2017-04-24

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө



Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан “Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум 4-р сарын 20-оос 22-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус форумд Украйн улсын Үндэсний спортын их сургуулийн доктор, профессор Александр Еременко, ОХУ-ын Шелехов хотын биеийн тамир спортын газрын дарга Генчаренко Владимир, мөн тус хотын спорт сургуулийн захирал Ю.Д.Домнич,  Эрхүү мужийн Орлёнок хүүхдийн спортын зуслангийн захирал А.М.Удружев, Улан-Удэ хотын Олон түвшинт коллежийн эрхлэгч Юля Бороева, Эрхүү мужийн “Спортын алдар” музейн эрхлэгч Карнов Николай, Япон улсын Жайка нийгэмлэгийн арга зүйч багш Макита Ноаки болон бусад гадаадын төлөөлөгч нар болон дотоодын нийслэлийн дүүргүүдийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйчид, их, дээд сургуулиудын удирдлага багш, профессорууд оролцож, “Олимпийн боловсрол – Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага, “Өсвөрийн тамирчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох арга зүй” сэдэвт Онол, арга зүйн семинар, “Спортын сургалт – дасгалжуулалтын төлөвлөлт ба уралдаан тэмцээний тогтолцоо” сэдэвт семинарууд зохион байгуулагдсан билээ.undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД