2017-02-24

Дөрөв дэх өдөр: Монголын багийн мэдээ



ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ДУУСГАЛАА

Азийн өвлийн наадмыг хамтран зохион байгуулагч Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн төрлийн уралдаанууд өчигдөр болсон гурван зайн тэмцээнээр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд манай 2 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОУХМ Я.Зоригтбаатар 1:56,77 амжилтаар 16-р байрыг эзэллээ. Харин саяхан ОУХМ-ийн болзлыг хангаад байгаа Д.Гочоосүрэн 2:03,07 амжилтаар 18-р байрт орсон байна. Энэ зайд нийт 20 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Энэтхэг, Шинэ Зеландын тамирчдыг ардаа орхисон юм.

 

1500 метрийн зайд БНСУ-ын тамирчин Ким Мин Сёк түрүүлж, Японы хослол мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

 

Тэшүүрийн төрөлд нийт 14 багц медаль олгогдсны 7 алтыг нь Японы баг хүртлээ. Харин БНСУ-ын баг 6 алтан медальтай буцаж байна. БНХАУ-ын баг эрэгтэйчүүдийн 500 метрт түрүүлж, нэг алтан медалийг жагсаалтдаа нэмлээ.

 
Б.ДЭЛГЭРМАА 17-Р БАЙР ЭЗЛЭВ
 
Гүйлтийн цанын тамирчин Б.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 5км-ийн сонгодог тэшилтийн төрөлд өрсөлдлөө. Тэрээр 20:03.6 амжилтаар замаа дуусгаж 23 тамирчнаас 17-р байрт оржээ. Манай тамирчин ардаа Ливан, Энэтхэгийн тамирчдыг орхисон юм. Энэ зайд Японы тамирчин түрүүлж, Казахстан, БНХАУ-ын тамирчид удаалсан байна. ​
 
 
Ж.ТӨГСЗАЯА 25-Р БАЙРТ ОРЛОО
 

Уулын цанын шигшээ багийн цорын ганц эмэгтэй тамирчин Ж.Төгсзаяа өчигдөр жиант слаломын төрөлд дасгалаа гүйцэтгэлээ. Манай тамирчин 2 гарааны нийлбэр дүнгээр 4:35.99 амжилтыг үзүүлэн 25-р байрт орсон байна. Энэ төрөлд нийт 31 тамирчин өрсөлдсөн бөгөөд Японы тамирчид эхний гурван байрыг эзэлжээ.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД