2017-02-25

Биатлончид хөөх уралдаанд оролцлоо



Өчигдөр эхлэсэн биатлоны төрлийн 2 дахь дасгал буюу хөөх уралдаан өнөөдөр явагдлаа. Спринт уралдаанд барианд орсон цагийнхаа дагуу гараанаас гарч, улмаар ар араасаа хөөх журмаар явагддаг энэхүү уралдааны эрэгтэйчүүдийн 12,5 км-ийн төрөлд манай улсын 3 тамирчин өрсөлдсөн юм. Нээлтийн ёслолын тугч Э.Бархүү спринт дасгалд үзүүлсэн байраа хадгалан 16-р байрт орсон бол Э.Мөнх-Эрдэнэ 2 байр урагшилж 17-р байрт, Б.Бат-Эрдэнэ нэг байр ахиулан 21-р байрт оржээ. Энэ дасгалд ердөө 3 буудалтаа алдсан Японы тамирчин М.Тачизаки спринтийн аварга Казахстаны тамирчны өмнө орж шуугиан дэгдээлээ.

 

Эмэгтэйчүүдийн 10 км-ийн хөөх уралдаанд О.Уранбайгаль өөрийн байрыг 2-оор ахиулан 17-р байрт орсон бол Э.Ариунзул 18-р байрт бичигджээ. Монголын тамирчид Австрали, БНХАУ, Киргизстаны тамирчдыг ардаа орхисон байна. Энэ дасгалд Казахстаны тамирчид алт, хүрэл медаль хүртэж, БНХАУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД