2017-02-23

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ТЭШҮҮРИЙН ТАМИРЧДАД МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА



Саппорогоос 200 км-ийн зайд орших Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн тэмцээн өндөрлөх шатандаа орж байна. Өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Обихиро хотноо хүрэлцэн ирж, эрэгтэйчүүдийн 10000 метр болон багийн уралдаанд медаль хүртсэн баг тамирчдад медаль гардуулж өглөө. Тэрээр Азийн Олимпийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, АОЗ-ийн Мэдээлэл, Статистикийн хороон даргын албан тушаалыг тус тус хашдаг билээ.

 

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар тус хотод байрлаж, тэмцээн уралдаандаа оролцож буй тэшүүрийн шигшээ багтай уулзаж, амжилт хүсэн, цаг үеийн асуудлуудын талаар санал солилцлоо.

 

Эмэгтэй тэшүүрийн багийн тэмцээн дууссан бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүд холын зайн сүүлийн уралдаанууддаа оролцох хуваарьтай байгаа билээ. 

 

 

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД