Монголын үндэсний олимпийн хороо

2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

2017-03-07

Азийн Олимпийн зөвлөл 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад зохиогдох Азийн Наадмын хөтөлбөрт багтах  спортын төрлүүд, багц медалийн тоонд хязгаарлалт хийснээ зарлалаа.

 

АОЗ-ийн Зохицуулах хорооны 6 дахь уулзалтын дараагаар тус хорооны дарга, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цунекацу Такеда энэхүү шийдвэрийг олон нийтэд танилцуулжээ.

 

“Өнөөдөр бид нийт спортын тоог хамгийн эхндээ 42, багц медалийн тоог 484 байлгах шийдвэрийг гарган баталлаа. Энэ тоог эцсийн хувилбар гэж үзэж болохгүй ч үүнээс нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Бид нэг сарын дараа ахин хувилбаруудаа хэлэлцэн, энэ тоог бууруулах эсэхийг шийдэх болно. 2018 оны Азийн наадмыг амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тэрээр сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ дурьджээ.

 

 

18 дахь удаагийн Азийн Наадам 2018 оны 8-р сарын 18-аас 9-р сарын 2-ны өдрүүдэд явагдана. Өмнөд Суматра мужийн нийслэл Палембанг хотод нийт 10 спортын уралдаан тэмцээн явагдах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

АОЗ-ийн гүйцэтгэх захирал Хусайн ал Мусаллам крикет, спорт шүхэр зэрэг төрлүүд хөтөлбөрөөс хасагдаж магадгүйг анхааруулсан бөгөөд зохион байгуулах хорооны ажилтай танилцсан тухайгаа хуваалцжээ.

 

“Индонез улс хамгийн сүүлд 1962 онд Азийн Наадмыг зохион байгуулснаас хойш олон талаар маш том өөрчлөлтүүд явагдсныг онцлох хэрэгтэй. Индонез улс амжилттай наадмыг явуулахын тулд цэнгэлдэх, орднуудыг засан сайжруулахаас гадна хотын дэд бүтэцдээ ч гэсэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна” хэмээн тэрээр хэлжээ.

 

Зохицуулах хорооны уулзалтын үеэр зохион байгуулах хорооны маркетинг, телевиз болон шууд дамжуулалт, допинг болон эрүүл мэндийн, бамбар дамжуулах аян, сайн дурын ажилтнуудын зохион байгуулалт зэрэг асуудлууд дээрх явцын тайланг танилцуулсан юм.

 

Зохион байгуулах хорооны тооцоогоор 10-15 мянган сайн дурын ажилтан наадмын үеэр ажиллах бөгөөд нээлт, хаалтын ёслолын үеэр 10 мянга орчим уран бүтээлчид ажиллах ажээ.

 

Жакарта хотноо энэ жилийн 10-р сараас эхлэн тест уралдаан тэмцээнүүд явагдаж эхлэх бөгөөд тамирчдын хотхон 10-р сар гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

361 брэнд Азийн наадамтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

 

Энэ үеэр Азийн Олимпийн зөвлөл болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны хооронд харилцан ойлголцох санамж бичиг байгуулж, Хятадын спортын хувцас хэрэглэлийн брэнд “361” наадмын ажилчид, сайн дурынхны хувцас хэрэглэлийг бүрэн хангах болсон байна. Мөн БНСУ-ын мэдээллийн технологийн компани SsangYong наадмын IT-ийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр гэрээ байгуулжээ.

 

Холбоотой мэдээ

Магистрын сургалтанд урьж байна

Спорт холбоодын анхааралд,   Магистрын зэрэг олгох сургалтанд урьж ба...

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл        &...

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо

      Өнөөдөр МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус...

Уkраин улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Сергей Бубkа МҮОХ-ны байранд айлчиллаа

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атлетиkийн холбооны урилгаар Уkраин улсын ҮОХ...

9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүл...

НАЙМДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин"...

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАР НАЙМ ДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧДААР ТОДОРЛОО!

  Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тами...

УЛААНБААТАР ХОТ 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА!

Зүүн азийн олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 35 дахь удаагийн хурал 7-р сарын 28-нд Тайваны Тайч...

"Авирагч сэтгүүлч 2017" тэмцээний заавар

Монголын үндэсний олимпийн хороо - Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран "Токио-2020"...

МҮОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэ...

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал...

Дарханы кикбоксчид тэргүүлэв

Монголын кикбокс сонирхогчдын холбоо, Монголын муай тайн спортын холбоо хамтран зохион байгуулса...

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан &ld...

Уяачид МҮОХ-оор зочиллоо

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Хааны хүлэг"...

доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит олон улсын спортын форум амжилттай боллоо

Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спорт ба олимпийн боловсрол, олимпийн соёл, үнэт зүйлийн...

“Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи хамтран  “Олимпийн б...

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид б...

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

  Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаа...

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД