаагаараа 13-рт яваа, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Отрядын Гүндэгмаа -буудлага. Дэлхийн цомын мөнгөн медальт, Гранпри тэмцээний хошой аварга, дэлхийд чансаагаараа 8-рт яваа, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Баяраагийн Гэрэлт-Од-цанын зүг чиг олох төрөл. Азийн өвлийн спортын VII наадмаас гурван хүрэл медаль хүртсэн
-Баасанхүүгийн Дамланпүрэв-байлдааны самбо. ДАШТ-ий мөнгөн медальт
-Пүрэвжаргалын Лхамдэгд-жүдо. Ази тивийн аварга, IJF-ийн гранпри тэмцээний хошой аварга, Дэлхийн цомын хошой аварга, дэлхийд чансаагаараа 7-рт яваа
-Сүхбаатарын Мөнхбат-үндэсний бөх. Үндэсний их баяр наадамд 1024 бөхөөс түрүүлэн улсын аварга цол хүртэж, 6002 бөхийн барилдаанд үзүүрлэсэн
-Батхуягийн Мөнгөнтуул-шатар. Moscow Open ОУТ-ий аварга, Универсиад наадмын мөнгөн медальт, FIDE-гийн гранпри тэмцээний гурван цувралд оролцсон, оргил чансаандаа (2467) хүрсэн
-Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ-бокс. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V байрын шагналт, Ази тивийн аварга, Ф.Штаммын ОУТ-ий мөнгөн медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Очирбатын Насанбурмаа -эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Алтан гранпри тэмцээний хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Лувсанлхүндэгийн Отгонбаяр-хөнгөн атлетик. Прагийн марафоны байрын VIII байрын шагналт, Бээжингийн хагас марафоны аварга, цагдаагийн ДАШТ-ий алтан медальт, хагас марафонд улсын дээд амжилтыг шинэчилж, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Доржнямбуугийн Отгондалай-бокс. Азийн АШТ-ий мөнгөн медальт
-Даваасүхийн Отгонцэцэг-эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Алтан гранпри тэмцээний аварга, Дэлхийн цомын III байрт шалгарсан
-Банзрагчийн Оюунсүрэн-эмэгтэй чөлөөт бөх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
-Чимэдрэгзэнгийн Санжаадамба-үндэсний бөх. Үндэсний их баяр наадамд 7 даван улсын заан цол хүртэж, 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн
-Софт теннисний эрэгтэй баг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
-Пүрэвдоржийн Сэрдамба-бокс. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Бат-Очирын Сэр-Од-хөнгөн атлетик. Лондонгийн марафоны IX, Бээжингийн марафоны VI байрын шагналт, Дэлхийн болон Азийн АШТ-д амжилттай оролцсон, марафон болон 5000 метрийн зайд улсын дээд амжилтыг шинэчилж, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Өлзийбатын Төрбаяр-кикбокс. Дэлхийн аварга, дэлхийн шигшээ багт уригдсан
-Найдангийн Түвшинбаяр-жүдо. Их дуулга тэмцээний мөнгө, IJF-ийн гранпри тэмцээний хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, дэлхийд чансаагаараа 14-рт яваа
-Эрэгтэй урт бууны баг-буудлага. Универсиад наадмын мөнгө, цагдаагийн дэлхийн наадмын алтан медальт, улсын дээд амжилтыг шинэчилсэн
-Бишиндээгийн Урантунгалаг-байт харваа. Дэлхийн цомын шагналт, дэлхийд чансаагаараа 10-рт яваа, Азийн АШТ-ий мөнгө, Азийн цомын алтан медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
-Хоккейн үндэсний шигшээ баг. Азийн өвлийн спортын VII наадамд гурван тоглолтод хожсон
-Хөлбөмбөгийн үндэс ний шигшээ баг. ДАШТ-ий урьдчилсан тоглолтод анхны ялалтаа байгуулсан
-Хашбаатарын Цагаанбаатар-жүдо. Masters-ийн аварга, IJF-ийн гранпри тэмцээний хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын хошой аварга, дэлхийд чансаагаараа 2-рт яваа
-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг. Дэлхийн АШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багаараа III байрт шалгарсан, Азийн АШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багаараа III байрт шалгарсан, Дэлхийн цомын V байрын шагналт
-Жаргалсайханы Чулуунбат-чөлөөт бөх. Дэлхийн АШТ-ий V байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, Лондон-2012 олимпийн эрхээ биелүүлсэн
ДАСГАЛЖУУЛАГЧ
-Цогтын Бадамамхатан. Байт харвааны ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Цэндийн Баярсасайхан. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч (Д.Отгонцэцэгийн багш)
-Жамсрангийн Баярсайхан. Самбо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч
-Дашзэвэгийн Ганзориг. Боксын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Жалсрайн Дашдэлгэр. Цанын ҮШБ-ийн дасгалжуулагч
-Чимэдбазарын Насантогтох. ҮШБ-ийн албаны улсын дасгалжуулагч (М.Бундмаа, Х.Цагаанбаатарын багш)
-Одонсүрэнгийн Оюунтуяа. Хөнгөн атлетикийн дасгалжуулагч (Б.Сэр-Одын багш)
-Түмэндэмбэрэлийн Сүхбаатар. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч (Б.Оюунсүрэн, О.Насанбурмаагийн багш)
-Лхагвын Ундралбат. Буудлагын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Шархүүгийн Цэвэлмаа . Жүдо бөх. “Женко” клубийн дасгалжуулагч (П.Лхамдэгдийн багш)
-Арслангийн Цэдэнсосодном . Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
-Дамдинбазарын Эрдэнэсайхан. Софт теннисний шигшээ багийн дасгалжуулагч
-Баасангийн Доржпалам . Бэндийн шигшээ багийн дасгалжуулагч
Спортын холбоодын оны тайлангийн маягт
November 22, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Та бүхэн доорх холбоосноос тайлангийн маягтыг татаж авна уу!
Тайлангийн маягт
Олимпийн өдрийн тэмдэглэх нэг сарын аян
May 18, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв, Пресс релиз
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ноос олимпийн өдрийг угтан нэг сарын аяныг зарлаж байна. 1894 оны 6 сарын 23-нд Пьер де Кубертиний санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөний анхны хурал болж олимпийн наадмыг сэргээх шийдвэр гарсан билээ. Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхийн даяар Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Энэхүү арга хэмжээг дэлхийн 150 гаруй улсад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн-суралцах-эрэлхийлэх” агуулгын доор тэмдэглэх болсон билээ.
Энэ жил МҮОХ нь Олимпийн өдрийг тэмдэглэх нэг сарын аянг зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
- МҮОХ нь спортын холбоодтойгоо хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, олимпийн хөтөлбөрийн шинэ спортыг таниулах арга хэмжээ зохион байгуулна.
- Олимпод оролцогч тамирчдыг залуу үеийн үлгэр дууриалал болгох, олон нийтэд сурталчлах, хөгжөөнт буухиа тэмцээнийг хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулна.
- “Олимпийн өдрийн 10 000 алхам” явган аялал зохион байгуулна.
- Спорт, олимпизмийн сэдэв зургийн уралдаан: гар зураг болон фото зураг
- Олимпод оролцогчдын дэлхийн холбооноос Олимпийн медальтнууд, олимпод оролцогчдыг дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.
“Астана-Алмата-2011″ мэдээлэл
January 28, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Пресс релиз
CITIUS, ATLIUS, FORTIUS
2011 оны 1 сарын 30-аас 2 сарын 6-ныг дуустал Казахстаны Астана, Алмата хотуудад зохиогдох Азийн өвлийн спортын наадмын тухай мэдээллийг доорх линкэнд дарж авна уу.
press kit-Astana Almata
МҮОХ-ны гишүүдийн хурал болов
December 22, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны бүх гишүүдийн хурал 12-р сарын 22-ны өдөр “Olympic House”-д боллоо. Хурлаар МҮОХ-ны 2010 онд гүйцэтгэсэн ажлын тайлан (ерөнхийлөгч Д.Загдсүрэн), Хянан шалгах зөвлөлийн тайлан (дарга Ж.Баянцагаан), “Сингапур-2010″ Залуучуудын Олимпийн Наадамд оролцсон дүн (багийн ахлагч Х.Бадамсүрэн), “Гуанжоу-2010″ Азийн наадамд оролцсон дүн (багийн ахлагч Э.Мөнх-Очир), шинэ гишүүнчлэл, Олон Улсын Олимпийн Хорооноос МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ирүүлсэн асуудлыг (гишүүн Ч.Бат-Эрдэнэ) тус тус хэлэлцэв. Read more
Шадар сайдын олимпийн айчлал
October 20, 2010 by admin
Filed under Лондон 2012, Наадмуудын мэдээлэл, Пресс релиз
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Лондон 2012” олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч (chef-de-Mission) М.Энхболд тэргүүтэй спортын төлөөлөгчид Лондон хотноо айлчилж, ирэх олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав. Read more
Олон улсын бодибилдингийн удирдлагууд Олимпик хауст
September 2, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Африкийн Бодибилдингийн холбоо, Арабын бодибилдингийн холбоо, Египетийн бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Адель Фахим, Солонгосын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Хон, Монголын бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Ж.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс өнөөдөр Олимпик хаусд айлчиллаа. Read more



















