2017-03-27

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн



Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөв. Дөрвөн жил тутамд хуралддаг чуулган нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онуудад болж байсан бөгөөд энэ удаагийн МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд дараах төлөөлөгчдийг 2017-2021 онд ажиллуулахаар санал хурааж сонголоо.

  1. МҮОХ-ны ерөнхийлөгч - Д.Загдсүрэн /Хүндийг өргөлтийн холбоо/
  2. Тэргүүн дэд ерөнхийлөгч - Б.Баттүшиг /Бадминтон сонирхогчдын холбоо/
  3. Дэд ерөнхийлөгч - Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбоо/
  4. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Ш.Магван /Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн/
  5. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Д.Отгондалай /Олимпийн медальтан/
  6. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Б.Бат-Эрдэнэ /Менежментийн холбооны ерөнхийлөгч/
  7. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Ц.Сандуй /Триатлоны холбооны ерөнхийлөгч/
  8. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/
  9. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга/
  10. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ЕНБД/
  11. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн - А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД