2017-02-23

Шорт трекийн тамирчин Б.Гэрэлтуяа тэмцээнээ дуусгалаа



Макоманай спорт цогцолборт явагдаж буй шорт трекийн төрлийн тэмцээн өчигдөр 4 зайн аваргууд тодорсноор өндөрлөлөө. Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцсон Б.Гэрэлтуяа 1000 метрийн зайд уралдаанаа хийсэн юм. Манай багийн хамгийн отгон тамирчдын нэг, энэ жил 16 настай Б.Гэрэлтуяа 6-р гараанд Япон, Казахстан, Филиппиний тамирчидтай өрсөлдөж, 2:02,806 амжилтаар гараандаа 3-р байр эзэлсэн юм.

Нийлбэр дүнгээр тэрээр 26 тамирчнаас 20-р байрт энэхүү амжилтаараа эрэмблэгджээ. Тэрээр ардаа Индонези, Малайз, Филиппин, Тайваны тамирчдыг орхисон юм. Энэ зайд БНСУ-ын тамирчид эхний 2 байрыг эзлэн, Японы тамирчин хүрэл медаль хүртэв.

Сонирхуулахад шигшээ багийн дасгалжуулагчаар Канвон 1999 Азийн өвлийн наадамд Монголын багийн тугчаар ажиллаж, Нагано 1998, Солт Лэйк 2002 олимпийн наадмуудад шорт трекийн төрлөөр оролцож байсан манай шилдэг тамирчдын нэг Б.Сансарбилэг ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД