2017-02-23

Уулын цаначид уралдаанаа эхлүүллээ



Азийн 8-р Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Жиант слалом буюу туг сүлжих төрөлд нийт 22 орны 44 тамирчин уралдахаар бүртгүүлсэн. Манай улсыг төлөөлөн Г.Буянт уралдаанаа хийж, 2 гарааны нийлбэр дүнгээр 3:17,5 секундын амжилтаар 29-р байрт орлоо. 

 

Уг уралдаанд манай улсаас Ч.Баярзул, Б.Орхонтамир нар мөн өрсөлдөх учиртай байсан ч техникийн асуудлаас шалтгаалан уралдаанаа хийж чадсангүй. Энэ зайд Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэж, БНСУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ. 

 

Энэ үеэр Монголын багийн ахлагч Ч.Насантогтох болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны төлөөлөгчид тэмцээн уралдаанд оролцож буй Д.Чагнаа дасгалжуулагчтай шигшээ багт амжилт хүсч, тодорхой асуудлууд дээр санал солилцсон юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД