2017-02-21

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ



Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн Япон улсын Саппоро хотноо 2 дугаар сарын 19-ний өдөр болсон  "АОЗ-ийн 69 дэх удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал"-д оролцлоо.

Тус хуралд АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль   АОЗ-ийн талаарх цаг үеийн мэдээлэл хийснээс гадна гишүүд 2017 оны 9 сарын 17-27-ны өдрүүдэд Туркменистан улсын Ашхабат хотноо болох Азийн  V танхимын болон тулааны спортын наадам, 2018 онд Индонези улсын Жакарта хотноо зохиогдох XVIII Азийн наадмыг  Зохион байгуулах хорооны мэдээллийг тус тус хүлээн авав.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД