2017-04-25

Дарханы кикбоксчид тэргүүлэв



undefined

Монголын кикбокс сонирхогчдын холбоо, Монголын муай тайн спортын холбоо хамтран зохион байгуулсан улсын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 04 сарын 21-23 нд Улаанбатаар хотноо амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа . 23-н байгууллага, клубын 140-н тамирчид 18-н жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дархан уул аймгийн С.Амгаланжаргал дасгалжуулагчтай “Энэрэл” цогцолборын "А-1" клубын тамирчид багаараа тэргүүлж оны шилдэг кикбоксын багийн цомыг Дархан хотноо аваачихаар болов. Энэ жилийн тэмцээн сонин содон , онцлог зүйл олон байлаа, залуу тамирчдийн идвэхи, ур чадвар эрс дээшилсэн, ялангуяа эмэгтэй кикбоксдын тоо эрс нэмэгдсэн , мөн хөдөө орон нутагт энэ спорт хүрээгээ тэлж үйл ажиллагаа нь тогтворжиж байгааг шууд харж болохоор байв. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлэн Азийн олимпийн зөвлөлөөс ирэх 09-р сард Туркменистан улсад зохион байгуулах азийн танхимийн болон тулааны спортын V наадамд медалийн төлөө өрсөлдөхөөр холбооны зүгээс төлөвлөөд байгаа аж. Багийн дүн Нэгдүгээр байр: С.Амгаланжаргал дасгалжуулагчтай Дархан уул аймгийн “А-1” клуб Хоёрдугаар байр:Г.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр бээлий” клуб Гуравдугаар байр: М.Эрдэнэтуяа дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн кикбоксын холбоо

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД