Монголын үндэсний олимпийн хороо

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

2017-03-24

 

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгох чухал ач холбогдолтой юм. 7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцож байгаа билээ.

 

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс танилцуулгын өмнө гурав нь буюу Л.Халтар, Ч.Зоригтбаатар, Я.Батсуурь, танилцуулгын үеэр нэг нь буюу Ч.Бат-Эрдэнэ нар нэрээ татаж, Д.Загдсүрэн, Ц.Бат-Энх, Л.Мөнх-Очир нарын хооронд санал хураалт явагдсан юм.. Улмаар санал хураалтын дүнгээр нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтанд өрсөлдсөн Л.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн, Ц.Бат-Энх 14 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ.

 

Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан 2 нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчдөөр сонгогдох учиртай байсан. Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр саналыг авч дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Монголын Бадминтон Сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 50,3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ. Дэд ерөнхийлөгчийн төлөө Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монголын Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдсөн билээ. 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЯВАГДЛАА

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд нийт 21 нэр дэвшигч 6 суудлын төлөө өрсөлдсөн. МҮОХ-ны дүрмээр гүйцэтгэх зөвлөл нь нийт 11 гишүүнтэй байхаар заасан ч мөн дүрмийн дагуу МҮОХ-ны ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид болон ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Тамирчдын комиссын төлөөлөгч Д.Отгондалай нар шууд гишүүнээр сонгогддог юм.

Санал хураалтанд нийт 139 төлөөлөгч оролцож, хамгийн өндөр санал авсан 6 төлөөлөгчийг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр сонголоо. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Монголын спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, БХЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 71 төлөөлөгчийн саналаар, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 төлөөлөгчийн саналаар, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш 67 төлөөлөгчийн саналаар, Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, Talk Talk English сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа 66 төлөөлөгчийн саналаар, Монголын Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал 53 төлөөлөгчийн саналаар, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар 52 төлөөлөгчийн саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны 7-р чуулганаар Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг мөн сонгожээ. МҮОХ-ны дүрмийн дагуу хамгийн анхны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн санал болгосны дагуу МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томилжээ. 

Холбоотой мэдээ

Магистрын сургалтанд урьж байна

Спорт холбоодын анхааралд,   Магистрын зэрэг олгох сургалтанд урьж ба...

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл        &...

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо

      Өнөөдөр МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус...

Уkраин улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Сергей Бубkа МҮОХ-ны байранд айлчиллаа

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атлетиkийн холбооны урилгаар Уkраин улсын ҮОХ...

9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүл...

НАЙМДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин"...

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАР НАЙМ ДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧДААР ТОДОРЛОО!

  Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тами...

УЛААНБААТАР ХОТ 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА!

Зүүн азийн олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 35 дахь удаагийн хурал 7-р сарын 28-нд Тайваны Тайч...

"Авирагч сэтгүүлч 2017" тэмцээний заавар

Монголын үндэсний олимпийн хороо - Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран "Токио-2020"...

МҮОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэ...

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал...

Дарханы кикбоксчид тэргүүлэв

Монголын кикбокс сонирхогчдын холбоо, Монголын муай тайн спортын холбоо хамтран зохион байгуулса...

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан &ld...

Уяачид МҮОХ-оор зочиллоо

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Хааны хүлэг"...

доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит олон улсын спортын форум амжилттай боллоо

Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спорт ба олимпийн боловсрол, олимпийн соёл, үнэт зүйлийн...

“Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи хамтран  “Олимпийн б...

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид б...

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

  Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаа...

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД