2017-02-24

Фристайлын дуал могул дасгалд анх удаа өрсөлдлөө



Өнөөдөр манай өвлийн спортын түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон нь фристайл төрлийн дуал могул дасгалд манай тамирчид түүхэндээ анх удаа оролцсон нь байлаа. Энэ төрөлд манай тамирчин Б.Орхонтамир болон Р.Түвшинбаяр нар хүч сорьсон юм.

 

Энэ жил 20 настай манай тамирчин Б.Орхонтамир өөрийн дасгалаа 43,13 секундэд гүйцэтгэн барианд орж 16-р байрт орсон. Ингэснээр тэрээр шигшээ уралдаанд буюу хасагдах журмаар явагддаг уралдаанд оролцох боломжтой болсон юм. Тэрээр шилдэг 16-д урьдчилсан шатыг тэргүүлж, улмаар хүрэл медаль хүртсэн Казахстаны  Д.Рэйкэрдтэй өрсөлдсөн ч бариандаа орж чадсангүй ялагдал хүлээжээ. Харин Р.Түвшинбаяр 54,65 секундын амжилтаар 17-р байрт бичигджээ.

 

Энэ дасгалд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид БНХАУ-ын тамирчныг ардаа орхисон байна. Алт, мөнгөн медалийг Япончууд хүртжээ.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД