2017-10-18

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо



      Өнөөдөр МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус хурлаар "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон дүнгийн талаар Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш мэдээлэл хүргэсэн. Мөн "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, "Жакарта-2018" Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Ц.Сандуй, "Буэнос-Айрос-2018" Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Т.Амаржаргал, "Тайчунь-2019" Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар А.Ганбаатар, "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг томилж, МҮОХ-ны одоо хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцлээ.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД