Олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо

April 20, 2012 by  
Filed under Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

2012 оны дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-ын ТаЮнь хотод болох “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээнд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Эрэгтэй
55 кг   олон улсын хэмжээний мастер Төмөрийн Даваахуяг  /“Хасу-Мегаватт” клуб/

60 кг   олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Баянмөнх  /”Гацуурт-Олимп” сургууль/

66 кг   спортын дэд мастер Батсүхийн Мянганбаяр /”Арслан” клуб/

74 кг   олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат  /”Хасу-Мегаватт” клуб/

84 кг   олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/

96 кг   олон улсын хэмжээний мастер Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/

Эмэгтэй
48 кг   Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/

55 кг   Oлон улсын хэмжээний мастер Сүндэвийн Бямбацэрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

72 кг   Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа /”Хилчин спорт хороо/

Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном               Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Цэндийн Баярсайхан                                    Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар        Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

TV5 Олимпийн музейд үзмэр гардуулан өглөө

April 13, 2012 by  
Filed under Спорт пресс

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын телевизүүдийн түүхэнд олимпийн наадмыг анх удаа шууд дамжуулан үзүүлж байсан ТВ5 телевизийн хамт олон Олимпийн музейд тухайн үед хэрэглэж байсан хэрэглэл материал, камер хэрэгслээ хадгалуулахаар гардуулан өглөө. Өмнө нь бид бичлэгээр, сураг ажигаар л үздэг байсан Олимпийн наадмыг “Афин-2004″ наадмаас эхлэн ойртуулж өгсөн ТВ5 телевиз энэ зун зургаа дахь удаагаа олимпийн наадам шууд дамжуулах гэж байна. 2004 онд ТВ-5 телевиз Ариун Элладын орныг 4 хүний бүрэлдэхүүнтэй зорьж, Х.Цагаанбаатарын ялалтын гэрч, эх орондоо баярт мэдээг дуулгасан түүчээ нь болж байсан билээ.

Сонирхолтой нь Москвагийн олимпийн наадам болон тухайн үеийн спортын томоохон уралдаан тэмцээнүүдийг сурвалжилж байсан нэрт зураглаач Д.Сугаржавын хөдөлмөрийн гол хэрэгсэл камер нь олимпийн музейд хадгалагдаж байдаг юм.

Азийн босс ANOC-ийн босс боллоо

April 13, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ, ОУОХ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Үндэсний олимпийн хороодын холбооны (ANOC) хурал өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо нээлтээ хийлээ. Чуулганыг нээж ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге үг хэлсэн юм. Сонирхолтой нь тэрбээр 10 жилийн өмнө Москва хотын энэ танхимд ОУОХ-ны Ерөнхийлөгч болж байжээ. 200 гаруй орны үндэсний олимпийн хороодын Ерөнхийлөгч, удирдлагууд оролцож буй энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь уг байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох байлаа.  Одоогоос сар гаруйн өмнө ANOC-ийг 30 гаруй жил удирдсан Мексикийн иргэн, ОУОХ-ны гишүүн Марио Васкез Рана ажлаа өгсөн юм. Уг холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч асан Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах 174 хүний саналаар тасархай тэргүүллээ. Ийнхүү тэрбээр ANOC-ийн хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Ирэх өдрүүдэд Лондоны олимпийн бэлтгэл ажил, бусад асуудлыг хурлаар хэлэлцэнэ.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар уг хуралд оролцож байгаа юм.

2013 оны боксын ДАШТ Астана хотод

April 13, 2012 by  
Filed under Бокс, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

2013 оны боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод зохиогдохоор болсныг өчигдөр Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Ү Чин Куо зарласан байна. Түүнчлэн ДАШТ-ны нээлтийн үеэр AIBA-ийн боксын академийн албан ёсны нээлтийн ажиллагаа болох гэнэ.   Астана хот саяхан олимпийн эрх олгох Азийн бүсийн бокс болон чөлөөт бөхийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Спортын холбоодоос авах судалгаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спортын холбоодын төлөөлөгчид та бүхэн энэхүү маягтыг татаж авна уу.

Судалгааг энд дарж татна уу!

Б.Түвшинбат олимпийн 14 дэх эрхийг авлаа

April 12, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны нийслэл Астана хотод  олимпийн эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээний 52 кг-ийн жинд өрсөлдсөн Н.Төгсцогт монголын багийн 13 дахь олимпийн эрхийг аваад байсан. Харин түүний араас 69 кг-ын жинд өрсөлдсөн   ОУХМ Б.Түвшинбат эх орныхоо 14 дэх эрхийг авлаа. Тэрээр хагас шигшээ тулаанд  БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр өнөөдөр аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Чьён Майматите Рсунтай тоглох юм. Read more

Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралдлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Өнөөдөр “Олимпик хаус”-т холбоодын өдөр тутмын хамаг ажлыг нугалдаг ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинар болж өнгөрлөө. Хуралд 30 шахам холбоодын дарга нар оролцсон юм. Уг хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн МҮОХ-ноос хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт, шинэ амжилт” болон Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тус тус танилцууллаа. Түүнчлэн Олимпийн судлалын төвийн захирал Ж.Баасанхүү олимпийн сургалт, сурталчилгааны талаархи мэдээллийг хийв. Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан холбоод өөрсдийн танилцуулгаа хийж, арга туршлагаа бусад холбоодтой хуваалцсан юм.

Н.Төгсцогт Лондоны олимпийн 13 дахь эрхийг авлаа

April 10, 2012 by  
Filed under Бокс, Дотоод, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Пакистаны боксчин боксчин Мухаммед Вассимийг 22-9-өөр ялснаар олимпийн эрхээ авлаа. Монгол улсын олимпийн 13 дахь эрхийг авсан тэрбээр ирэх даваанд Японы Кацуаки Сусатай маргааш хүч үзэх ажээ.

Харин ОУХМ З.Энхзориг эхний тойрогтоо хийлсэн ч шөвгийн наймд Хятадын боксчин Лиу Чианд 15-12-оор ялагдсан юм. Түүний 60 кг-ийн жинд олимпийн нэг л эрх олгох байсан билээ.  69 кг-ийн жинд хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат маргааш БНСУ-ын тамирчин Ким Жун Вонтой олимпийн эрхийн төлөө тулалдана. Түүний жинд нийт 3 боксчин эрхээ авах ёстой билээ. Манай боксчин ялагдах аваас Ким Жун Вон алтан медаль авахад олимпийн эрхээ өвөртлөх билээ.

Боксчид олимпийн эрхийн төлөө

April 8, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа AIBA -гийн олимпийн эрх олгох Ази тивийн сүүлчийн тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр Монгол улсын гавьяат тамирчин,  “Милан–2009″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Энэтхэгийн боксчинтой оноолт таарч ялалт байгуулжээ.

52 кг-ийн жинд өрсөлдөж байгаа залуу гавьяат маань эхний даваанд Филиппиний боксчинг ялсан бол энэ удаад Энэтхэгийн боксчин Суранжой Мэйнгбам Сингхийг 30–10 оноогоор ялсан байна. Эхний үед 6–2, хоёрдугаар үед 9–4, харин сүүлчийн үед  15–4 тус тус илт давуу ялалт байгуулжээ. Энэ Энэтхэг эр 1986 онд төрсөн бөгөөд 2010 оны Азийн наадмын аварга боксчин юм.

Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай Пакистаны боксчин Мухамед Васеем аж. Н.Төгсцогт энэ эрийг ялж чадвал медальд хүрэх цаашлаад олимпийн эрхээ авах бүрэн боломжтой болох юм. 52 кг жинд Ази тивд өгсөн 6 эрхээс одоо 4 үлдээд байгаа бөгөөд энэ тэмцээнд хүрэл медаль авахад л Лондон явах тийзээ захиалах боломжтой болох юм.

Мөн өчигдөр 75 кг жинд өрсөлдөж байгаа Төмөрхуягийн Чулуунтөмөр Киргызстаны боксчин,  залуучуудын дэлхийн аварга Далибаев Исломзонтой өрсөлдөж 16 – 15-аар ялалт байгуулжээ. Манай боксчин эхний үед 4 – 6 -аар ялагдсан ч, хоёрдугаар үед 4 – 4 -өөр тэнцэж, харин шийдвэрлэх сүүлийн үед 8 – 5-аар өрсөлдөгчөө ялж чадсанаар нэг оноогоор тун чухал ялалт байгууллаа.

Одоо шөвгийн наймд түүнийг хүнд даваа хүлээж байна. Бээжингийн олимп болон Миланы дэлхийн аваргад тус тус хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн боксчин Вижендер Кумартай олимпийн эрхийн төлөө болон медалийн төлөө тоглох нь.

Маргааш 75 кг жинд Т.Чулуунтөмөр болон 81 кг жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр нар тоглолт хийх аж. 81 кг жинд харьцангүй цөөн тамирчид оролцож байгаа. Ази тивд олгогддог 7 эрхийн 4 нь аль хэдийнэ эзэнтэй болсон тул энэ удаагийнх 3 эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Манай тамирчин нэг ялвал медальд хүрэх боломжтой бөгөөд хоёр ялвал Лондон явах нь тодорхой болно гэсэн үг. Харин эхний даваагаа даваад удаад нь ялагдвал тэр ялсан тамирчинаа алт аваасай гэж залбирах хэрэгтэй болно. Манай хүн эхний даваанд Тажикстаны боксчин Жакон Курбановтой тоглоно.

 

Триатлончид олимпийн эрхийн төлөө уралдлаа

April 8, 2012 by  
Filed under Триатлон

CITIUS, ATLIUS, FORTIUS

Триатлоны Азийн АШТ-д оролцсон Монголын тамирчид

Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Татеяма хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хувийн төрлүүдийн аварга шалгаруулах уралдаан болж, дийлэнх медалийг нутгийн эзэд хүртлээ. Одоогоос 13 сарын өмнө Японы зүүн эргийг зонхилон нөмөрсөн цунами, түүний уршгаар гэмтсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хор нөлөө буурч буйг харуулахад уг тэмцээний нэгэн зорилго оршиж байна. Нөгөөтэйгүүр тус тэмцээний элитийн /насанд хүрэгчдийн/ уралдаанд түрүүлсэн Японы Марико Адачи бүсгүй, Юүичи Хосода нар Лондонг зорих эрхээ шууд гардан авсан нь тэмцээний бас нэг онцлог байлаа.

“Лондон-2012” олимпийн эрх олгох энэхүү тэмцээний эрэгтэй элитийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн Спортын дэд мастер Ч.Гансүх, Б.Зоригт нар оролцов. Манай тамирчдын хувьд дугуйн уралдааны явцад техникийн шалтгаанаар замаас гарсан юм.

Тэмцээний үеэр Азийн триатлоны холбооны 21 дүгээр конгресс хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дунд Азийн шүүгчдийн сургалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр багийн буухиа болон пара триатлон, сонирхогчдын уралдаанууд болно.