2017-05-02

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал



Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал

Хугацаа:            2017 оны 9 дүгээр сарын 13-23-ны өдөр

Болох газар:      Каноя хотын Спорт фитнесийн үндэсний төв, Япон улс

Санхүүжүүлэгч: Япон улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан & Технологийн яам & Японы спортын агентлагаас хамтран                                           хэрэгжүүлж буй дараах төсөлд

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2017 оны 5-р сарын 2-ноос 6-р сарын 2-ны өдөр

Оролцогчдын тоо:                   15 хүн

Боломжууд:                         

  • 9-р сарын 22-нд болон олон улсын бага хуралд оролцох;
  • Спортын менежмент, олимпийн хөдөлгөөний талаар туршлага судлах;
  • Япон улсын оюутан судлаачид, зааварлагч болон гадаадын оюутнуудтай танилцах;
  • Алдартай дасгалжуулагчидтай танилцан, спортын уралдаан тэмцээн үзэх;
  • Японы уламжлалт спортын урлагтай танилцах /Жүдо, Кендо/;
  • Соёлын бусад арга хэмжээнд хамрагдах;

Ерөнхий шалгуур:

  1. Олимпийн хөдөлгөөн, спортын менежментийг судлах өндөр хүсэл эрмэлзэлтэй;
  2. Спортын салбарын шилдэг зүтгэлтэн байх;
  3. Спортын өндөр мэдлэг, туршлагтай;
  4. Англи хэлний зохих түвшний чадвартай байх ( TOEIC 650, TOEFL /iBT-70, IELT 5.0 байх эсвэл нэгээс дээш жил англи хэлтэй орнуудад дадлaга хийсэн байх;
  5. TIAS, NIFISA-ийн хөтөлбөрт хамрагдсан оролцогчдыг хүлээн авахгүй гэдгийг анхаарна уу;

Санхүүгийн нөхцөл:

            Шалгаруултанд тэнцсэн оролцогч нь өдөр болон оройн хоолны зардлыг хариуцах ба төслийг санхүүжүүлэгч

талаас олон улсын нислэгийн тийз, байр, өглөөний цайны зардлыг хариуцах болно.

Сонирхогчид нь доорх холбоосоор орж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж,  бүртгүүлнэ үү.

http://nifisa.nifs-k.ac.jp/index.html

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулагч талаас бие даан хийнэ.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД