“Таван цагаригийн бат холбоо” бамбар Өмнөговиор аяллаа

April 6, 2012 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос улс орон даяар аялуулж буй олимпийн бамбар Өмнөговь аймгаар бүтэн сар аялсны эцэст Дорноговь аймагт шилжлээ. Өмнөговь аймаг дахь аяллын сүүлчийн өдрөө Оюу Толгой орд газраар уг бамбар зочилсон юм. Бамбар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, “Мюнхен 1972″ олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Даяар Дурсагдах Дархан Аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ЗХУ-ын Гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нар хүндэт зочноор оролцсон юм. Уг бамбарыг Оюу Толгой орд  90 ажилтан буухиалан гүйж, төв цэгт хүрэхэд уг төслийн мянга мянган ажилтан угтсан юм.  Уг ёслолд оролцсон Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магван: ““Лондон-2012” Олимпоос манай тамирчид медаль авах мөчид нийт монголчуудын хүсэл эрмэлзэл, тамирчдын хичээл зүтгэл, Оюу Толгойн хамт олны хүч хөдөлмөр хамтдаа үнэлэгдэх болно. Олимп нь энхтайван, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол оронд Олимпийн хөдөлгөөн өдөр ирэх тусам улам бэхжиж, хүн бүр Олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” хэмээлээ.

Удаах өдөр бамбарыг Дорноговь аймагт шилжүүлэх ёслолын ажиллагаа Ханбогд сумын нутагт болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд дээрх төлөөлөгчдөөс гадна Өмнөговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал С.Түвшинбаяр, Дорноговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал Я.Дорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Туялзуур сэлэмний лигийн тэмцээн нээлтээ хийлээ

April 6, 2012 by  
Filed under Туялзуур сэлэм

CITIUS, ATLIUS, FORTIUS

Туялзуур сэлэмний “Хархорум” анхдугаар лигийн тэмцээн “Хаан” банкны театрт нээлтээ хийлээ. Энэхүү лигийн тэмцээнийг Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын маркетингийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Д.Сүрэнхорлоо тэргүүтэй улс төр, бизнесийн төлөөлөл болсон эрхмүүд оролцлоо. Монголын туялзуур сэлэмний холбоо нь байгуулагдаад удаагүй байгаа ч дотоод, гадаадад олон арга хэмжээ идэвхитэй зохион байгуулж, цар хүрээ нь өргөжсөөр байгаа юм. Лигийн тэмцээнд 16 тамирчин оролцож буй бөгөөд 5 сарын 27 хүртэл үргэлжлэх ажээ.

Монголын туялзуур сэлэмчид өнгөрсөн арван хоёр хоногийн турш Хонконгийн мэргэжилтэн Клифф Воны удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Ноён Клифф Вон хүүхэд, залууст дасгалжуулагчийн анхан шатны сургалт, шигшээ багт Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн эрх олгох тэмцээний бэлтгэлийг нь хангажээ. Тэрбээр Монгол хүүхдүүдийн талаар “Монголчуудад тулалдах сэтгэлзүй  нь байгаа нь харагдлаа. Юмыг маш амархан сурч байна. Түүнээс гадна маш хүчтэй тул туялзуур сэлмээр амжилт гаргаж, Азийн дээд түвшинд удахгүй өрсөлдөх нь гарцаагүй” гэсэн юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин “Олимпийн хөдөлгөөнд томоохон байр суурь эзэлдэг ч шинээр байгуулагдаад удаагүй байгаа Туялзуур сэлэмний холбоо нь үйл ажиллагаагаа тогтмол сайн явуулж буй холбоодын нэг болоод байна. Тулааны, ганцаарчилсан энэ спортоор монголчууд амжилт гаргах бүрэн боломжтой юм. МҮОХ-ны зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна” гэж нээлтийн ажиллагааны үеэр мөн хэлэв.

Уг ёслолын ажиллагааны үеэр өнгөрсөн жил Италийн Катанья хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож эх орондоо анхны ялалтыг авчирсан Э.Баярбат, Э.Орхон нарт дурсамж гардуулан өгчээ.

Монголын туялзуур сэлэмний шигшээ баг тамирчид энэ сарын сүүлээр Японы Вакаяма хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ.

Аваргаар холбогдсон хоёр орны хоёр сургууль

April 6, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Английн Парк хаус спортын сургуулийн төлөөлөгчид болон олимпийн аварга Э.Бадар-Ууган, 79-р сургуулийн захирал Доржбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Английн ВВС телевизийн суваг “Олимпийн мөрөөдлийн хөтөлбөр” төслийн хүрээнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы тухай баримтат киног хийсэн юм. Энэхүү кино дэлхий даяар цацагдсаны дараа Монголын тамирчдын бэлтгэл хийх нөхцөл,  өссөн орчин олны анхаарлыг татсан юм. Ялангуяа аваргын маань өссөн Шархадны эцсийн буудал, төгссөн 79-р сургууль Англичуудын сонирхлыг татжээ. Үүний үндсэн дээр их олимпийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Английн Лондон хотоос холгүй орших Парк Хаус спортын сургуулийн захиргаа 79-р сургуультай харилцаа тогтоохыг хүсчээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны соёлын талаарх олон талт арга хэмжээг явуулж ирсэн байна. Өнгөрсөн жил 79-р сургуулийн төлөөлөгчид Англи улсад зочлон сургуультай танилцсан бол энэ удаа тус сургуулийн захирал Дерек Пипл, багш Рейка нар Монгол оронд хүрэлцэн ирсэн юм.

Олимпийн наадамд “Asics” брэндийн хувцас өмсөнө

April 6, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал 2012 оны 4-р сарын 4-ний өдөр Ерөнхий Сайдын өрөөнд хуралдав. Тус хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэнээс БТСГ-ын дарга Ч.Наранбаатарын танилцуулгаар “Лондон 2012″ олимпийн наадамд өмсөх Монголын баг тамирчдын албан ёсны спортын хувцсаар Японы “ASICS” брэндийг батлав. Мөн Монголын баг тамирчдын ёслолын хувцасны өнгө, дизайныг баталж, “Шилмэл загвар” ХХК-ийг албан ёсны түншээр сонголоо. МҮОХ нь Монгол улсын засгийн газраас “Бүх дунд сургуулийг спортын танхимтай болгоё” уриалгыг дэмжин, хамтран ажиллахаар тохиров.
Ерөнхий сайд С.Батболд нь 2008 оноос МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашдаг бөгөөд “Лондон 2012″ Oлимпод бэлтгэх үндэсний хороог тэргүүлдэг билээ.

3-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

April 2, 2012 by  
Filed under Зарлал, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Read more

“Лондон-2012” олимпод хоёр сэлэгч цагаан хуудсаар оролцоно

March 30, 2012 by  
Filed under Мэдээ, Усан спорт

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын усан спортын төрлүүдийн нэгдсэн холбоо (FINA)-ны гүйцэтгэх захирал Корнел Маркулешкугаас МҮОХ-нд албан бичиг ирүүлж, “Лондон-2012” олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр А.Тамир, Г.Оюунгэрэл нарыг цагаан хуудас буюу урилгаар оролцуулах зөвшөөрөл олгосноо мэдэгдсэн байна. А.Тамир нь “Шанхай-2011” ДАШТ-д оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын “FINA ta­ble point” жагсаалтад 542 оноо, харин манай өөр нэг эрэгтэй сэлэгч Г.Занданбал 437 оноо тус тус авчээ. Эмэгтэйчүүдийн хувьд Монголоос цорын ганц “шингэн дуутай” тамирчин Шанхайн усан замд уралдсан тул цагаан хуудсыг шууд халааслах дархан эрхтэй болжээ. Ийнхүү FINA-гийн дүрмээр олимпийн болзол хангаагүй ч өнгөрсөн жилийн ДАШТ-д уралдсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин буюу А.Тамир, Г.Оюунгэрэл нарт зуны XXX олимпод зөвхөн нэг зайд уралдах эрх албан ёсоор олгосон байна. Тамир “Афин-2004” олимпод оролцсон “хал цэрэг” бол Оюунгэрэл анх удаа олимпийн “утаа үнэрлэх” гэж байна. Манай усан спортын тамирчид “Сидней-2000” наадмаас анх ийм журмаар олимпод уралдаж эхэлсэн түүхтэй.

 

 “Лондон-2012” олимпод хоёр сэлэгч

цагаан хуудсаар оролцоно

Олон улсын усан спортын төрлүүдийн нэгдсэн холбоо (FINA)-ны гүйцэтгэх захирал Корнел Маркулешкугаас МҮОХ-нд албан бичиг ирүүлж, “Лондон-2012” олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр А.Тамир, Г.Оюунгэрэл нарыг цагаан хуудас буюу урилгаар оролцуулах зөвшөөрөл олгосноо мэдэгдсэн байна. А.Тамир нь “Шанхай-2011” ДАШТ-д оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын “FINA ta­ble point” жагсаалтад 542 оноо, харин манай өөр нэг эрэгтэй сэлэгч Г.Занданбал 437 оноо тус тус авчээ. Эмэгтэйчүүдийн хувьд Монголоос цорын ганц “шингэн дуутай” тамирчин Шанхайн усан замд уралдсан тул цагаан хуудсыг шууд халааслах дархан эрхтэй болжээ. Ийнхүү FINA-гийн дүрмээр олимпийн болзол хангаагүй ч өнгөрсөн жилийн ДАШТ-д уралдсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин буюу А.Тамир, Г.Оюунгэрэл нарт зуны XXX олимпод зөвхөн нэг зайд уралдах эрх албан ёсоор олгосон байна. Тамир “Афин-2004” олимпод оролцсон “хал цэрэг” бол Оюунгэрэл анх удаа олимпийн “утаа үнэрлэх” гэж байна. Манай усан спортын тамирчид “Сидней-2000” наадмаас анх ийм журмаар олимпод уралдаж эхэлсэн түүхтэй.

Уулчид Эверест рүү багаараа авирна

March 29, 2012 by  
Filed under Мэдээ, Уулын спорт

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн уулчдын багийг хүлээн авч уулзаж, дэлхийн дээвэрт мандуулах МҮОХ-ны далбааг гардуулан өглөө.

Монголын уулчид дэлхийн ноён оргил Эверестийн оргилд багаараа авиралт хийх зоригтой шийдвэрийг гаргажээ. Уулын спортын ОУХМ Б.Ганбаатар ахлагчтай, ОУХМ Ц.Цогзолмаа, спортын мастер Ж.Элбэгжаргал, нэгдүгээр зэргийн тамирчин н.Цэвээндаш, Л.Баярсайхан нар багийн бүрэлдэхүүнд багтжээ. Багийн гишүүн Л.Баярсайхан эмчийн үүргийг давхар гүйцэтгэх юм. Уулчид энэхүү авиралтаа Лондонгийн олимпод зориулан хийж буй юм.

Манай уулчдын баг өнөөдөр эх орноосоо хөдлөн, Непал улсад очиж 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийх бөгөөд 5 сарын эхээр авиралт хийж, хоёр долоо хоногийн хугацаанд Эверестийн оргилд гарах төлөвлөгөөтэй ажээ.

2006 онд Г.Өсөхбаяр, 2011 онд Б.Гангаамаа нар Эверестийн оргилд авирч, эх орныхоо далбааг мандуулж байсан билээ.

Монгол улсын усанд сэлэлтийн дээд амжилтууд

March 28, 2012 by  
Filed under Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Та бүхэндээ Монгол улсын усанд сэлэлтийн 25 метрийн бассейний дээд амжилтуудыг 2012 оны 3-р сарын 27-ны байдлаар толилуулж байна. Read more

AIBA-ийн боссыг “Алтан гадас”-аар шагнав

March 28, 2012 by  
Filed under Бокс, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч доктор Ү Чин Коуг хүлээн авч уулзан, Монголын боксыг тив, дэлхий, олон улсын тавцанд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ үеэр ноён Ү “Цаашид Монголын боксын спортыг дэмжиж, өөрийн холбооны удирдах бүрэлдэхүүн, хороодод монгол хүнийг дэмжиж ажиллуулах сонирхолтой байгаа. Цаашлаад тамирчдын бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчдын ур чадвар төдийгүй спортын амжилт гаргахад онцгой нөлөөлөх техник тоног төхөөрөмж, технологийн дэвшлийг сайжруулахын тулд их зүйлийг хийх шаардлагатай. Үүний нэг нь Монгол Улсад Азийн бэлтгэл сургуулилтын төв байгуулах боломжийг ч судлах хэрэгтэй. Монгол бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа, өөдрөг ирээдүйтэй орон. Энэ ч үүднээс та бүхний боксын спортыг дэмжсэн бодлогыг манай холбооноос хамгийн сайнаар дэмжиж байхыг эрмэлзэх болно” гэв.

Доктор Ү 2006 оны арваннэгдүгээр сард AIBA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн санал асуулгад Пакистаны А.Чаудриг 83:79-өөр ялсан юм. Улмаар 2007 онд манай улсад зохиогдсон эрэгтэйчүүдийн Азийн АШТий үеэр Монголд ирж байсан билээ.

 

Туялзуур сэлэмний сургалт эхэллээ

March 27, 2012 by  
Filed under Мэдээ, Туялзуур сэлэм

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын туялзуур сэлэмний холбоо хамтран зохион байгуулж буй анхан шатны сургалт өнөөдөр МҮОХ-ны байранд эхэллээ. Сургалтыг Хонг Конгийн иргэн, Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий санхүүч Клифф Вон удирдан явуулж байна. Өнөөдөр болсон сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцлоо. Сургалт 3 сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд Хонг Конг эксперт Клифф Вон 4 сарын 5 хүртэл Азийн аварга шалгаруулах Монголын шигшээ багтай ажиллах ажээ. Монголын туялзуур сэлэмний түүхэнд анх удаа зохиогдож буй энэхүү семинарт биеийн тамир, спортын чиглэлийн их, дээд сургууль болон туялзуур сэлэмний спортыг сонирхогч 36 хүн оролцож байна.

Дашрамд дурдахад туялзуур сэлэмний шилдэг 16 тамирчин оролцсон лигийн тэмцээн 2012 оны 4 сарын 4-нд Хаан банкны театрт нээлтээ хийх билээ.