2017-04-21

доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит олон улсын спортын форум амжилттай боллоо



Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спорт ба олимпийн боловсрол, олимпийн соёл, үнэт зүйлийн тухай асуудал улам бүр шинжлэх ухаанчаар хандахыг шаардах боллоо. Монгол улсын гавъяат багш, доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум 4-р сарын 21-нд Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

undefined

Уг арга хэмжээг:

  • Монголын үндэсний олимпийн хороо
  • Монголын үндэсний олимпийн академи
  • Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • “Лхагвасүрэн ” сан
  • Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хороо
  • Төв аймгийн биеийн тамир, спортын газар
  • Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо
  • Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургууль
  • “Түмэн ачлалт” төрийн бус байгууллага зэрэг спортын олон байгууллага хамтран зохион байгуулласан нь онцлогтой байв.

7 дахь удаагаа зохиогдож буй энэ удаагийн Форумд 6 орны 40 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар илтгэлээ ирүүлэн оролцлоо.

ОХУ, БНХАУ, Украйн, Япон, БНСУ-ын төлөөлөгчдийн илтгэлийг манай улсын эрдэмтэн, судлаачид онцгой анхааран хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж харилцан ярилцаж хэлэлцлээ.

Энэхүү Форум өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн удирдах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын Форумын ач холбогдлыг тоймлон хүргэвэл:

  1. Хүүхдийн спортын хөгжлийг бүх талаар дэмжих нь төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг хариуцлага болох
  2. Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн ажлын тогтолцоог боловсронгуй болгох
  3. Биеийн тамирын багш нарын онол, арга зүй, заах аргын түвшинг дээшлүүлэх, ёс, зүй, харьцааны асуудалд анхаарах
  4. Спортын дунд сургуулиудын үйл ажиллагааны эрх зүйн орчин, материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах
  5. Гадаад харилцааны бүхий л хамтын ажиллагааг хөгжүүлэх
  6. Олимпийн боловсролыг биеийн тамирын боловсролын салшгүй хэсэг болгох
  7. Хүүхдийн спортын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдвэрлэх арга хэмжээг авах
  8. “Буэно – Айрест - 2018” Залуучуудын III олимпийн наадамд бэлтгэх ажлыг бүх талаар эрчимжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна. 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД