2017-10-24

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа



Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"-ны TCC (Turkish Corporate Club) гэрээг байгууллаа.

МҮОХ, Турк Эйрлайнс-тай “Turkish Corporate Club” гэрээг байгуулснаар доорх 3 төрлийн давуу талуудыг эзэмших боломжтой болно.

1. DISCOUNT - Үнийн хөнгөлөлт буюу аялалын зардлаа хэмнэх боломжтой. Турк Эйрлайнс нь гэрээтэй байгууллагууддаа хамгийн хямдаас авхуулаад бүх ангиллын үндсэн үнэндээ хөнгөлөлт үзүүлдэг.

2. FLEXIBILITY- Уян Хатан нөхцөл. Хатуу нөхцөлтэй тийзийн дүрэм корпорэйт гэрээгээр бичигдсэнээр зөөлөн болж хувирна. Жирийн тийз өдөр өөрчлөлт хийхэд торгуультай байдаг бол корпорэйт гэрээгээр бичсэн тийз торгуульгүй өөрчилж болно. Мөн буцаалтгүй хатуу нөхцөлтэй тийз корпорэйт гэрээгээр бичигдвэл буцаалттай болдог давуу талтай.

3. EXCLUSIVE BAGGAGE ALLOWANCE - Илүү тээш. Турк Эйрлайнсийн УБ эхлэлтэй тийз энгийн класс 40кг, бизнес класс 50кг тээш тээвэрлэх эрхтэй билээ. Турк Эйрлайнс-н бусад улсад байдаг салбаруудын даган мөрддөг ерөнхий дүрэм нь энгийн 30кг, бизнес ангилал 40кг юм. УБ дахь салбар бусад улс орны жишгийн дагуу үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээгээ өөрчилсөн ч корпорэйт гэрээгээр бичигдсэн тийз үргэлж энгийн 40кг, бизнесс 50кг тээвэрлэх давуу эрх нь хүчинтэй хэвээр байна.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД