Зохицуулах хороо Риод

May 21, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Рио де Жанейро 2016″ олимпийн наадмыг зохицуулах, хяналт тавих үүрэг хүлээсэн ОУОХ-ы Nawal El Moutawakel тэргүүтэй зохицуулах хорооны гишүүд өнгөрсөн өдрүүдэд Рио де Жанейро хотод анх удаагаа айлчиллаа.

ОУОХ-ы гишүүд Рио хотноо гурван өдрийг тун завгүй өнгөрөөсөн бөгөөд ерөнхий сайд, мужийн захирагч, хотын дарга нарын албаны чухал хүмүүс, зохион байгуулах хорооны удирдах ажилтнуудтай уулзалтыг зохион байгуулжээ. Read more

Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр хүүхэд багачуултай уулзалдлаа

May 20, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Удахгүй болох олимпийн өдрийг угтаж МҮОХ-ы Олимп судлалын төвөөс олимпийн медальтнуудын цуврал уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.

Үүний эхлэл болгож Монгол улсын гавьяат тамирчин, 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, Монгол үндэсний бөхийн Харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй уулзалт ярилцлагыг МҮОХ-ы хурлын танхимд зохион байгууллаа. Read more

Сингапурын наадмын пиктограмм зургууд

May 18, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Сингапурт болох Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын пиктограмм зургуудыг та бүхэндээ толилуулж байна.

“Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн тухай товчхон

Хүүхдийн анхдугаар олимпийн наадам нь 8 сарын 14-26-нд Сингапурт болно. Сингапур хот-улс нь 205 ҮОХ-дын 5000 гаруй тамирчин, 1200 орчим сэтгүүлч, 370,000 гаруй үзэгчдийг уг наадмын үеэр хүлээн авах бөгөөд тэдэнд 20000 орчим сайн дурынхан үйлчлэх ажээ. 14-18 насны өсвөрийн тамирчид 26 спортын төрлөөр оюун ухаан, хүч чадлаа сорихоос гадна Соёл, Боловсролын Хөтөлбөрт хамрагдах юм.

ОУОХ нь “Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн наадмаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд залууст  Манлайлал, Нөхөрлөл, Хүндлэлийг хүргэх эрхэм зорилгыг агуулж байгаа билээ.

Спортын анагаах ухааны төв Витаргогийн албан ёсны дистрибютер боллоо

May 12, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Кока-Кола “Сингапур 2010″-ын бамбарын аялалтай түншлэлээ

May 12, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимпизмийн хамгийн эртний түнш, түншлэлийн нөхөрлөлөө өдий хүртэл хадгалсаар буй Кока Кола компани Сингапурын олимпийн бамбарын аяллын албан ёсны түншээр хамтран ажиллахаар болжээ.

Сингапурын олимпийн бамбарын аялал 7 сард Грекийн Олимпия ууланд асч 5 тивийн 5 хотоор дамжсаны эцэст Сингапур хотод айлчлан ирнэ. Сингапур хотын 5 гол дүүргээр өртөөлсний эцэст Марина Бэйд бадамлах юм. Read more

Олимпийн шигшээ – 2010*05*10

May 12, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын олимпийн хороонд

Энэ долоо хоногт ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге Замби улсын нийслэл Лусака хотноо Хүүхэд, залуусын олимп хөгжлийн төвийн нээлтэнд оролцох ажээ. Олон улсын холбоод болон ОУОХ-ы Спорт-Итгэл найдварын төлөө дэд төслийн хүрээнд энэхүү спорт цогцолбор сүндэрлэсэн бөгөөд уг цогцолбор нь хүүхдүүдэд олон төрлийн спортоор хичээллэх боломж олгож, эрүүл мэнд, нийгмийн идэвхийг сайжруулахад нь тус болно гэнэ. Read more

Р.Ганбаатар Олимпияд

May 11, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ы ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн өчигдөр Олон улсын олимпийн академийн 10 дахь удаагийн удирдагчдын семинарт оролцох Р.Ганбаатарыг хүлээн авч уулзлаа. Read more

“Олимпийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцав

May 11, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Олимп судлалын төв, Баянзүрх дүүргийн “Нагано” Олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 21, 84, 102, 111, 48, 33, 97, 68, 53, 44 дүгээр сургуулиудын дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан заавар зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүллээ. Read more

Олимпийн их дэлгүүр Сингапурт нээгдлээ

May 7, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн анхдугаар олимпод зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн олон жижиг дэлгүүр Сингапурт ажиллаж байгаа билээ. Тэгвэл Сингапур хот-улсаас наадамд зориулсан хамгийн том дэлгүүр худалдааны хамгийн том Орчард дүүрэгт нээлтээ хийлээ.

Хамгийн жижгээс авхуулаад төрөл бүрийн бэлэг дурсгал, хэрэглэлийн дэлгүүр 150 гаруй метрийн урттай бөгөөд “Олимпийн супер их дэлгүүр” хэмээн нэрийджээ. Read more

Ватти Азийн наадмын бамбарыг нийлүүлнэ

May 5, 2010 by  
Filed under Гадаад, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн 16-р наадмын бамбар, шатдаг хийн нийлүүлэлтийг Хятадын Зоншаний Ватти компани хариуцан ажиллахаар болж хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Зоншан Ватти компани нь бамбарын аяллын үе дэх бүх техникийн асуудлыг хариуцан ажиллаж Давалгаа хэмээн нэрлэгдсэн бамбарыг нийлүүлэх ажээ.

2001 оноос хойш спортын салбар руу эрчтэй орсон Ватти Гуанжоуд болсон Хятадын бүх ард түмний спартакиад, Нанжиний спартакиад, Бээжингийн олимпийн наадам, Хүүхдийн анхдугаар олимпийн наадам, Хонг Конг 2009 Зүүн Азийн наадмын бамбарыг нийлүүлж байжээ.