2017-05-04

МҮОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ



Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэг сар гаруй болж байна. Иймд МҮОХ-ноос цаашид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран хийх ажлуудыг онцлон өнөөдөр хэвлэл, мэдээллийнхэнд хүргэв.

  • МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл 2017 оны 4-р сарын 28-нд хуралдаж, шинэ бүтэц, бүрэлдэхүүн, төлөвлөгөө, комисс байгуулах, МҮОХ-ны дотоод журмууд зэрэг гаргасан бөгөөд "Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийг томилов. Дашрамд дурдахад Монголын багийн элчээр их аварга Хакухо Даваажаргалыг 2015 онд томилж байсан билээ.   
  • Олон улсын олимпийн хорооноос  2016 оны 8-р сард “Токио-2020” олимпийн хөтөлбөрт шинээр 5 спортын төрлийг оруулсан: спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол-софтбол, каратэ & серфингийн төрлүүд багтсантай холбогдуулан тус төрлүүдийг шат дараатайгаар сурталчилах зорилгоор "Авирагч сэтгүүлч 2017" спорт авиралтын 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг сэтгүүлчдийн дунд 2017 оны 5-р сарын 20-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэв. Тус тэмцээний танилцуулгыг Монголын уулчдын үндэсний холбооны мөсөнд авиралтын хорооны дарга Д.Анхболд хийв.

undefined

  • МҮОХ-ноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн спорт, олимпизм, алдарт тамирчдаа  сурталчлах зорилгоор олон нийтэд хүргэж гэж байна.  
  • Олимпийн хөдөлгөөний үнэт зүйлүүдийн нэг болсон өсвөр үеийнхний дунд “ Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг олимпийн хөдөлгөөнийг сурталчилдаг албан ёсны 29 олимпийн зөвлөл, 700 гаруй танхимуудаар дамжуулан үе шаттайгаар зохион байгуулах.   
  • Сар бүр “Сарын шилдэг тамирчин” шалгаруулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа ороод байна.  

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД