Монголын үндэсний олимпийн хороо

MҮОХ-ны үүсэн байгуулагдсан цаг үе

2015-02-16

MҮОХ-ны үүсэн байгуулагдсан цаг үе

Манай оронд 1950-иад оны эхэн үе гэхэд биеийн тамир спортын нийтийн нийтийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж, орчин үеийн спортын төрлүүдээр хичээллэх залуучуудын тоо эрс өсч, олон улсын чанартай уралдаан тэмцээн , наадмуудад оролцож эхэлсний зэрэгцээ энэ ажлыг удирдан зохион байгуулах олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагууд олширч байлаа.

Нэгэн ийм хөгжилд хүрээд байгаа БТС-ын хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаанд нэгтгэх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулах шаардлагын үүднээс МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 2-р сарын 26-ны өдрийн хамтарсан 42/37 тоот тогтоолоор Монголын Үндэсний Олимпийн Хороог байгуулсан байна.

МҮОХ байгуулагдсан цагаасаа эхлэн их спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд спортын үндэсний холбоодыг эмхлэн байгуулж, улмаар тэдгээрийг олон улсын спортын холбоодын гишүүнээр элсүүлэхэд анхаарч иржээ.

МҮОХ эх орондоо олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр, залуу үеийг олимпийн үзэл санаагаар хүмүүжүүлэхэд олон улсын байгууллагын зөвлөмж, дэмжлэг туслалцааг авах зорилгоор Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр элсэх саналаа 1960 онд илэрхийлжээ. Тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал “Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Олимпийн хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн бүх санаачилгыг дэмжин өөрийн оронд биеийн тамир спортыг хөгжүүлнэ” гэсэн батламж бичгийг МҮОХ-ны өргөдлийн хамт ОУОХ-нд илгээжээ.

ОУОХ 1925 оны 6-р сарын 05-ны өдөр Прага хотод хуралдсан 24-р чуулганаараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь МҮОХ-г олимпийн их гэр бүлд нэгдэх эрх зүйн үндсийг нэгэнт буй болгосон байлаа.

ОУОХ 1962 онд Москвад хуралдсан 60-р чуулганаараа МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээрээ элсүүлэн авчээ.

МҮОХ байгуулагдаж, Олон Улсын байгууллагын гишүүн болсон хэдий ч тухайн үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос хамаарч биеэ даасан үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдээгүй, зөвхөн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байжээ.

Манай улс 1990-ээд оны эхэн үеэс нийгмийн шинэ харилцаанд шилжсэнтэй уялдаж, МҮОХ Олимпийн Хартийн зарчмыг үндэслэн шинэчлэн зохион байгуулагдаж, бие даасан, хараат бус, бүтээлч үйл ажиллагааг явуулж эхлэсэн байна.

МҮОХ нь Олон Улсын Олимпийн Харти /дүрэм/-ийг удирдлага болгож, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон  олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

Холбоотой мэдээ

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

МҮОХ-ны VII чуулганы хөтөлбөр & шуурхай мэдээлэл

Эрхэм хүндэт Чуулганы төлөөлөгчид өө,   Та бүхэнд доорхи шуурхай мэдээллийг хүргү...

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭС Дүрмийн: 14.4.2.В Дүрмийн: 17.2  ...

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ТЭШҮҮРИЙН ТАМИРЧДАД МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Саппорогоос 200 км-ийн зайд орших Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн тэмцээн өндөрлөх шатандаа орж...

Саппоро2017 Азийн өвлийн наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлээ

АЗИЙН VIII ӨВЛИЙН НААДАМ Саппоро & Обихиро хот, Хоккайдо муж, Япон улс 2017 оны II сарын...

"Токио- 2020" олимпийн төрөлд шинээр багтсан бейсбол- софтбол, каратэгийн спортын холбоодыг хүлээн а

Өнөөдөр МҮОХ- ны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Отгонцагаан, мэргэжилтэн...

Япон улсын Аомори мужийн Имабэцү хотын дарга ноён Ёшихару Абэ-г хүлээн авч уулзлаа

Япон улсын Аомори мужийн Имабэцү хотын дарга ноён Ёшихару Абэ, спортын газрын дарга Ёшиаке Оба н...

Хүндийг өргөлтийн улсын аваргуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ

Саяхан болж өнгөрсөн хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдыг Монголын...

Монголын Үндэсний Олимпийн Хорооны дүрэм

МҮОХ-ны гишүүдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.  ...

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг МҮОХ-ны тэргүүн дээд шагналаар шагналаа

Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд МҮОХ-ны удирдлагууд нийт оли...

Бокс, тэквондо, дугуй, автомото спорт, цана, биатлоны тамирчид, дасгалжуулагчид, холбооныхонд хүндэт

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ байгуулагдсаны 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан МҮОХ-ны уди...

МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодод

МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодод...

Монгол - Хятадын Тайбей Үндэсний олимпийн хороод хамтран ажиллана

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, Хятадын Тайбей үндэсний олимпийн хороон...

Үе үеийн МҮОХ-ны ерөнхийлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнөөдөр ...

ANOC XXI General Assembly

Үндэсний олимпийн хороодын холбоо (ҮОХХ)-ны 31 дэх удаагийн Ерөнхий ассамблей Катар улсын Доха...

Сэлэнгэ аймгийн Барселон Олимпийн зөвлөлийн ахмад тамирчид МҮОХ-нд зочлов

Сэлэнгэ аймгийн "Барселон" Олимпийн зөвлөлийн ахмад тамирчдыг өнөөдөр Монголын үндэсн...

Биатлоны бэлтгэлийн төв Монгол улсад баригдана

Монголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлө...

Фукуока мужийн төлөөлөгчид Олимпийн хороонд айлчиллаа

Рио-2016 Олимпийн наадам өндөрлөж Токио-2020 Олимпийн наадмын шинэ мөчлөг эхэлж буйтай холбогдуулан...

Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай боллоо

Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей өнөөдөр Вьетнам улсын...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД