2017-09-22

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАР НАЙМ ДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧДААР ТОДОРЛОО!



 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс тодорлоо. Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид боллоо.

 

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.

 

Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо явагдаж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүлсэн сайхан мэдээ ирж, спортод хайртай ард түмнээ ахин нэг удаа баярлуулсныг дуулгахад таатай байна. МҮОХ-оос шилдгээр тодорсон тамирчид уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаа дуусган эх орондоо хүрэлцэн ирэх үед шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

 

Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчдийн нар 10-р сарын эхний долоо хоногт тодорхой болох бөгөөд санал асуулгын дүн 10-р сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД